«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
3-Р САРЫН 1–7
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 7, 8
«Израйлын хуаран дахь зохион байгуулалтаас юу сурах вэ?»
it-1 497 ¶3
Хурал
Израйлд хариуцлагатай хүмүүс заримдаа ард түмнийг төлөөлөн ямар нэг үйл хийдэг байжээ (Ез 10:14). Жишээ нь, асрыг босгосны дараа «овгийн удирдагчид» тахил өргөсөн (То 7:1–11). Бас Нехемиагийн үед тахилчид, левичүүд, «удирдагчид» ард түмнийг төлөөлөн «гэрээ хийж» тамга дарсан (Не 9:38—10:27). Израйлчуудыг цөлөөр тэнүүчлэх үед «чуулганд сонгогдсон, цуглааны ... удирдагчид буюу нэр алдартай» 250 хүн Кора Датан Абирам Он нарын талд орж, Мосе Аарон хоёрыг эсэргүүцэн цуглаж байжээ (То 16:1–3). Мосе Бурхны тушааснаар далан хүнийг Израйлын ахмадууд дундаас сонгосон. Ийнхүү тэд Мосегийн ганцаараа үүрэхэд амаргүй байсан «ард түмний ачааг» үүрэлцэх болсон (То 11:16, 17, 24, 25). Левит 4:15-д бас «цуглааны ахмадуудыг» дурдсан байдаг. Дээрх жишээнүүдээс харахад, Израйлын ахмадууд, удирдагчид, шүүгчид, түшмэд нь ард түмнийг төлөөлдөг байсан бололтой (То 1:4, 16; Иош 23:2; 24:1).
it-2 796 ¶1
Реубен
Израйлын хуаранд Реубены хөвгүүд Симеон ба Гадын хөвгүүдийн дунд, мөргөлийн асрын урд зүгт байрладаг байв. Реубений тэргүүлдэг энэ гурван овгийнхон хөдлөхдөө Иуда, Иссахар, Зебулун гэсэн гурван овгийнхны араас дагаж явдаг байв (То 2:10–16; 10:14–20). Мөргөлийн асрыг Бурханд зориулсан өдөр Израйлын овгууд яг ийм дарааллаар тахил өргөсөн (То 7:1, 2, 10–47).
w04 8/1 25 ¶1
Тооллого номын онцлох санаа
8:25, 26. Левичүүдийн үйлчлэлд тохиромжтой хүмүүсийг томилж, нас дээр гарсан үйлчлэгчдэд санаа тавих зорилгоор өндөр настай хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөл хэмээн Ехова тушаасан. Гэхдээ тэд бусад левичүүдэд сайн дураараа тусалж болдог байв. Өнөө үеийн Хаант төрийн сайн мэдээ тунхаглагчид тэтгэвэрт гарна гэж байдаггүй ч энэхүү хуулийн зарчмаас чухал сургамж авч болдог. Христийн дагалдагч хүн өндөр настайн улмаас зарим нэг үйлчлэлд оролцох боломжгүй болсон ч өөртөө тохирсон хэлбэрээр үйлчилж болдог.
Эрдэнэс хайх нь
it-1 835
Ууган
Израйлчуудын ууган хөвгүүд тус бүр гэрийнхээ удирдагч болдог байв. Тиймээс тэд улс үндэстнээ бүхэлд нь төлөөлдөг байсан. Үнэндээ Ехова Израйл улсыг бүхэлд нь өөрийн «ууган хөвгүүн» гэж хэлсэн байдаг. Учир нь Бурхны Абрахамтай байгуулсан гэрээгээр израйлчууд Бурхны хувьд ууган хүү нь мэт болсон (Ег 4:22). Ехова тэдний амийг хамгаалсан учраас «Израилийн хөвгүүдийн доторх, хүн, малын хэвлий бүрийн анхны төрөгсдийг, ууган үр бүрийг Надад ариусга» хэмээн тушаасан (Ег 13:2). Тиймээс ууган хөвгүүд нь Бурханд зориулагдсан ажээ.
3-Р САРЫН 8–14
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 9, 10
«Ехова ард түмнээ яаж удирддаг вэ?»
it-1 398 ¶3
Хуаран
Ийм том хэмжээний хуаран нэг газраас нөгөө газар луу (Тооллого номын 33-р бүлэгт Мосе израйлчуудын хуарагнасан 40 орчим газрыг дурдсан байдаг) нүүж явснаас нь ч бас гайхалтай зохион байгуулалттай байсныг харж болно. Үүл мөргөлийн асрын дээр тогтож байх үед хуаран буудалласан газраа хэвээрээ байж, үүл хөдлөхөд хуаран дагаад хөдлөн явдаг байв. «ЭЗЭНий тушаалаар тэд буудаллаж, ЭЗЭНий тушаалаар тэд хөдөлдөг» байв (То 9:15–23). Энэхүү тушаалыг нь бүх хуаранд мэдэгдэхдээ давтмал мөнгөн хоёр бүрээг үлээдэг байв (То 10:2, 5, 6). Түгшүүрийн дохио дуугарахад хуаран хөдлөн нүүх ёстой байв. «Хоёр дахь жилийн [МЭӨ 1512 он] хоёрдугаар сард, уг сарын хоринд» анх удаа ингэж хөдлөн явсан. Гэрээний авдар эхэнд явсан ба Иуда овог тэргүүтэй Иссахар овог, Зебулун овог гэсэн эхний гурван овгийн цэргийн бүлэглэл гарч явсан. Дараа нь Гершоны хөвгүүд болон Мерарийн хөвгүүд тус бүр мөргөлийн асраас өөрсдийн хариуцсан эд зүйлийг авч явсан. Араас нь Реубен овог тэргүүтэй Симеон овог, Гад овог гэсэн гурван овгийн цэргийн бүлэглэл гарч явсан. Тэдний араас кохатчууд ариун газрын эд зүйлийг авч явсан ба араас нь Ефраим овог тэргүүтэй Манассе овог, Бениамин овог гэсэн гурав дахь гурван овгийн цэргийн бүлэглэл гарч явсан. Хамгийн сүүлд нь, Дан овог тэргүүтэй Ашер овог, Нафтали овог гэсэн гурван овгийн цэргийн бүлэглэл арын хамгаалалт болон гарч явсан. Ингэж хамгийн олон хүнтэй, хүчирхэг хоёр цэргийн бүлэглэл хуаранг урд ба хойд талаас нь хамгаалж явдаг байв (То 10:11–28).
w11 4/15 4-5
Бурхан ард түмнээ удирдаж байгаагийн баталгааг та олж хардаг уу?
Бурхны удирдаж байгааг ойлгодгоо хэрхэн харуулах вэ? Элч Паул: «Удирдаж байгаа хүмүүстээ дуулгавартай байж, тэдэнд захирагдагтун» гэж хэлжээ (Евр. 13:17). Гэхдээ тэгэх нь үргэлж амар байдаггүй. Жишээ нь, та өөрийгөө Мосегийн үед амьдарч байгаа израйл хүн гээд төсөөлөөд үзээрэй. Хэсэг хугацаанд яваад байтал үүлэн багана зогслоо. Тэрхүү багана хэр хугацаанд зогссоор байх бол? Нэг өдөр, нэг долоо хоног, эсвэл хэдэн сар болохыг хэн ч мэдэхгүй. «Ачаагаа бүгдийг нь задлах хэрэгтэй болов уу?» гэж та бодно. Тэгээд хамгийн хэрэгтэй юмаа эхлээд гаргах байх. Харин хэд хоносны дараа, ачаан дотроосоо хэрэгтэй юмаа хайсаар бухимдаж, эцэст нь ачаагаа бүгдийг нь задалж эхэлнэ. Тэгээд дөнгөж бүх ачаагаа задлаад байтал багана дээшээ хөдөлж эхэллээ. Та ачаагаа дахиад л баглах хэрэгтэй боллоо! Энэ нь тийм амар хялбар ажил биш байв. Харин израйлчууд «тэр даруй хөдлөх ёстой» байсан (Тоол. 9:17–22, ШЕ).
Тэгвэл бид Бурхны өгдөг зааврыг хэрхэн хүлээж авдаг вэ? Зааврыг нь «тэр даруй» хэрэгжүүлэхийг хичээдэг үү? Эсвэл дассан аргаа л чухалчилдаг уу? Библийн хичээл заах, гадаад хүмүүст дэлгэрүүлэх, гэр бүлийн хичээл тогтмол хийх, Эмнэлэгтэй хамтран ажиллах хороог дэмжиж ажиллах, чуулганы танхимд биеэ зөв авч явах гэх зэрэгтэй холбоотой шинэ заавруудыг та сайн мэддэг үү? Түүнээс гадна, бид зөвлөгөөг сайн хүлээж авснаар Бурхны удирдлагыг чухалд үздэгээ харуулж болно. Бид чухал шийдвэр гаргахдаа өөрийн ухаанд найдах бус, Ехова болон түүний байгууллагын удирдамжийг хайдаг. Хүчтэй шуурга шуурахад бяцхан хүүхэд эцэг эхийнхээ нөмөрт хоргоддог шиг энэ ертөнцийн асуудал бэрхшээлүүд шуурга мэт биднийг дайрахад бид Еховагийн байгууллагаас хамгаалалт эрдэг.
Эрдэнэс хайх нь
it-1 199 ¶3
Цугларалт, чуулган
Цуглаан бол чухал арга хэмжээ. Жил бүр тэмдэглэдэг Дээгүүр өнгөрөх баяртай холбоотой зааварт Еховатай дотно байхад тустай цуглааны арга хэмжээнд бүрэн оролцохын чухлыг онцолсон байдаг. Цэвэр байгаа бөгөөд холын аянд яваагүй эрэгтэй Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглээгүй бол тэр хүнийг алах ёстой байв (То 9:9–14). Хезекиа хаан Иуда болон Израйлын оршин суугчдыг Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглүүлэхээр Иерусалимд дуудахдаа «Израилийн хөвгүүд ээ, ... ЭЗЭН уруу эргэгтүн. ... Өөрсдийн эцгүүд шиг хүзүүгээ бүү хатууруул, харин ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн уур та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн. ... та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу буцаж ирвэл та нараас нүүрээ буруулахгүй» хэмээсэн байдаг (Ш.дэ 30:6–9). Санаатайгаар ирээгүй хүн Еховаг орхисонд тооцогдох байв. Христийн дагалдагчдын хувьд Дээгүүр өнгөрөх баяр гэх мэтийн баяруудыг тэмдэглэдэггүй. Гэхдээ Паул тогтмол болдог Бурхны ард түмний цуглааныг таслахгүй байхыг тэдэнд уриалж «Сайн юм хийдэг, хайрладаг болоход нь туслахын тулд нэг нэгэндээ санаа тавьж, цуглаан таслах зуршилтай зарим хүнийг дуурайлгүй үргэлж цуглаж, бие биеэ урамшуулан зоригжуулж байя. Тэр өдөр ойртож байгаа учир энэ бүхнийг бүр их анхааръя» гэж хэлсэн нь зүйд нийцдэг (Ев 10:24, 25).
3-Р САРЫН 15–21
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 11, 12
«Яагаад гомдоллох хандлагад автахгүй байх хэрэгтэй вэ?»
it-2 719 ¶4
Маргаан
Гомдоллох. Гомдоллох нь хүнийг сэтгэлээр унагаж, урмыг нь хугалдаг. Израйлчууд Египетээс гараад удаагүй байхдаа Еховагийн томилсон удирдагчид болох Мосе Аарон хоёроос өө сэв хайж, Еховад гомдоллосон (Ег 16:2, 7). Хожим нь тэдний гомдлоос болж Мосе сэтгэлээр унаж, үхэхийг хүссэн (То 11:13–15). Гомдоллож буй хүн өөрийгөө үхлийн аюулд хүргэж болох юм. Ехова Мосегийн талаар гомдоллож ярьсан хүмүүсийн үгсийг өөрийнх нь удирдлагыг эсэргүүцэн гомдоллож байна гэж үзсэн (То 14:26–30). Өө сэв хайснаасаа болоод олон хүн амиа алджээ.
Эрдэнэс хайх нь
it-2 309
Манна
Хэлбэр ба онцлог. Манна нь «кориандрын үр мэт цагаан» бөгөөд анхилуун үнэрт давирхай шиг харагддаг байсан. Энэхүү давирхай нь сувдархуу хэлбэртэй, лаа мэт, тунгалаг зүйл юм. Манна «зөгийн балтай боов» юм уу «тостой жигнэсэн боов» шиг амттай байжээ. Маннаг тээрэмдэж нунтаглах юм уу ууранд нүдсэний дараа чанадаг эсвэл бин болгон хайрдаг байсан (Ег 16:23, 31; То 11:7, 8).
3-Р САРЫН 22–28
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 13, 14
«Итгэл биднийг хэрхэн зоригжуулдаг вэ?»
Эрдэнэс хайх нь
it-1 740
Бурхны израйлчуудад өгсөн газар
Бурхны израйлчуудад өгсөн газар үнэхээр сайхан нутаг байлаа. Израйл үндэстнийг амласан газар орохын өмнөхөн Мосе туршуулуудыг илгээн тэр газрыг тагнуулж хэсэг ургацыг нь авчруулсан. Тэд инжир, анар болон хоёр хүн дамнуургаар дамжлах хэмжээний том усан үзмийн хонгорцог авчирчээ! Итгэлээр дутмаг, айж сүрдэж байсан хэдий ч тэд тэр газрын тухай «үнэхээр сүү, зөгийн балаар бялхсан нутаг» гэж тайлагнасан (То 13:23, 27).
3-Р САРЫН 29—4-Р САРЫН 4
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 15, 16
«Бахдал ба бардамналаас болгоомжлогтун»
Эрдэнэс хайх нь
w98 9/1 20 ¶1-2
Чухал зүйлийг эн тэргүүнд тавигтун!
Ехова үүнийг илүү ноцтой асуудал гэж үзсэн. Ехова Мосед «Тэр хүн заавал үхэх ёстой» хэмээсэн гэж Библид бичсэн байдаг (Тооллого 15:35). Ехова тэр хүний хийсэн зүйлийг яагаад тийм ноцтой гэж үзсэн юм бол?
Хүмүүс зургаан өдрийн турш түлээ цуглуулж, амьдралын наад захын хэрэгцээгээ хангадаг байв. Харин долоо дахь өдрийг Еховатай дотно болгодог үйл хэрэгт зориулах ёстой байв. Түлээ мод цуглуулах нь буруу зүйл биш байсан боловч Еховаг шүтэхэд тусгайлан зориулах ёстой байсан цагт тийм ажил хийх нь буруу байсан. Христийн дагалдагчид Мосегийн хуулийг дагадаггүй ч энэ үйл явдал өнөөгийн бидэнд чухал зүйлийг эн тэргүүнд тавих ёстойг зааж өгдөг (Филиппой 1:10).
4-Р САРЫН 5–11
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 17–19
«Би [бол] ... чиний өв»
Эрдэнэс хайх нь
g02 6/8 14 ¶2
Давс—Үнэ цэнтэй эд
Давс тогтвортой байдал болон өөрчлөгдөшгүй чанарыг бэлгэдэх нь ч байдаг. Тиймээс Библид өөрчлөх боломжгүй гэрээг «давсан гэрээ» гэсэн байдаг. Гэрээнд оролцогч талууд давсалсан хоол хамтдаа идэж, тухайн гэрээг хүчинтэй болсныг батлах нь олонтоо байв (Тооллого 18:19). Мосегийн хуулийн дагуу, тахилын ширээн дээр өргөх тахилыг давсалдаг байсан бөгөөд энэ нь огт ялзрахгүй, өөрчлөгдөхгүй байхыг бэлгэддэг байсан нь тодорхой.
4-Р САРЫН 12–18
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 20, 21
«Дарамт шахалтад орсон ч номхон хүлцэнгүй байгаарай»
w09 9/1 19 ¶5
Шударга байдлыг бат сахидаг шүүгч
Нэгдүгээрт, Бурхан Мосед ард түмнийг тэрслэгч гэж дүгнэх нь байтугай тэдэнтэй ярь гэсэн заавар ч өгөөгүй. Хоёрдугаарт, Мосе Аарон хоёр Бурхныг алдаршуулаагүй. Бурхан: «та нар ... Намайг ариун хэмээн харагдуул[аагүй]» гэж хэлсэн байдаг (12-р зүйл). Мосе: «Бид ... ус гаргах ёстой юу?» гэж хэлэн Бурхан биш, харин яг л Аарон тэр хоёр гайхамшгаар ус гаргаж өгөх юм шиг ярьсан. Гуравдугаарт, Еховагийн шийдвэр түүний урьд өмнө нь гаргаж байсан шийдвэртэй нийцсэн байлаа. Бурхан өмнөх үеийн тэрслэгч нарт Канаан нутагт орохыг нь зөвшөөрөөгүйн адилаар Мосе Аарон хоёрт ч бас зөвшөөрөөгүй (Тооллого 14:22, 23). Дөрөвдүгээрт, Мосе Аарон хоёр Израйлын удирдагч байсан. Их ажил хариуцаж авсан хүмүүс Бурхны өмнө илүү том хариуцлага хүлээдэг (Лук 12:48).
4-Р САРЫН 19–25
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 22–24
«Ехова хараалыг ерөөл болгодог»
bt 53 ¶5
«Есүсийн тухай сайн мэдээг» тунхагласан нь
5 Нэгдүгээр зууны адилаар өнөөдөр бас Бурхны ард түмэн хавчигдлаа гээд дэлгэрүүлэх ажлаа зогсоогоогүй. Харин ч Христийн дагалдагчдыг шоронд хорих юм уу нутаг зааж цөлөх нь ихэнх тохиолдолд Хаант төрийн тухай сайн мэдээг шинэ газар түгэн дэлгэрэхэд тус болсон. Жишээ нь, дэлхийн хоёрдугаар дайны үеэр Еховагийн Гэрчүүд нацистын хорих лагерьт гайхалтай сайн гэрчилж чадсан. Хорих лагерьт Гэрчүүдтэй танилцсан нэгэн иудей хүн: «Би Еховагийн Гэрч хоригдлуудын тууштай, тэвчээртэй байгааг хараад тэдний итгэл Библид үндэслэсэн юм байна гэдэгт бат итгэдэг болсон. Тэгээд би өөрөө бас Гэрч болсон» гэж бичсэн байдаг.
it-2 291
Ухаанаа алдах
Ухаан жолоогүй Еховаг эсэргүүцэх. Зөнч Балаам Моабын хаан Балакаас шан харамж горьдон израйлчуудын эсрэг зөгнөх гэж муйхарлан зүтгэсэн. Гэвч Ехова үүнд нь саад хийж, хэрэг явдлыг орвонгоор нь эргүүлэв. Элч Петр Балаамын тухай «Уналга эдэлгээний хэлгүй адгуус хүний хэлээр ярьж, ухаанаа алдсан тэр зөнчид саад хийсэн билээ» гэж бичсэн. Балаамын энэ байдлыг элч парафрониа гэдэг грек үгээр илэрхийлжээ. Энэ нь «эрүүлээр сэтгэж чадахгүй байх» гэсэн утгатай (2Пе 2:15, 16; То 22:26–31).
Эрдэнэс хайх нь
w04 8/1 27 ¶2
Тооллого номын онцлох санаа
22:20–22—Ехова Балаамд яагаад уурласан бэ? Ехова Балаамд израйлчуудыг харааж болохгүй гэж хэлсэн байсан (Тооллого 22:12). Гэсэн ч тэрбээр израйлчуудыг хараах гэсэн санаа өвөрлөн Балакийн хүмүүсийг дагаж явав. Балаам Моабын хааны тааллыг олж, шан харамж авахыг хүссэн (2 Петр 2:15, 16; Юуда 11). Балаам израйлчуудыг хараах байснаа арга буюу ерөөдөг. Гэсэн ч хааны тааллыг олохын тулд Баал шүтдэг эмэгтэйчүүдээр израйл эрчүүдийг урхидъя гэдэг (Тооллого 31:15, 16). Энэ зөнч яахаас ч буцахгүй сувдаг шунахай байсан учраас Бурхны уурыг хүргэжээ.
4-Р САРЫН 26—5-Р САРЫН 2
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ТООЛЛОГО 25, 26
«Ганц хүн нөхцөл байдлыг өөрчилж чадах уу?»
Эрдэнэс хайх нь
it-1 359 ¶1-2
Хил хязгаар
Тэгэхлээр шавга хаяхад гарсан хариу юм уу тухайн овгийн хүн амын тоо гэсэн хоёр хүчин зүйлд үндэслэн израйлын овгуудад газрыг хуваарилж өгсөн бололтой. Шавга хаях аргаар, овог тус бүрийн өвлөх газрын байршлыг барагцаалан тогтоох буюу тухайлбал, өвлөх газар нь Амласан газрын хойд, урд, зүүн, баруун хэсэг, далайн эргийн тэгш газар, уулархаг нутгийн аль хэсэгт байх зэргийг тогтоосон бололтой. Ехова шавга хаях аргаар тэдгээр овгийн хил хязгаарыг тогтоосон нь тэдний дунд атаархал, тэмцэл гарахгүй байхад тустай байсан (Су 16:33). Ийнхүү Бурхан овгийн тэргүүн Иаковын нас барахаасаа өмнө хэлсэн Эхлэл 49:1–33-т байдаг зөгнөлийг биелэхэд хэрэг явдлыг удирдсан.
Шавга хаяж овгийн газарзүйн байршлыг шийдсэний дараа хоёр дахь хүчин зүйл буюу тухайн овгийн хүн амын тоог харгалзаж үзээд газрынх нь хэр хэмжээг тогтоох шаардлагатай байв. «Та нар ургуудынхаа дагуу шодолтоор уг нутгийг өвлөх болой. Томд нь та нар их өвийг өгч, багад нь та нар бага өвийг өгөгтүн. Хэн нэгэнд шоо нь хаана бууна, тэр нь түүнийх болох болно» (То 33:54). Шавга хаяж тогтоосон байршлыг өөрчилж болохгүй ч газрын хэр хэмжээг уян хатан тогтоож болох байв. Тиймээс Иуда овгийн газар хэтэрхий том байсан тул Симон овгийнхонд зарим хэсгийг нь тасалж өгчээ (Иош 19:9).