Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • hdu өгүүлэл 11
  • JW суваг интернэтгүй газар хүрсэн нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • JW суваг интернэтгүй газар хүрсэн нь
  • Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Ижил төстэй материал
  • Амин чухал бяцхан төхөөрөмж
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Судлахад тус болох зөвлөгөө
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Манай албан ёсны Вэб сайт —Бүх хүнд ач тустай
    Христиан үйлчлэл 2012
  • Уншигчдын асуулт
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
Илүү дэлгэрэнгүй харах
Хандивыг юунд зарцуулдаг вэ?
hdu өгүүлэл 11
Хуралдаа тавган антен хүргэж өгөхөөр шороон замаар дугуйгаар яваа хоёр Гэрч.

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

JW суваг интернэтгүй газар хүрсэн нь

2021 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 1

Бид сар бүр JW телевизийн хөтөлбөр, видеонуудыг үзэх гэж тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ Африк дахь олон итгэл нэгтэн маань энэ хөтөлбөрийг интернэтээр үзэх боломжгүй байдаг. Яагаад?

Интернэтгүй газар Африкт олон. Интернэттэй байлаа ч маш удаан эсвэл өндөр үнэтэй. Жишээ нь, нэг дүүрэг хариуцагч Мадагаскарт интернэт кафед ороод JW телевизийн ганцхан сарын хөтөлбөрийг татаж авчээ. Үүнийхээ төлөө 16 доллар төлсөн байна. Энэ нь тэндхийн зарим хүний долоо хоногийн ажлын хөлснөөс ч өндөр үнэтэй байв!a

Гэсэн хэдий ч одоо Африкт сая сая хүн интернэтэд оролгүйгээр JW телевизийн хөтөлбөрийг үзэх боломжтой. Яаж?

Африкийн Сахарын цөлөөс өмнө зүгт амьдардаг хүмүүст JW телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулын телевизийн сувгаар үзэх боломж 2017 оноос нээгдсэн. Энэ нь өдөр бүр 24 цагийн турш, 16 хэлээр, үнэ төлбөргүй цацдаг суваг юм.

Мозамбик дахь ах дүүс цуглааны танхимын өмнө тавган антен суурилуулж байна (2018 он)

Ийм амжилтад хүрэхийн тулд Еховагийн Гэрчүүд хиймэл дагуулаар телевизийн нэвтрүүлэг дамжуулдаг компанитай гэрээ байгуулсан. Уг хиймэл дагуулын долгион Африкийн Сахарын цөлөөс өмнө зүгт оршдог 35 улсад хүрдэг. Гэрээнд заасны дагуу сард 12 000 гаруй доллар төлдөг. Заримдаа бүсийн чуулган болон төвийн төлөөлөгчийн эргэлттэй холбоотой тусгай нэвтрүүлгийг шууд дамжуулахын тулд өөр суваг нэмж түрээсэлдэг.

Малавийн Орон нутгийн барилга төлөвлөлтийн хэлтсийн ах дүүс JW сувгаар нэвтрүүлэг үзэж байна (2018 он)

Гэрч, Гэрч биш олон хүн гэртээ хиймэл дагуулын JW сувгаар нэвтрүүлэг үздэг. Гэхдээ энэ сувгийг үзэхэд хэрэгтэй төхөөрөмжүүдийг худалдан авах чадваргүй ах дүүс олон бий. Тэдэнд туслах зорилгоор 3 670 гаруй цуглааны танхимд хиймэл дагуулын долгион хүлээн авдаг төхөөрөмж суурилуулжээ. Үүний үр дүнд ах дүүс маань JW телевизийн хөтөлбөрийг танхимдаа үздэг болсон. Танхимд телевиз юм уу проектор байгаа бол тус төхөөрөмж хүргэлттэйгээ нийлээд 70 орчим долларын үнэтэй. Харин аль аль нь байхгүй бол 530 доллар.

Ах дүүс маань ийм сувагтай болсондоо хязгааргүй баяртай байгаа. Камерун дахь нэг ахлагч: «Энэ нь манай гэр бүлийн хувьд цөлд унах манна л гэсэн үг» гэжээ. Нигерид амьдардаг Одэбодэ гэдэг Гэрч эрэгтэй: «Манай гэр бүл энэ сувгийг долоо хоногт 3 удаа үздэг. Хүүхдүүд маань энэ цагийг тэсэн ядан хүлээдэг. Өөр өдөр ч үзье үзье гээд байдаг» гэжээ. Бас Нигерид амьдардаг Роуз: «Энэ сувгийн ачаар би мэдээ үздэг донгоосоо салж чадсандаа баяртай байгаа. Мэдээ үзэхээр л уур хүрч даралт ихэсдэг байв. Харин JW телевизийн нэвтрүүлгийг үзэхээр тайвширч, сэтгэл сэргэдэг. Энэ бол миний хамгийн дуртай суваг. Еховагийн өгсөн бэлэг юм» гэж ярьжээ.

Малави дахь нэгэн гэр бүл JW сувгаар хүүхэлдэйн кино үзэж байна

Мозамбикт үйлчилдэг нэг дүүрэг хариуцагчаас ирүүлсэн тайланд тухайн дүүргийн цуглааны танхимуудад хиймэл дагуулаас цацдаг долгионыг хүлээн авах төхөөрөмж суурилуулсан тухай дурджээ. Тэндхийн ах дүүс маань JW телевизийн нэвтрүүлгийг үзэхийн тулд цуглаан болохоос цагийн өмнө, бүр түүнээс ч өмнө цуглардаг байна.

Ах дүүс цуглааны танхимын гадаа ярилцаад баяртай байна.

Этиопын нэг хурлынхан интернэтэд холбогдохгүйгээр JW телевизийн сар бүрийн хөтөлбөрийг үзсэний дараа (2018 он)

2019 онд Өмнөд Африкийн Иоханнэсбүрг хотод болсон олон улсын чуулганы үеэр гол илтгэлүүд, түүнчлэн Удирдах Зөвлөлийн гишүүний тавьсан илтгэлийг есөн газарт дамжуулахад тус сувгийг ашигласан. Өмнөд Африк салбарын Орон нутгийн телевизийн хэлтэст ажилладаг Спүмэлэлэ: «Өмнө нь ийм илтгэлийг интернэтээр дамжуулдаг байсан. Сүлжээ маш сайн байх хэрэгтэй, мөнгө ч их төлдөг байв. Харин JW суваг илүү найдвартай, өртөг нь ч хямд юм билээ» гэжээ.

Дэлхий дахины үйл хэрэгт зориулж та нарын өгөөмрөөр өргөсөн хандивын ачаар Африк дахь олон ах дүүс маань хиймэл дагуулаар цацдаг сувгаар JW телевизийн нэвтрүүлгийг үзэж байна. donate.jw.org сайтад дурдсан олон аргаар хандив өргөдөг та нартаа маш их талархаж байна.

JW суваг ба JW Box

Хиймэл дагуулын JW суваг нь манай видео, нэвтрүүлгийг тавган антены тусламжтайгаар зурагтаар үзэх боломж олгодог бол, JW Box нь хэвлэл, видеог цахим хэрэгсэлдээ татаж авах боломжийг олгодгоороо онцлогтой.

Ах дүү нар маань JW Box ашиглан видео татаад авчихдаг юм бол хиймэл дагуулын суваг ямар хэрэгтэй вэ? JW Box-т шинэ хэвлэл болон видео суулгахад амаргүй газар олон байдаг. Яагаад гэвэл интернэтгүй эсвэл өртөг нь өндөр. Тиймээс салбараас орон нутгийн цуглааны танхим руу шинэ хэвлэл, видео татсан флаш явуулдаг. Ингэхэд нэлээд хугацаа шаардагдана. Харин JW сувгийн ачаар ах дүүс маань ухаалаг утастай үгүйгээсээ үл хамааран JW телевизийн сар бүрийн нэвтрүүлгийг сайтад тавигдсаны маргааш нь үзэх боломжтой. Мөн тусгай цуглаануудыг шууд үзэж болдог.

a Энэ өгүүлэлд дурдсан доллар нь ам.доллар юм.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах