«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
5-Р САРЫН 2–8
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 САМУЕЛ 27–29
«Давидын уран арга»
it-1 41
Ахиш
Давид Саулаас зугтаж явахдаа хоёр ч удаа Ахиш хааны эзэмшил нутаг руу орж орогнож байсан. Эхний удаа дайсан гэж сэжиглэгдсэн болохоор Давид солиотой хүний дүр үзүүлдэг. Тэгэхэд нь Ахиш Давидыг гэм буруугүй, солиотой хүн гэж итгээд тавьж явуулдаг (1Са 21:10–15; Ду 34, оршил; 56, оршил). Давид хоёр дахь удаагаа 600 дайчин болон тэдний гэр бүлийнхэнтэй хамт ирэхэд Ахиш тэднийг Зиклагт амьдраарай гэдэг. Давидын бүлэглэлийг тэнд жил дөрвөн сар байхад Ахиш тэднийг Иудейн хотууд руу довтолж байна гэж боджээ. Гэхдээ Давид гешурчууд, гирзичүүд болон амалекчуудыг тонон дээрэмдэж байв (1Са 27:1–12). Ахиш Давидад итгэж байсан болохоор Саул хаантай тулалдахаар төлөвлөж байхдаа түүнийг бие хамгаалагчаа болгодог. Яг эцсийн мөчид филистчүүдийн ноёд эсэргүүцсээр байгаад Давидыг Зиклаг руу буцаадаг (1Са 28:2; 29:1–11). Давид хаан болоод Гат руу дайлаар мордоход Ахиш алагдаагүй бололтой. Тэрбээр Соломон хааны үе хүртэл амьдарчээ (Х.дээ 2:39–41).
it-2 245 ¶6
Худал хуурмаг
Ор үндэсгүй худал ярихыг Библи буруушаадаг ч энэ нь мэдэх эрхгүй хүмүүст бүх үнэнийг илчлэх ёстой гэсэн үг биш. Есүс: «Ариун юмыг нохдод бүү өг. Сувдаа гахайн өмнө бүү хая. Хаявал дэвсэлж хаяад тан руу дайрах вий» гэж зөвлөсөн (Мт 7:6). Есүс өөрөө ч болзошгүй аюулаас сэрэмжлэн хэд хэдэн удаа бүх юмаа яриагүй, зарим асуултад шууд хариулаагүй (Мт 15:1–6; 21:23–27; Ёох 7:3–10). Абрахам Исаак Рахаб Елиша нар Еховаг шүтдэггүй хүмүүст зам буруу зааж өгснийг, бүх үнэнийг илчлэхээс татгалзсаныг бас ингэж үзэх ёстой (Эх 12:10–19; 20-р бүлэг; Иош 2:1–6; Яак 2:25; Х.дэ 6:11–23).
Эрдэнэс хайх нь
w10 1/1 20 ¶5-6
Үхсэн хүн амьд хүнд тусалж чадах уу?
Бодоод үз дээ. Библид үхсэн хүн «газар шороо уруу буцдаг», «түүний бодлууд мөхдөг» гэж байдаг (Дуулал 146:4). Саул Самуел хоёрын хэн хэн нь Бурхан сүнс дуудагчидтай харьцахыг хориглосныг мэддэг байв. Тийм ч учраас Саул газар нутгаасаа сүнс дуудагчдыг хөөн гаргасан байсан (Левит 19:31).
Үнэнч Самуел үхээд сүнс нь үлджээ гэж бодоход тэрбээр Саултай уулзах гэж Бурхны хуулийг зөрчин сүнс дуудагчтай харьцах байсан уу? Ехова Саултай ярихаа больчихсон байсан. Сүнс дуудагч Төгс хүчит Бурханд Самуелаар дамжуулан Саулд үгээ айлдаач гэж яаж хэлж чадах вэ дээ! Тэгэхлээр энэ «Самуел» Бурхны үнэнч зөнч биш байж таарна. Чөтгөр Самуелыг дуурайн ярьсан.
5-Р САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 1 САМУЕЛ 30, 31
Эрдэнэс хайх нь
w05 3/15 24 ¶8
«1 Самуел» номын онцлох санаа
30:23, 24. Тооллого 31:27-д үндэслэн Давидын гаргасан энэ шийдвэрээс Ехова хурлыг дэмжиж үйлчилж байгаа хүмүүсийг өндөр үнэлдэг нь харагддаг. Тиймээс «юу ч хийсэн хүний төлөө биш, Еховагийн төлөө хийдэг шиг чин сэтгэлээсээ хийцгээе» (Колосай 3:23).
5-Р САРЫН 16–22
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 САМУЕЛ 1–3
Эрдэнэс хайх нь
it-1 369 ¶2
Ах дүү
Бас «ах дүү» гэдгээр ижил зорилго, үзэл бодлоор нэгдсэн хүмүүсийг хэлдэг. Жишээ нь, Тирийн хаан Хирам нь Соломон хааныг дүү гэсэн нь ижил байр суурьтай учраас л биш, сүмд зориулж дүнз болон бусад зүйлийг нийлүүлэх нэг зорилготой байсных бололтой (Х.дээ 9:13; 5:1–12). Давид: «Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!» гэж бичээд төрсөн ах дүүсийн амар тайван, эв нэгдэлтэй байдлыг зөвхөн цусан төрлийн холбооноос шалтгаалдаггүйг харуулсан (Ду 133:1). Давид эцэг эх нэгтэй учраас биш, бие биеэ хайрладаг, ижил зорилготой учраас Ионатаныг ах гэж дуудсан (2Са 1:26). Сайн ч, муу ч ижил зан чанар, хандлагатай хүмүүсийг ах дүү гэж дуудах нь бий (Су 18:9).
5-Р САРЫН 23–29
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 САМУЕЛ 4–6
«Еховагийн дургүй юмыг хийчих вий гэсэн эмээх сэтгэлтэй байгаарай»
w05 5/15 17 ¶8
«2 Самуел» номын онцлох санаа
6:1–7. Давид хэдий сайн санаатай байсан ч Бурхны тушаалыг зөрчиж, гэрээний авдрыг тэргээр зөөсөн учраас амжилттай авчирч чадаагүй (Египетээс гарсан нь 25:13, 14; Тооллого 4:15, 19; 7:7–9). Бас Узза гэрээний авдрыг барьж аваад яасныг бодвол сайн санаатай байлаа гээд Бурхны хуулийг зөрчсөнийг зөвтгөх аргагүй нь харагддаг.
Эрдэнэс хайх нь
w96 4/1 29 ¶1
Ачаагаа Еховад үргэлж даатга
Давид хааныхаа хувьд, энэ явдалд тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой байсан. Давид ямар хариу үйлдэл үзүүлснээс Еховатай сайн харьцаатай хүн ч хүнд нөхцөлд орохоороо муухай зан авир гаргадгийг мэдэж болно. Давид эхлээд уурласан, дараа нь айсан (2 Самуел 6:8, 9). Еховатай хэр сайн харьцаатай нь соригдсон. Тэрбээр Еховагийн тушаалыг дагаагүйгээс болоод асуудал гарахад ачаагаа Еховад даатгаагүй бололтой. Бид бас ийм байдалд ордог уу? Зааврыг нь дагаагүйгээс болоод асуудалтай тулгарахад бид Еховаг буруутгадаг уу? (Сургаалт үгс 19:3).
5-Р САРЫН 30—6-Р САРЫН 5
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 САМУЕЛ 7, 8
«Ехова Давидтай гэрээ байгуулсан нь»
w10 4/1 20 ¶3
«Чиний хаанчлал ... мөнхөд үргэлжилнэ»
Ехова Давидын чин хүсэлтэй байгаад баярласан. Давидын чин үнэнч сэтгэлийн хариуд, бас зөгнөсөн ёсоор Бурхан Давидын удмаас үүрд мөнхөд захирах нэгнийг гаргана гэсэн гэрээ байгуулдаг. Бурхан үнэхээр тэгж амласныг Натан Давидад дамжуулж «Чиний гэр болон чиний хаанчлал Миний өмнө мөнхөд үргэлжилж, чиний хаан ширээ мөнхөд тогтоно» гэж хэлсэн (16-р зүйл). Энэ гэрээний өв залгамжлагч хэн бэ? Хэн үүрд мөнхөд захирах вэ? (Дуулал 89:20, 29, 34–36).
w10 4/1 20 ¶4
«Чиний хаанчлал ... мөнхөд үргэлжилнэ»
Назарын Есүс Давидын удмын хүн байсан. Есүсийг төрөхөд тэнгэрийн элч «Ехова Бурхан өвөг Давидынх нь хаан ширээг түүнд өгнө. Тэрээр Хаан болж Иаковын үр удмыг үүрд захирах бөгөөд Хаант төр нь мөнхийнх юм» гэж тунхаглажээ (Лук 1:32, 33). Тэгэхээр Давидтай байгуулсан гэрээ нь Есүс Христ дээр биелж таарна. Хүмүүс түүнийг сонгож захирагчаа болгох юм биш ээ. Харин Бурхан түүнд үүрд мөнхөд захирах эрхийг өгнө гэж амласан. Бурхны амлалт дандаа биелдгийг санаарай (Исаиа 55:10, 11).
Эрдэнэс хайх нь
it-2 206 ¶2
Эцсийн өдрүүд
Балаамын зөгнөл. Израйлчуудыг Амласан газар луу орохоос өмнө зөнч Балаам Моабын хаан Балакт «Ирэгтүн, ирэх өдрүүдэд энэ ард түмэн чиний ард түмэнд юуг хийхийг би чамд зөвлөн хэлье. ... Иаковаас од гарч ирэн, Израилиас очирт таяг босож, Моабын магнайг нэвт цөмлөн, Шетийн бүх хөвгүүдийг нураана» гэжээ (То 24:14–17). «Од» болох Давид хаан моабчуудыг ялахад энэ зөгнөл эхний удаа биелсэн (2Са 8:2). Тэгэхээр энэ зөгнөлийг биелэхэд «ирэх өдрүүд» нь Давидыг хаан болоход эхэлсэн бололтой. Давид Мессиа Хаан Есүсийг төлөөлдөг учир энэ зөгнөл Есүсийг дайснаа дарахад бас биелнэ (Ис 9:7; Ду 2:8, 9).
6-Р САРЫН 6–12
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 САМУЕЛ 9, 10
«Давид үнэнчээр хайрласан»
w05 5/15 17 ¶12
«2 Самуел» номын онцлох санаа
9:1, 6, 7. Давид амлалтаа биелүүлсэн. Бид ч хэлсэн үгэндээ эзэн болох ёстой.
Эрдэнэс хайх нь
it-1 266
Сахал
Эртний дорнын хүмүүс, түүнчлэн израйлчууд сахлаа ургуулахыг эр хүний шинж гэж үздэг байжээ. Бурхны хуульд израйлчуудыг санчгаа тойруулан авахыг, бас сахлынхаа үзүүрийг авахыг хориглосон байдаг (Ле 19:27; 21:5). Учир нь ингэж сахлаа хусах нь хуурамч шашны зан үйл байсан нь дамжиггүй.
6-Р САРЫН 20–26
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 САМУЕЛ 13, 14
«Амнон хувиа хичээсэн зангаасаа болж их гай тарьсан»
it-1 32
Абсалом
Амноныг хөнөөсөн нь. Абсаломын дүү Тамар үзэсгэлэнтэй байсан учраас эцэг нэгтэй ах Амнон нь түүнд дурладаг. Амнон өвчтэй мэт дүр үзүүлж Тамарыг гэртээ ирүүлэн хоол хийлгэдэг. Тэгээд түүнийг хүчиндсэн. Амноны хайрлаж байсан хайр үзэн ядалт болон хувирч, Тамарыг гудамжинд хөөн гаргадаг. Тамар хааны онгон гүнжийн өмсдөг урт ханцуйтай хувцсаа урж, толгой дээрээ үнс асгасан байхад нь Абсалом тааралддаг. Абсалом хэрэг явдлыг мэдээд, ах Амноныгоо хүсэл тачаалдаа автсан байсныг мэдэж байсан учраас түүнийг сэжиглэдэг. Тэрбээр дүүдээ дуугүй байхыг захиад өөрийнхөө гэрт амьдруулдаг (2Са 13:1–20).
it-1 33 ¶1
Абсалом
Хоёр жил өнгөрөв. Абсалом Иерусалимаас зүүн хойшоо 22 километрт байдаг Баал-хазорт хонины ноос хяргах баяр хийж Давид хаан болон хөвгүүдийг нь урьдаг. Аав нь ирэхээс татгалзахад Абсалом оронд нь ууган хүү Амноноо явуулаач гэж ятгадаг (Су 10:18). Тэгээд баярын үеэр «Амноны зүрх дарсанд хөгжихөд» түүнийг алагтун гэж зарц нартаа тушаав. Бусад хөвгүүд нь Иерусалим руу зугтаж, Абсалом Галил нуурын зүүнтээд оршдог Гешурын хаант улсын хаан өвөг эцэг рүүгээ дүрвэж очдог (2Са 13:23–38). Зөнч Натаны зөгнөн хэлсэн «илд» ийнхүү Давидын «гэрт» орж ирсэн бөгөөд насан туршид нь салаагүй юм (2Са 12:10).
Эрдэнэс хайх нь
g04 12/22 8-9
Ямар гоо сайхан хамгийн чухал вэ?
Одоо тэгвэл, Давидын хүү Абсаломын тухай яръя. Тэрбээр хэдийгээр атаархмаар сайхан зүс царайтай байсан ч онцгүй хүн болох нь илэрхий болсон. Библид «Бүх Израилийн хаана нь ч Абсаломтай адил тийм сайхан гэж магтагдах хүн үгүй байв. Хөлийн улнаас нь толгой дээрх титэм хүртэл нь түүнд өө сэв байсангүй» гэж байдаг (2 Самуел 14:25). Гэхдээ Абсалом нэр алдарт дурласнаасаа болж эцэгтээ тэрсэлж, хаан ширээнээс нь түлхэж унагадаг. Бүр эцгийнхээ бага эхнэрүүдийг хүчирхийлдэг. Ийнхүү Абсалом Бурхны уурыг хүргэж, харамсалтайгаар амиа алддаг (2 Самуел 15:10–14; 16:13–22; 17:14; 18:9, 15).
Та Абсаломд татагдаж байна уу? Үгүй л болов уу. Тэрбээр их муухай хүн байсан. Бардам, үнэнч бус байсан учраас царайлаг байлаа гээд нэмэр байгаагүй. Амиа ч авраагүй. Нөгөөтээгүүр Библид ухаалаг, сэтгэл татам олон хүний тухай бичсэн байдаг ч тэдний царай зүсний талаар юу ч дурдаагүй. Тэгэхээр дотоод гоо сайхан илүү чухал байх нь ээ.
6-Р САРЫН 27—7-Р САРЫН 3
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | 2 САМУЕЛ 15–17
«Абсалом бардам байсан учраас тэрсэлсэн»
it-1 860
Түрүүнд гүйгч
Дорнын орнуудад хааны тэрэгний урд явж, хааны ирж байгааг зарлан голчлон туслах үүрэгтэй гүйгч гэж байжээ (1Са 8:11). Абсалом болон Адониа энэ ёсыг дагаж, тэрэгнийхээ өмнө 50 хүнийг гүйлгэсэн. Энэ нь хааны сүр хүчтэй болж харагдан, тэрслэн боссоноо зөвтгөх гэснийх ажээ (2Са 15:1; Х.дээ 1:5).
it-1 1083-1084
Хеброн
Хэдэн жилийн дараа Давидын хүү Абсалом Хебронд буцан ирж, эцгийнхээ хаан ширээг булаан авахыг оролдсон (2Са 15:7–10). Абсалом хаан ширээг гартаа оруулах үйл ажиллагаагаа энэ хотоос эхэлсэн нь Хеброн бол нэгэн үе Иудагийн нийслэл байсан түүхт хот, бас төрсөн нутаг нь байсных бололтой. Дараа нь Давидын ач Рехобоам хаан Хеброныг сэргээн барьсан (Ш.дэ 11:5–10). Хожим нь Иуда сүйрч, иудейчүүд Вавилонд олзлогдсон. Нутагтаа буцаж ирсэн зарим иудей хүн Хебронд (Кириат-арба) суурьшжээ (Не 11:25).