23-р дуу
Ехова бол бидний хүч чадал
1. Эрч хүчээр биднийгээ тэтгэн дэмждэг
Энэрэнгүй Аврагч танд бид баярладаг
Сайн мэдээг дуулгах Гэрч тань бид билээ
Сонсох ч бай, үгүй ч бай, хүмүүст хүргэе
(ДАХИЛТ)
Бидний хүч чадал, Хад бол Ехова
Өдөр бүр таны нэрийг магтъя
Бүхнээс хүчтэй, сүр алдарт Ехова
Өндөр цамхаг, бат цайз билээ, бидэнд
2. Сүнслэг гэрлээр гийгүүлж баярыг эдлүүлж
Судрыг ойлгуулж тушаалаа зааж өгсөн
Үнэнийг илчилж нүдийг нээсэн таны
Үг сургаалыг үргэлж сахихыг хүсдэг
(ДАХИЛТ)
Бидний хүч чадал, Хад бол Ехова
Өдөр бүр таны нэрийг магтъя
Бүхнээс хүчтэй, сүр алдарт Ехова
Өндөр цамхаг, бат цайз билээ, бидэнд
3. Тандаа найдан бүх сорилтыг давдаг
Тааллыг тань биелүүлэх чин хүсэлтэй
Амь насыг маань Сатан хөнөөж болох ч
Амийн эх булаг танд үнэнч явъя
(ДАХИЛТ)
Бидний хүч чадал, Хад бол Ехова
Өдөр бүр таны нэрийг магтъя
Бүхнээс хүчтэй, сүр алдарт Ехова
Өндөр цамхаг, бат цайз билээ, бидэнд
(Бас 2 Сам. 22:3; Дуу. 18:2; Ис. 43:12-ыг үзнэ үү).