52-р дуу
Зүрхээ хамгаалъя
1. Амийн булаг ундрах зүрхээ
Анхаарч хамгаалж явъя
Зүрхний гүнийг тольдогч Бурхан
Жинхэнэ чанары нь таньдаг
Хааяа зүрх хуурах аюултай
Харанхуйд төөрч мэднэ
Саруул ухаанаар зүрхээ залж
Сайн замаар үүрд замная
2. Бурхныг хайхдаа зүрхээ бэлдэн
Бодлын гүнээс залбиръя
Бахархан магтаж, талархан
Бүхнээ тандаа даатгая
Тустайг заадаг таны үгийг
Дуулгавартай биелүүлье
Үнэн зүрхнээс Бурхнаа шүтэн
Үүрдийн тааллы нь олъё
3. Үнэнийг тунгаан зүрхээ хамгаалж
Үргэлж муугаас хол байя
Бурхны Үгээр зүрхээ нягталж
Бататган бэхжүүлье
Үнэнч хүнийг Бурхан таалдгийг
Үргэлж санаж явъя
Еховаг зүрхэндээ дээдлэн
Эгнэгт анд нөхөр нь байя
(Бас Дуу. 34:1; Флп. 4:8; 1 Петр 3:4-ийг үзнэ үү).