48-р дуу
Өдөр бүр Еховатай алхъя
(Мика 6:8)
1. Хайрт Эцгийнхээ гараас хөтлөн
Хэзээ ямагт даруухнаар алхъя
Өөрий нь хайдаг шударга хүнийг
Өрөвч Бурхан энэрч хайрладаг
Дорд бидний төлөө Хүүгээ өгч
Дотны анд болохыг хүссэн
Уужим сэтгэлт Бурхан тандаа
Өөрийгөө зориулж, үүрд үйлчилье
2. Бузар мууг Бурхан арилгана
Бүхнийг удахгүй шударгаар шүүнэ
Хавчин дайрдаг харгис дайснаас
Хулчийж бид айн сүрдэх учиргүй
Хүчит Бурхны авралд найдан
Хайртай дотны анд нь байя
Хөл алдахгүй, бат итгэлтэй
Хэзээд үнэнч, тууштай үйлчилье
3. Ариун сүнс, үг сургаалаараа
Агуу Бурхан биднийг тэтгэдэг
Өр зүрхний маань үгийг сонсож
Үнэнч сайн нөхдөөр ухааруулдаг
Өдөр бүр гараас нь атган
Өрөвч сэтгэлий нь дууриаж
Үнэнийг дээдэлж, даруу явахад
Үүрдийн Бурхан маань тусалдаг
(Бас Эх. 5:24; 6:9, 10; Х.дээд 2:3, 4-ийг үзнэ үү).