55-р дуу
Хүсэн хүлээсэн мөнхийн амь
1. Эв найртай эгэл хүмүүс
Энгүй жаргалтай амьдран
Ивээл хүртэх тэр цагийг
Итгэлээр харж явъя
(ДАХИЛТ)
Бурхны амлалт биелнэ
Баяр хөөртэй дуулъя!
Мөнх амьдрах сайхан цагийг
Итгэж найдан хүлээе!
2. Эрч хүчээр дүүрэн сэргэж
Эргээд буурлууд залуужна
Гунигийн нулимс үүрд хатаж
Гай зовлонг бүгд мартана
(ДАХИЛТ)
Бурхны амлалт биелнэ
Баяр хөөртэй дуулъя!
Мөнх амьдрах сайхан цагийг
Итгэж найдан хүлээе!
3. Бялхам их хайраар ивээх
Бурхан тандаа талархана
Диваажинд бид мөнх амьдарч
Төгс Бүтээгчээ магтана
(ДАХИЛТ)
Бурхны амлалт биелнэ
Баяр хөөртэй дуулъя!
Мөнх амьдрах сайхан цагийг
Итгэж найдан хүлээе!
(Бас Иов 33:25; Дуу. 72:7; Илч. 21:4-ийг үзнэ үү).