Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хшб хичээл 5
  • Эелдэг байх

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Эелдэг байх
  • Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Паул яасан бэ?
  • Паулаас юу сурч болох вэ?
  • Паулыг дуурайгаарай
  • Даруу байх
    Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
  • Та ямар хандлагаар дэлгэрүүлдэг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Бусдыг бодох
    Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
  • Энгийн ярих
    Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
Илүү дэлгэрэнгүй харах
Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
хшб хичээл 5

ЯРИА ЭХЛЭХ

Элч Паул афинчуудтай эвтэйхэн ярилцаж байна.

Үйлс 17:22, 23

ХИЧЭЭЛ 5

Эелдэг байх

Зарчим: «Эелдэг ярьж бай»—Кол. 4:6.

Паул яасан бэ?

Элч Паул афинчуудтай эвтэйхэн ярилцаж байна.

ВИДЕО: «Паул афинчуудад дэлгэрүүлсэн нь»

1. ВИДЕОГ үзэх юм уу Үйлс 17:22, 23-ыг уншаад дараах асуултыг бодоорой.

  • а. Афинчуудын шашны зан үйл Паулд ямар санагдсан бэ? (Үйлс 17:16-г үзээрэй).

  • б. Паул афинчуудыг буруушаахын оронд итгэл үнэмшил дээр нь тулгуурлан хэрхэн эвтэйхэн дэлгэрүүлсэн бэ?

Паулаас юу сурч болох вэ?

2. Үгээ зөв сонгож цагийг нь олоод эвтэйхэн яривал хүмүүс биднийг сонсох байх.

Паулыг дуурайгаарай

3. Үгээ зөв сонгох. Жишээлбэл, Христийн бус шашинтай хүнтэй ярихдаа шууд Библи, Есүс гэдэг үг хэрэглэхийн оронд аргаа өөрчлөх хэрэгтэй байж болох юм.

4. Шууд засаж залруулахгүй байх. Үзэл бодлоо илэрхийлэх боломж олгоорой. Библийн сургаалтай зөрчилдсөн юм яривал маргах гэсний хэрэггүй (Яак. 1:19). Яриаг нь анхааралтай сонсож үзэл бодлыг нь мэдэж аваарай (Сур. 20:5).

5. Тохиромжтой үед дэмжих, магтах. Тухайн хүн итгэл үнэмшилдээ үнэнч байж болох юм. Санал нийлж болох зүйлд нь үндэслэн ярилцаж, Библийн сургаалыг бага багаар ойлгуулахыг хичээгээрэй.

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ

Сур. 25:15; 2 Тим. 2:23–26; 1 Петр 3:15

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах