Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 32
  • Бурхны Хаант төр захирч байна!

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Хаант төр захирч байна!
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ? (2-р хэсэг)
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • 1914 он бол Библид зөгнөсөн онцгой он мөн
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 32
32-р хичээл. Очирт таягаа барьсан тэнгэрийн Хаан Есүс Христ дэлхийг захирч байна.

ХИЧЭЭЛ 32

Бурхны Хаант төр захирч байна!

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Бурхны Хаант төр 1914 онд тэнгэрт байгуулагдсан. Тэр үеэс хүний засаглалын эцсийн өдрүүд эхэлсэн юм. Ингэж хэлэх ямар үндэс байна вэ? Библид энэ талаар юу гэж зөгнөсөн бэ? 1914 оноос дэлхийн нөхцөл байдал, хүмүүсийн зан араншин яаж өөрчлөгдсөн бэ? Эдгээрийг авч үзье.

1. Библид юу гэж зөгнөсөн байдаг вэ?

Библийн «Даниел» номд «долоон цаг үе» гэсэн тодорхой хугацааны тухай гардаг (Даниел 4:16, 17). Энэ хугацааг дуусахад Бурхны Хаант төр захирч эхэлнэ гэжээ. Хожим нь Есүс энэ хугацааг өөрөөр «үндэстнүүдэд олгосон цаг» гэсэн байдаг (Лук 21:24). Есүсийг дэлхий дээр амьдарч байх үед энэ хугацаа хараахан дуусаагүй байжээ. Харин 1914 онд дууссаныг бид энэ хичээлээр үзнэ.

2. 1914 оноос дэлхийн нөхцөл байдал, хүмүүсийн зан авир ямар болсон бэ?

Шавь нар нь Есүсээс «Таны ирчихээд байгаагийн болон энэ тогтолцооны төгсгөлийн үеийн шинж тэмдэг юу байх вэ?» гэж асуудаг (Матай 24:3). Тэгэхэд нь Есүс, Бурхны Хаант төрийн Хаан болж тэнгэрт захирч эхлэхэд нь юу юу болохыг хэлж өгчээ. Жишээлбэл дайн, өлсгөлөн, газар хөдлөлт болно гэжээ (Матай 24:7-г уншина уу). Мөн Библид «эцсийн өдрүүдэд» хүмүүсийн зан авир муудсанаас болж «хэцүү цаг ирнэ» гэж зөгнөсөн байдаг (2 Тимот 3:1–5). Есүсийн хэлсэн шинж тэмдэг 1914 оноос хойш илэрч байна. Бас хүмүүсийн зан авир илт муудаж байгаа.

3. Хаант төр байгуулагдсанаас хойш дэлхийн нөхцөл байдал яагаад гэнэт муудсан бэ?

Есүс Бурхны Хаант төрийн Хаан болмогцоо тэнгэрт Сатан болон чөтгөрүүдтэй дайтсан юм. Уг дайнд Сатаны талынхан ялагджээ. Энэ тухай Библид «Сатан ... дэлхий рүү хаягдлаа. Түүнтэй хамт тэнгэрийн элчүүд нь ч доош хаягдав» гэж байдаг (Илчлэл 12:9, 10, 12). Сатан удахгүй устгагдахаа мэдэж байгаа учраас уурлан хилэгнэж, хүмүүс бидэнд асар их гай зовлон учруулж байна. Харин Бурхны Хаант төр удахгүй бүх зовлон бэрхшээлийг арилгана.

УХАЖ ОЙЛГОЁ

Бурхны Хаант төр 1914 онд захирч эхэлснийг юу харуулдаг вэ? Хаант төр одоо захирч байгаа гэдэгт итгэдгээ яаж харуулах вэ?

4. 1914 он бол Библийн зөгнөлд үндэслэсэн он

ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «Бурхны Хаант төр 1914 онд захирч эхэлсэн» (5:02)

Бурхан эртний Вавилоны хаан Небухаднезарт зүүд зүүдлүүлж, ирээдүйд юу болохыг үзүүлжээ. Энэ зүүд Небухаднезар хааны засаглал болон Бурхны Хаант төртэй хамаатайг Даниел тайлбарласан байдаг (Даниел 4:17-г уншина уу).a

Даниел 4:20–26-г уншина уу. Хүснэгтийг харангаа дараах асуултад хариулаарай.

  • А) Небухаднезар хаан юу зүүдэлсэн бэ? (20, 21-р зүйлийг үзнэ үү).

  • Б) Тэр модыг яасан бэ? (23-р зүйлийг үзнэ үү).

  • В) «Долоон цаг үеийг» дуусахад юу болно гэсэн байна вэ? (26-р зүйлийг үзнэ үү).

Небухаднезарын зүүдэлсэн мод Бурхны Хаант төртэй ямар холбоотой вэ?

ЗӨГНӨЛ (Даниел 4:20–36)

Засаглал

А) Асар өндөр мод

Тэнгэрт тулам өндөр ургасан мод.

Засаглал завсарласан нь

Б) «Модыг цавч», «долоон цаг үеийг өнгөртөл байг»

Модны хожуулыг төмөр, зэс цагаригаар багласан байна.

Дахин захирсан нь

В) «Таны хаанчлал бат тогтох болно»

Тэнгэрт тулам өндөр ургасан мод.

Энэ зөгнөл анх биелсэн нь:

  • Г) Мод хэнийг төлөөлдөг вэ? (22-р зүйлийг үзнэ үү).

  • Д) Засаглал нь завсарлахад юу болсон бэ? (Даниел 4:29–33-ыг уншина уу).

  • Е) «Долоон цаг үе» дуусахад юу болсон бэ? (Даниел 4:34–36-г уншина уу).

ЭХНИЙ БИЕЛЭЛ

Засаглал

Г) Вавилоны хаан Небухаднезар

Бардам ихэмсэг Небухаднезар хаан.

Засаглал завсарласан нь

Д) МЭӨ 606 оноос хойш хэсэг хугацааны дараа Небухаднезар эрүүл ухаанаа алдаж, төр барьж чадалгүй 7 жил болсон

Небухаднезар хаан мал шиг өвс идэж байна.

Дахин захирсан нь

Е) Небухаднезар эрүүл ухаантай болж дахин төр барив

Небухаднезар хаан хоёр гараа өргөөд тэнгэр өөд харж байна.

Энэ зөгнөл хоёр дахиа биелсэн нь:

  • Ё) Мод хэнийг төлөөлдөг вэ? (Шастирын дээд 29:23-ыг уншина уу).

  • Ж) Тэдний засаглал яаж завсарласан бэ? Есүсийг дэлхий дээр байхад ч завсарласан хэвээрээ байсныг юу баталдаг вэ? (Лук 21:24-ийг уншина уу).

  • З) Энэ засаглал хэзээ, хаана сэргэсэн бэ?

ХОЁР ДАХЬ БИЕЛЭЛ

Засаглал

Ё) Бурхныг төлөөлөн захирч байсан Израйлын хаад

Үе үеийн израйл хаад сэнтийдээ заларч байна. Тэдний дээрээс гэрэл цацарч байна.

Засаглал завсарласан нь

Ж) Иерусалим устгагдаж, Израйлын хаадын засаглал 2520 жил завсарлав

МЭӨ 607 он. Эртний Иерусалим шатаж байна. 2520 жилийн дараа сэргэсэн нь.

Дахин захирсан нь

З) Есүс Бурхны Хаант төрийн Хаан болж тэнгэрт захирч эхлэв

Есүс 1914 оноос тэнгэр дэх сэнтийнээсээ дэлхийг захирч эхэлсэн. Есүсээс гэрэл цацарч байна.

Долоон цаг үе хэр удаан үргэлжилсэн бэ?

Библийн зүйлүүд өөр хоорондоо уялдаатай байдаг учраас харьцуулж үзэх хэрэгтэй. Жишээлбэл Библийн «Илчлэл» номд гурван үе ба хагас үеийг 1260 хоногтой тэнцэнэ гэж байдаг (Илчлэл 12:6, 14). Иймээс долоон цаг үе нь үүнийг хоёроор үржүүлээд 2520 хоногтой тэнцэнэ. Библид нэг хоногоор нэг жилийг хэлэх нь бий (Езекиел 4:6). «Даниел» номд гардаг долоон цаг үеийг энэ зарчмаар тооцдог. Тэгэхээр долоон цаг үе нь 2520 жил болно.

5. 1914 оноос дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдсөн

ВИДЕОГ хамт үзээрэй.

ВИДЕО: «1914 оноос дэлхийн нөхцөл байдал өөрчлөгдсөн» (1:10)

Хаан болсных нь дараа дэлхийн нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг Есүс зөгнөсөн. Лук 21:9–11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Та эдгээрийн аль нэгийг нь өөрийн биеэр үзэж байсан уу? Эсвэл хаа нэгтээгээс сонсож байсан уу?

Элч Паул хүний засаглалын эцсийн өдрүүдэд хүмүүсийн зан араншин ямар болохыг бичжээ. 2 Тимот 3:1–5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Таны бодлоор өнөө үед хүмүүс ийм болсон уу?

Зургууд: Эцсийн өдрүүдэд дэлхийн нөхцөл байдал, хүмүүсийн зан авир ямар болсныг харуулсан зургууд. 1. Цэргийн удирдагч зангидсан гараа өргөөд индрээс хашхирч байна. 2. Газар хөдлөлтийн дараах нурж сүйдсэн барилгууд. 3. Цэргийн нисэх онгоцнууд. 4. Амны хаалт зүүсэн хүмүүс гудамжаар явж байна. 5. Нью-Йоркийн ихэр цамхаг террорист халдлагын дараа шатаж байгаа нь. 6. Нэг эрэгтэй хар тамхи хэрэглэж байна. 7. Нөхөр нь гараа зангидаад эхнэр лүүгээ хашхичиж байна. 8. Төрөл бүрийн хар тамхи, согтууруулах ундаа байна. 9. Гоёж гоодсон хоёр эмэгтэй сельфидэж байна. 10. Дижи залуу концерт хөтөлж байна. 11. Үймээн дэгдээгч Молотовын коктейль шидэж байна.

6. Хаант төр захирч байгаа гэдэгт итгэдгээ батлаарай

Матай 24:3, 14-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Бурхны Хаант төр захирч байгааг батлах ямар чухал ажил одоо өрнөж байна вэ?

  • Та энэ ажилд яаж оролцож болох вэ?

Бурхны Хаант төр одоо захирч байна. Дэлхийг бүхэлд нь захирах өдөр ойрхон байна. Еврей 10:24, 25-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • «Тэр өдөр ойртож байгаа учир» бид яах хэрэгтэй вэ?

Зургууд: 1. Библийн суралцагч Еховагийн Гэрчүүдийн цуглаанд сууж байна. 2. Тэр суралцагч таньдаг хүндээ дэлгэрүүлж байна.

Та амьдралд хэрэгтэй, хүний амь аврах чадалтай мэдээллийг бусадтай хуваалцахгүй гэж үү?

ЗАРИМ ХҮН: «Еховагийн Гэрчүүд 1914 оныг яагаад онцгой он гэдэг юм бэ?» гэж асууж болох юм.

  • Та юу гэж хариулах вэ?

ДҮГНЭЛТ

Библийн зөгнөл болон дэлхийн нөхцөл байдал Бурхны Хаант төр байгуулагдсаныг баталдаг. Бид энэ тухай дэлгэрүүлж, цуглаанд суудаг бол Хаант төр захирч байгаа гэдэгт итгэдгээ батална.

Давтах асуулт

  • «Даниел» номд гардаг долоон цаг үе дуусахад юу болсон бэ?

  • Бурхны Хаант төр 1914 онд байгуулагдсан гэдэгт та яагаад итгэж байна вэ?

  • Хаант төр одоо захирч байгаа гэдэгт итгэдгээ та яаж харуулмаар байна вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Матай 24:14-т байдаг зөгнөлийг мэдээд нэг хүний амьдрал яаж өөрчлөгдсөн бэ?

«Би бейсболд юунаас ч илүү дуртай байсан» («Харуулын цамхаг»-ийн түүвэр өгүүлэл, 2017 №3)

«Даниел» номын 4-р бүлэгт бичсэн зөгнөл Бурхны Хаант төртэй холбоотой нь юунаас харагддаг вэ?

«Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ? (1-р хэсэг)» («Харуулын цамхаг», 2014 оны 10–12 сар)

«Даниел» номын 4-р бүлэгт гардаг «долоон цаг үе» 1914 онд дууссан гэж яагаад хэлж болох вэ?

«Бурхны Хаанчлал хэзээ захирч эхэлсэн бэ? (2-р хэсэг)» («Харуулын цамхаг», 2015 оны 1–3 сар)

a Энэ хичээлийн «Мэдлэгээ тэлье» булан дахь сүүлийн хоёр өгүүллийг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах