Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwex өгүүлэл 13
  • Нил ягаан гурвалжин

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Нил ягаан гурвалжин
  • Еховагийн Гэрчүүдийн амьдрал
  • Ижил төстэй материал
  • Хоморголон устгах явдлын үеэр Еховагийн Гэрчүүдэд юу тохиолдсон бэ?
    Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
Еховагийн Гэрчүүдийн амьдрал
ijwex өгүүлэл 13
Судалтай дүрэмт хувцас дээр хоригдлын дугаар болон нил ягаан гурвалжин хадсан байна. Нацистын хорих лагерьт Еховагийн Гэрчүүдийг нил ягаан гурвалжингаар ялгадаг байв.

Нил ягаан гурвалжин

Францад амьдардаг Мауд нэг сургуульд ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусалдаг. Саяхан нэг ангид еврейчүүдийг хоморголон устгасан явдал болон нацистын хорих лагерийн тухай үзсэн. Хоригдлууд янз бүрийн өнгийн даавуугаар оёсон ялгах тэмдэгтэй байжээ. Тухайн хүн ямар хэргээр хоригдож байгааг өнгө хэлбэрээр нь мэддэг байв.

Багш нь нил ягаан гурвалжинг «Ижил хүйстнийг ялгах тэмдэг байх» гэж ярьсан. Хичээлийн дараа Мауд багштай уулзаад нил ягаан гурвалжингаар Еховагийн Гэрчүүдийг ялгадаг байсныг тайлбарлаж, холбогдох зарим материал авчиръя гэжээ.a Багш ч дуртайяа зөвшөөрч, түүнийг хичээл дээр хүүхдүүдэд үзүүлээрэй гэв.

Өөр нэг багш дээрх сэдвээр хичээл заахдаа хоригдлуудын ялгах тэмдгүүдийг хүснэгтээр үзүүлсэн. Тэр хүснэгтийг үзвэл нил ягаан гурвалжин нь Еховагийн Гэрчүүдийг таних тэмдэг гэдгийг мэдэж болох байв. Мауд бас энэ багшид нэмэлт материал авчрахыг санал болгов. Багш зөвшөөрсөн. Харин хүүхдүүдэд энэ тухай Мауд ярьж өгөхөөр болов.

Маудын гарт хоёр ном, нэг DVD байна.

Мауд ашигласан хэвлэл, бичлэгээ бариад зогсож байна

Мауд эхний ангийн хүүхдүүдэд зориулж 15 минутын тайлбар бэлдэв. Гэтэл яг хичээл эхлэхээс өмнө багш нь түүнд «Чиний мэдэлд нэг цаг байгаа шүү» гэжээ. Мауд эхлээд, нацистууд Еховагийн Гэрчүүдийг хэрхэн хавчиж байсныг харуулсан баримтад кино үзүүлсэн. Нацистууд Гэрчүүдийн 800 хүүхдийг эцэг эхээс нь салгасан тухай гарахад Мауд киногоо түр зогсоогоод тэр хүүхдүүдийн гуравт нь тохиолдсон явдлыг ярьж өгөв. Кино дууссаны дараа Герхард Штайнакер гэдэг 19 настай Австрали Гэрчийн 1940 онд бичсэн захиаг уншсан. Уг захиаг нацистуудад цаазлагдахаасаа хэдэн цагийн өмнө эцэг эхдээ бичсэн ажээ.b

Мауд дараагийн ангид ч ийм маягаар материалаа танилцуулсан. Эр зоригтой ярьсан Маудын ачаар хоёр багш нь нацистын хорих лагерьт хэлмэгдэгсдийн тухай ярихдаа Еховагийн Гэрчүүдийн талаар ч дурддаг болсон байна.

a Германд Еховагийн Гэрчүүд «Bibelforscher» (Библи Судлаачид) гэдэг нэрээр олонд танигдсан байсан бөгөөд тэднийг дэлхийн ІІ дайны үед нацист дэглэмийг дэмжихээс татгалзсан гэж шоронд хорьж байжээ.

b Герхард Штайнакерт Германы армид алба хаахаас татгалзсаны улмаас алах ял оноосон. Сүүлчийн захидалдаа тэрбээр: «Би хүүхэд шүү дээ. Зөвхөн Эзэн надад хүч өгвөл бат зогсож чадна. Үүнийг л гуйж байна» гэж бичжээ. Өглөө нь түүнийг цаазалсан юм. Булшин дээр нь «Тэрбээр үхэн үхтэлээ Бурхныг алдаршуулсан» гэсэн бичээс байдаг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах