ХИЧЭЭЛ 28
Ехова Есүс хоёрт талархлаа илэрхийлье
Найз тань маш гоё бэлэг өгвөл та яах вэ? Баярлана биз дээ. Эргээд яаж баярлуулах вэ гэж бодох байх. Ехова Есүс хоёр бидэнд хамгийн агуу бэлэг өгсөн. Тэр нь ямар бэлэг вэ? Тэр бэлгийнх нь төлөө талархлаа яаж илэрхийлэх вэ?
1. Ехова Есүс хоёрт талархлаа илэрхийлэх нэг арга юу вэ?
Библид «[Есүст] итгэдэг хүн бүр» мөнх амьдарна гэсэн амлалт байдаг (Ёохан 3:16). Есүст итгэнэ гэж яахыг хэлдэг вэ? Зүгээр дотроо итгээд явах биш амьдрал дээрээ харуулахыг хэлнэ (Яаков 2:17). Хэрэв бид Есүст итгэдгээ үг яриа, үйл хэргээрээ баталдаг бол Ехова Есүс хоёртой улам дотносно (Ёохан 14:21-ийг уншина уу).
2. Ямар үйл явдлын үеэр Ехова Есүс хоёрт талархлаа илэрхийлэх онцгой боломж олддог вэ?
Золиосны төлөө талархах өөр нэг арга бий. Есүс нас барахынхаа өмнөх орой нэг чухал арга хэмжээг санаачилжээ. Үүнийг Библид «Эзний оройн зоог» гэдэг (1 Коринт 11:20). Орчин үед Христийн нас барсныг дурсах цуглаан гэх нь ч бий. Есүс энэ чухал арга хэмжээг ямар зорилгоор санаачилсан бэ? Өөрсдийнх нь төлөө амиа өгснийг элч нар болон үе үеийн дагалдагчид нь дурсан тэмдэглээсэй гэж хүссэн юм. Тэгээд «Намайг дурсаж үүнийг үйлдэж байгаарай» гэж захижээ (Лук 22:19). Та Есүсийн нас барсныг дурсах цуглаанд очвол таны төлөө агуу хайраа илэрхийлсэн Ехова Есүс хоёрт талархдагаа харуулна.
УХАЖ ОЙЛГОЁ
Бидэнд агуу хайраа илэрхийлсэн Ехова Есүс хоёрт талархлаа яаж илэрхийлж болохыг дэлгэрэнгүй үзээрэй. Христийн нас барсныг дурсах цуглаан хэчнээн чухал болохыг мэдэж аваарай.
3. Талархдагаа үйл хэргээрээ харуулаарай
Таныг живж байхад нэг хүн аварчээ гэж бодъё. Та тэр хүний ачийг мартах уу? Эсвэл насан туршдаа санаж талархаж явах уу?
Еховагийн сайхан сэтгэлийн ачаар бид мөнх амьдрах боломжтой болсон. 1 Ёохан 4:8–10-ыг уншаад дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Есүсийн золиосыг яагаад онцгой бэлэг гэж хэлж болох вэ?
Ехова Есүс хоёр таны төлөө юу хийснийг мэдээд танд ямар санагдаж байна вэ?
Ехова Есүс хоёрт талархлаа яаж илэрхийлэх вэ? 2 Коринт 5:15; 1 Ёохан 4:11; 5:3-ыг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Энэ зүйлийг бодож үзвэл, талархлаа яаж илэрхийлж болох вэ?
4. Есүсийг дуурайгаарай
Есүсийг дуурайх нь талархлаа илэрхийлэх бас нэг арга юм. 1 Петр 2:21-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Та Есүсийг яаж дуураймаар байна вэ?
Есүс Бурхны Үгийг үнэлж эрхэмлэдэг, сайн мэдээ дэлгэрүүлдэг, хүмүүст тусалдаг байсан
5. Христийн нас барсныг дурсах цуглаанд очоорой
Есүсийн зохион байгуулсан Эзний оройн зоогийн үеэр юу болсныг Лук 22:14, 19, 20-оос уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Есүс энэ арга хэмжээг яаж зохион байгуулсан бэ?
Талх дарс юуг бэлгэддэг вэ? (19, 20-р зүйлийг үзнэ үү).
Есүс нас барсныг нь дурсаж байхыг шавь нартаа захисан. Еховагийн Гэрчүүд энэ захиасыг биелүүлж, нас барсан өдөр нь жил бүр цугладаг. Энэ чухал цуглааны тухай ВИДЕОНООС үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Дурсах цуглааны үеэр юу болдог вэ?
Талх, дарсыг бэлгэдлийн идээ гэдэг. Талх Есүсийн төгс биеийг, дарс цусыг нь бэлгэддэг
ЗАРИМ ХҮН: «Есүст итгэдэг л бол аврагдана» гэдэг.
Өөр яах хэрэгтэйг Ёохан 3:16; Яаков 2:17-г үзүүлээд та яаж тайлбарлах вэ?
ДҮГНЭЛТ
Есүст итгэдгээ үйл хэргээрээ баталж, нас барсныг нь дурсах цуглаанд очвол талархаж буйгаа харуулна.
Давтах асуулт
Есүст итгэнэ гэж яахыг хэлдэг вэ?
Таны төлөө агуу хайраа илэрхийлсэн Ехова Есүс хоёрт та талархлаа яаж илэрхийлмээр байна вэ?
Христийн нас барсныг дурсах цуглаанд очих нь яагаад чухал вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Итгэл гэж яг юу вэ? Итгэлээ үйл хэргээрээ яаж харуулах вэ?
«Еховагийн амлалтад итгэдгээ үйл хэргээрээ харуулцгаая» («Харуулын цамхаг», 2016 оны 10-р сар)
Нэг эмэгтэй золиосны тухай эргэцүүлж бодоод яаж өөрчлөгдсөнийг «Миний амьдрал цэвэр ариун, утга учиртай болсон» гэсэн намтраас уншаарай.
«Библи хүнийг өөрчилдөг» («Харуулын цамхаг», 2012 оны 1-р сарын 1)
Дурсах цуглааны үеэр яагаад цөөхөн хүн талх, дарснаас хүртдэгийг уншаарай.
«Еховагийн Гэрчүүд яагаад бусад шашныхнаас өөрөөр Эзний оройн зоог барьдаг вэ?» (Веб өгүүлэл)