«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
1-Р САРЫН 3–9
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШҮҮГЧИД 15, 16
«Хүнээс урвах нь адгийн хэрэг»
w05 1/15 27 ¶5
«Шүүгчид» номын онцлох санаа
14:16, 17; 16:16. Уйлж унжаад, үглэж яншаад байвал харьцаанд сэв сууна (Сургаалт үгс 19:13; 21:19).
Эрдэнэс хайх нь
w05 3/15 27 ¶6
Самсон Еховагийн хүчээр ялсан
Самсон филистчүүдтэй тулалдах гэсэн ганцхан зорилготой байсан. Тийм учраас Газад ирж янхан эмийн гэрт очдог. Дайсныхаа хотод шөнө хүртэл бүгэх газар хэрэгтэй байсан учраас ингэсэн бололтой. Харин садар самуун үйлдэх санаа агуулаагүй. Самсон шөнө дунд тэр эмэгтэйн гэрээс гарч, хотын хаалга болон хоёр баганыг нь суг татан авч, 60 километр зам явж Хеброны ойролцоох нэгэн уулын оройд аваачдаг. Бурхан түүнийг сайшааж хүч өгсөн учраас ингэж чадсан (Шүүгчид 16:1–3).
1-Р САРЫН 10–16
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШҮҮГЧИД 17–19
«Бурхны хуулийг зөрчвөл өөртөө гай тарина»
it-2 390-391
Мика
1. Ефраимын хүн. Мика ээжээсээ 1 100 мөнгөн зоос хулгайлдаг. Энэ нь арван тушаалын найм дахийг зөрчсөн хэрэг юм (Ег 20:15). Харин дараа нь хийсэн хэргээ илчилж, ээждээ мөнгийг нь буцааж өгдөг. Ээж нь: «Би өөрийн гараас энэ мөнгийг ЭЗЭНд бүрэн зориулж, хүүгийнхээ төлөө түүгээр сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг бүтээе. Тийм учраас одоо үүнийг чамд эргүүлж өгье» гэж хэлдэг. Тэгээд 200 мөнгөн зоосоо авч яваад мөнгөний дарханд очиж «сийлмэл болон цутгамал хөрөг дүрсийг» хийлгэдэг. Тэдгээр нь Микагийн гэрт байв. Мика «бурхдын дугантай» болоод, ефод болон гэрийн шүтээнүүдийг хийж нэг хүүгээ тахилч болгон томилдог. Энэ нь Еховад хүндэтгэл үзүүлж байгаа мэт харагдсан боловч үнэндээ ноцтой алдаа байлаа. Яагаад гэвэл шүтээн шүтэж болохгүй гэсэн тушаалыг зөрчиж (Ег 20:4–6), Еховагийн мөргөлийн асар болон тахилчдын үйлчлэлийг үл тоомсорлосон хэрэг байв (Шү 17:1–6; Ху 12:1–14). Хожим нь Мика, Мосегийн хүү Гершомын удмын леви хүн Ионатаныг гэртээ авчирч түүнийг тахилчаа болгодог (Шү 18:4, 30). Тэрбээр өөрийгөө хуурч үүндээ сэтгэл ханан «ЭЗЭН намайг баян чинээлэг болгоно гэдгийг би одоо мэдэж байна» гэж хэлдэг (Шү 17:7–13). Гэхдээ Ионатан Аароны удмын хүн биш тул тахилчаар үйлчлэх эрхгүй байсан. Ингэснээрээ Мика нүгэл дээрээ нүгэл нэмсэн (То 3:10).
it-2 391 ¶2
Мика
Дараахан нь Мика хэсэг хүмүүсийн хамт Даны хөвгүүдийн араас нэхэн хөөдөг. Оройтож очиход нь тэд: «Юу болов?» гэж асуудаг. Мика: «Та нар миний бүтээсэн бурхад болон миний тахилчийг авч явчихаад надад юу үлдээсэн юм бэ?» гэдэг. Тэгэхэд нь Даны хөвгүүд, ингээд хөөгөөд эсэргүүцээд байх юм бол бид та нар луу довтолно шүү гэж сүрдүүлдэг. Даны хөвгүүд өөрсдөөс нь хүчтэй байгааг хараад Мика гэр лүүгээ буцдаг (Шү 18:22–26). Даны хөвгүүд цаашлаад Лаиш руу довтолж, галдан шатаагаад тэндээ Дан гэдэг хотыг байгуулдаг. Ионатан болон хөвгүүд нь данчуудад тахилчаар үйлчилдэг болжээ. «Бурханы өргөө [мөргөлийн асар] Шилод байх бүх үеийн туршид тэд Микагийн бүтээсэн хиймэл шүтээнийг өөрсдөдөө зориулан тавьсан байв» (Шү 18:27–31).
1-Р САРЫН 17–23
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШҮҮГЧИД 20, 21
«Еховагаас удирдамж заавар гуйсаар бай»
w05 1/15 27 ¶9
«Шүүгчид» номын онцлох санаа
20:17–48—Шийтгэл хүлээх зохистой байсан бениаминчууд бусад овгийнхныг хоёр ч удаа бут цохисон. Ехова яагаад ийм юм болохыг зөвшөөрсөн бэ? Ехова өөрт нь үнэнч овгийнхныг эхэндээ ялагдахыг зөвшөөрсөн нь Израйлаас бузар мууг зайлуулах гэсэн тэдний шийдвэр хэр бат байгааг шалгах гэснийх ажээ.
Эрдэнэс хайх нь
w14 5/1 11 ¶4-6
Таны мэдлэгт
Эрт үед дайтахдаа дүүгүүрийг хэрхэн ашигладаг байсан бэ?
Давид аварга биетэй Голиатыг дүүгүүрдэж алсан. Тэрбээр хонь хариулж явахдаа дүүгүүрдэж сурсан бололтой (1 Самуел 17:40–50).
Библийн үеийн египетчүүд болон ассиричуудын хадны зурагт дүүгүүр дүрсэлсэн байдаг. Дүүгүүрийг арьс юм уу даавуугаар хийдэг байсан. Дундаа ховилтой, хоёр талд нь уяатай. Ховилд 5–7.5 сантиметр диаметртэй 250 граммын жинтэй мөлгөр чулууг байрлуулдаг. Дүүгүүрчин чулуутай дүүгүүрээ толгой дээгүүрээ эргүүлээд нэг оосрыг нь сул тавихад чулуу хүчтэй шидэгдэж, байгаа онодог.
Ойрх Дорнодод малтлага хийхэд эрт үед дайнд хэрэглэж байсан маш олон тооны дүүгүүрийн чулуу олдсон. Чадварлаг дүүгүүрчдийн шидсэн чулуу нь цагт 160–240 километрийн хурдтай нисдэг байсан бололтой. Нум сумаар холын зайнд харваж чаддаг. Харин дүүгүүрийн чулуу тийм хол нисдэг гэдэгтэй зарим эрдэмтэд санал нийлдэггүй. Гэхдээ дүүгүүрдэхэд хүний аминд хүрдэг байжээ (Шүүгчид 20:16).
1-Р САРЫН 24–30
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | РУТ 1, 2
Эрдэнэс хайх нь
w05 3/1 27 ¶1
«Рут» номын онцлох санаа
1:13, 21—Ехова Наомид хэрцгий хандаж, зовлон учруулсан уу? Үгүй. Наоми ч Бурхныг буруу юм хийсэн гээгүй. Гэхдээ өөрт нь тохиолдсон бүхнийг бодож үзээд Ехова намайг эсэргүүцэж байна гэж дүгнэсэн. Маш их гомдож, найдвар нь ч тасарчээ. Дээрээс нь, тухайн үед хүүхэдтэй байвал Бурхны ивээлийг, хүүхэдгүй бол Бурхны хараалыг хүртсэн гэж үздэг байсан. Тэгэхээр ач зээгээ ч үзэлгүй, хоёр сайхан хүүгээ алдсан Наоми Ехова намайг гутамшиг болгож байна гэж бодсон байх.
1-Р САРЫН 31—2-Р САРЫН 6
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | РУТ 3, 4
Эрдэнэс хайх нь
w05 3/1 29 ¶3
«Рут» номын онцлох санаа
4:6—Өвийг золин авснаар «өөрийнхөө өвийг сүйрүүлнэ» гэж юу гэсэн үг вэ? Юуны өмнө, хэрэв хүн ядуурснаас болоод өв болсон газраа зарсан бол золин авах эрхтэй нэгэн нь тэр газрыг худалдан авдаг байсан. Худалдан авах мөнгөн дүнг дараагийн эврийн бүрээдэлтийн жил хүртэлх үлдсэн жилийн тоогоор тооцож боддог байжээ (Левит 25:25–27). Ингэж ядуурсан хамаатныхаа газрыг худалдаж авахлаар өөрийнх нь хөрөнгө мөнгө багасдаг байв. Түүнээс гадна, хэрэв Рутаас хүү төрвөл газрыг зольж авсан хүний ойрын хамаатан биш, харин хүү нь тэр газрыг өвлөж авах байсан.
2-Р САРЫН 7–13
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 САМУЕЛ 1, 2
Эрдэнэс хайх нь
w05 3/15 21 ¶5
«1 Самуел» номын онцлох санаа
2:10—Израйл хаангүй байхад Ехова «өөрийн хаанд хүч чадлыг өгнө» гэж Ханна залбирсны учир юу вэ? Израйлчууд хүмүүн хаантай болно гэж Мосегийн хуульд зөгнөсөн байсан (Дэд хууль 17:14–18). Бас Иаков нас барахынхаа өмнө «Хааны таяг [хааны эрх мэдлийн бэлгэдэл] Иудагаас салахгүй» гэж зөгнөжээ (Эхлэл 49:10). Түүнээс гадна, израйлчуудын элэнц эмэг Сарагийн талаар Ехова «Улсын хаад түүнээс гарна» гэж хэлсэн (Эхлэл 17:16). Тэгэхлээр Ханна ирээдүйн хааны тухай залбирсан байна.
2-Р САРЫН 14–20
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 САМУЕЛ 3–5
Эрдэнэс хайх нь
w05 3/15 21 ¶6
«1 Самуел» номын онцлох санаа
3:3—Самуел үнэхээр Ариунаас ариун газарт унтаж байсан уу? Үгүй. Леви овгийн тахилч биш Кохатын гэр бүлээс Самуел гаралтай (Шастирын дээд 6:33–38). Тиймээс тэрбээр «ариун юмсыг хормын төдий ч харах ёсгүй» байсан (Тооллого 4:17–20). Самуел ариун газрын хашаан дотор л байдаг байсан. Тиймээс тэндээ аль нэг газар унтдаг байсан бололтой. Ели ч бас хашаан дотор хаа нэгтээ хоноглодог байсан байх. Тэгэхээр «Бурханы авдар орших» газар гэдгээр хашаан доторх талбайг хэлсэн нь гарцаагүй.
2-Р САРЫН 21–27
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 САМУЕЛ 6–8
«Таны хаан хэн бэ?»
it-2 163 ¶1
Бурхны Хаант төр
Хүмүүн хааныг гуйсан нь. Египетээс гарснаас хойш 400 орчим жилийн дараа, Бурхан Абрахамтай гэрээ байгуулснаас хойш 800 гаруй жилийн дараа, израйлчууд бусад үндэстнүүдийн адилаар өөрсдийг нь захирах хүмүүн хаантай болгож өгөхийг гуйсан. Ингэсэн нь Еховаг Хаанаа байлгахыг хүсээгүйн илрэл байв (1Са 8:4–8). Абрахам Иаков нарт амласан амлалтад үндэслэн Бурхан хаант төр байгуулахыг ард түмэн нь хүлээсэн нь зөв байсан. Бас өөр олон шалтгаан байсан. Жишээ нь Иаков нас барахаасаа өмнө Иудагийн талаар хэлсэн зөгнөл (Эх 49:8–10), Египетээс гарсны дараа Еховагийн хэлсэн үг (Ег 19:3–6), Хуулийн гэрээний заалтууд (Ху 17:14, 15), тэр байтугай зөнч Балаамаар Бурхны хэлүүлсэн мэдээг дурдаж болно (То 24:2–7, 17). Самуелын ээж Ханна бас энэ найдварын талаар залбирч байв (1Са 2:7–10). Гэхдээ тухайн үед Ехова Хаант төрийнх нь талаарх «ариун нууцыг» бүрэн илчлээгүй байсан. Хаант төрөө хэзээ байгуулахаа, ямар засгийн газар байхыг, тэнгэрт байх уу дэлхий дээр байх уу гэдгийг ч хэлээгүй байсан. Тиймээс израйлчууд хүмүүн хаантай болгож өгөхийг гуйсан нь том толгой гаргасан хэрэг байлаа.
2-Р САРЫН 28—3-Р САРЫН 6
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 САМУЕЛ 9–11
«Саул эхэндээ даруу байсан»
w95 12/15 10 ¶1
Аммончууд ачийг бачаар хариулсан
Аммончууд дахиад л ачийг бачаар хариулжээ. Ард түмнийг нь харгислан зовооно гэснийг Ехова зүгээр өнгөрөөгөөгүй. «Саулыг эдгээр [Нахашийн] үгсийг сонсоход, Бурханы Сүнс Саулын дээр хүчтэй буув. Саул маш их ууртай болов». Саул Бурхны агуу хүчээр удирдуулан 330 000 дайчныг цуглуулж аммончууд руу дайрсан. Аммончууд «бутран тарж, нэг дор хоёр хүн хамт үлдээгүй» буюу бут цохигдсон (1 Самуел 11:6, 11).
Эрдэнэс хайх нь
w05 3/15 22 ¶8
«1 Самуел» номын онцлох санаа
9:9—«Одоогийн эш үзүүлэгчийг урьдын цагт үзмэрч гэдэг байв» гэсэн нь ямар учиртай вэ? Самуел болон Израйлын хаадын үед эш үзүүлэгчид илүү чухал үүрэг гүйцэтгэх болсныг хэлсэн байж магадгүй. Тиймээс «үзмэрчийг» «эш үзүүлэгч» гэдэг болжээ. Самуелыг анхны эш үзүүлэгч гэж тооцдог (Үйлс 3:24).