43-р дуу
Сэрэмжтэй, итгэлтэй, хүчтэй байгтун
1. Сонор сэргэг, тууштай үйлчилье
Шантарч зүрхшээх учиргүй
Ялалтын цаг тун ойрхон байна
Ямагт эр зоригтой байя
Жанжин Есүс биднийг удирдана
Чин үнэнчээр тушаалы нь дагая
(ДАХИЛТ)
Энэ замаараа итгэлтэй алхаж
Эцэс хүртэл үйлчилье
2. Сонор сэргэг, ухаалаг байя
Сайн Хоньчин биднийг залдаг
Итгэмжит боолын бүх зааврыг
Эрхэмлэн сахиж явъя
Үнэнийг хамгаалж, сүргийг хариулдаг
Үнэнч нөхдөө хүндэтгэн дууриая
(ДАХИЛТ)
Энэ замаараа итгэлтэй алхаж
Эцэс хүртэл үйлчилье
3. Сонор сэргэг, эвтэй үйлчилье
Сайн мэдээг хүмүүст хүргэе
Дайсан хавчиж, саад учрууллаа ч
Төгсгөл иртэл тунхаглая
Бүгдэд шударга ёс тогтоох Бурхнаа
Бүх дэлхийд алдаршуулан дуулъя
(ДАХИЛТ)
Энэ замаараа итгэлтэй алхаж
Эцэс хүртэл үйлчилье
(Бас Мат. 24:13; Евр. 13:7, 17; 1 Петр 5:8-ыг үзнэ үү).