42-р дуу
«Сул дорой нэгэндээ тус болъё»
1. Гэм нүгэлгүй төрсөн хүн
Газар дээр байхгүй
Гэвч Ехова нигүүлсээд
Ганц Хүүгээ өгсөн
Хосгүй ууч сэтгэлтэй
Хайрын Бурхнаа дууриаж
Зовсон нэгэндээ туслан
Зүрхнээсээ хайрлая
2. Сул нэгнээ дорд үзэхгүй
Сэтгэлдээ хүндэлье
Дорд мөхөс гэж ялгалгүй
Христ амиа өгсөн
Бурхан тэднийг тэтгэн
Баттай түшиг болдог
Нэгнийхээ зовлонг нимгэлж
Нулимсы нь арчъя
3. Ах дүүгээ дэмжин тусалж
Ачааг нь үүрье
Чин зүрхний урмын үгээр
Сэтгэлий нь сэргээе
Сайныг тэдэнд үйлдэн
Сэтгэл нэгтэй явъя
Христийн хуулийг биелүүлэн
Халуунаар хайрлая
(Бас Ис. 35:3, 4; 2 Кор. 11:29; Гал. 6:2-ыг үзнэ үү).