47-р дуу
Сайн мэдээг тунхаглая
1. Хүмүүн төрөлхтөн түнэр харанхуйд шаналж
Хаанаас Аврагч ирэхийг мэдэлгүй, төөрч явахад
Нигүүлсэлт Ехова хайраар нууцыг илчлэн
Нүгэлт хүмүүсийг аврахаар Хүүгээ илгээв
Дэлхийг захирах Хаанаар үнэнч Хүүгээ томилоод
Тогтсон цагтаа тэнгэрт шударга Хаанчлал байгуулан
Үнэнч хүмүүсийг «өчүүхэн сүрэгт» нэгтгээд
Үүрд Хүүдээ «сүйт бүсгүй» болгон сонгож авсан
2. Эртнээс эхтэй энэ сайн мэдээг тэнгэрийн Бурхан
Эдүгээ биднийг тунхаглаасай гэж хүсдэг
Эрин зуунд давтагдашгүй энэ ариун үйлсээ
Эрэлхэг тэнгэр элчүүдтэй хамтран гүйцээе
Бурхныхаа нэрийг ариусгах үүрэгтэй бид
Бүтээгчээ хүндэтгэн алдаршуулах завшаантай
Бүгдэд мөнхийн сайн мэдээг зоригтой хүргэж
Бурхны Гэрч байх хосгүй завшаанаа эрхэмлэе
(Бас Марк 4:11; Үйлс 5:31; 1 Кор. 2:1, 7-г үзнэ үү).