132-р дуу
Ялалтын дуу
1. Сүр жавхлант Эзэн, суу алдарт Еховадаа дуулъя
Хөнөөлт дайсан Египет, хөлгүй далайд живлээ
Ялалтын дуугаа, яруу алдарт тандаа зориулъя
Бишрэм хүчтэй Еховаг, бүгд дээдлэн өргөмжилье
(ДАХИЛТ)
Хэмжээлшгүй эрхт Ехова Бурхан
Хэзээ ч хувиршгүй Төгс хүчит Эзэн
Атаат дайснуудаа бүрмөсөн устгаад
Агуу нэрээ үүрд ариусгана
2. Дэлхийн үндэстнүүд, дээдийн дээд Нэгнийг эсэргүүцсэн
Хүчээ гайхуулсан тэд, Хаан Еховагаар шүүгдэнэ
Бурхны өдөр болж, бузар булайг үйлдэгчид сөнөнө
Еховагийн нэр алдар, ертөнц дахинд түгнэ
(ДАХИЛТ)
Хэмжээлшгүй эрхт Ехова Бурхан
Хэзээ ч хувиршгүй Төгс хүчит Эзэн
Атаат дайснуудаа бүрмөсөн устгаад
Агуу нэрээ үүрд ариусгана
(Бас Дуу. 2:2, 9; 92:8; Мал. 3:6; Илч. 16:16-г үзнэ үү).