ХИЧЭЭЛ 1
Үр нөлөөтэй оршил
Үйлс 17:22
ТОВЧ АГУУЛГА: Оршил үг сонсогчдын сонирхлыг татаж, сэдвээ тодотгохын зэрэгцээ яриа тань чухал гэдгийг ойлгуулахаар байх ёстой.
ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
Сонирхол татах. Сонирхол татахуйц үг, асуулт, болсон явдал, мэдээ мэдээлэл зэргээс сонгож хэлээрэй.
Сэдвээ тодотгох. «Миний ярианы сэдэв болон зорилго оршил үгнээс маань тодорхой ойлгогдож байна уу?» гэж өөрөөсөө асуугаарай.
Чухал гэдгийг ойлгуулах. Сонсогчдын хэрэгцээнд тохируулж яриарай. Таны ярьж буй сэдэв амьдралд нь хэрэгтэй гэдгийг оршил үг тань тодорхой харуулах ёстой.