«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
1 САРЫН 27–2 САРЫН 2
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 140–143
Гуйлтынхаа дагуу үйлдээрэй
w10 3/15 32 ¶4
Хүнд хэцүү өнөө үед зүрх сэтгэлээ цэвэр байлгацгаая
Эсэргүүцэгчдийн дарамт шахалт, эдийн засгийн хямрал, өвчин зовлон зэрэг нь Бурхны зарим үйлчлэгчдэд их хүндээр тусдаг. Тэр байтугай зүрх сэтгэл нь ч шаналан зовдог. Давид хаан хүртэл ийм амаргүй нөхцөл байдалд орж байжээ. Тэрээр: «Тиймээс сүнс минь миний дотор сульдсан билээ. Зүрх минь ч миний дотор зогсох шахсан юм» хэмээн бичсэн юм (Ду 143:4). Энэ хүнд байдлаас гарахад түүнд юу тусалсан бэ? Бурхан ард түмнээ болон өөрийг нь хэрхэн аварч байсныг эргэн санасан. Ехова агуу нэрийнхээ төлөө юу хийснийг бас эргэцүүлэн боджээ. Ийнхүү Давид Бурхны агуу үйлсийн талаар цаг ямагт боддог байсан юм (Ду 143:5). Бүтээгч маань бидний төлөө юу хийсэн, юу хийж байгааг бид ч бас Давидын нэгэн адил эргэцүүлэн боддог бол хэцүү үеийг давж чадна.