ХИЧЭЭЛ 11
Урам зоригтой ярих
Ром 12:11
ТОВЧ АГУУЛГА: Сонсогчдынхоо сэтгэлийг хөдөлгөж, зоригжуулахын тулд урам зоригтой яриарай.
ЯАЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
Сэтгэлээ хөдөлтөл бэлдэх. Яриа тань хэр чухал болохыг эргэцүүлэн бодоорой. Чин сэтгэлээсээ ярихын тулд материалаа маш сайн бэлдээрэй.
Сонсогчдоо бодох. Унших болон заах гэж буй зүйл тань бусдын амьдралд ямар хэрэгтэйг эргэцүүлээрэй. Яаж яривал сонсогчид сонссон зүйлээ үнэлж эрхэмлэх сэтгэлтэй болох вэ гэдгийг бодоорой.
Чин сэтгэлээсээ ярих. Сэргэлэн цовоо яриарай. Хэрэв чин сэтгэлээсээ ярихыг хичээвэл дохио зангаа, нүүр царай тань таны сэтгэлийг аяндаа илэрхийлнэ.