148-р дуу
Та цорын ганц Хүүгээ өгсөн
Хайрт Эцэг Ехова
Халамжтай Бурхан минь
Нигүүлслээ хүртээж та
Найдвар бэлэглэсэн
Таны төлөө амьдарч
Танд бүхнээ зориулъя
Хүслийг тань үйлдэхийн тулд
Хүчээ дайчлан үйлчилье
(ДАХИЛТ)
Та цорын ганц Хүүгээ
Биднээс харамлаагүй
Хайртай Хүүгээ өгсөнд тань
Талархан үүрд мөнхөд дуулъя
Энэрэнгүй, өршөөнгүй
Эелдэг зөөлөн таны
Хүчирхэг мутар доор
Хайрыг тань хүртдэг
Гэхдээ хамгийн үнэтэй
Гайхалтай бэлэг бол
Хүн төрөлхтний төлөө
Хүүгийн тань өгсөн амь
(ДАХИЛТ)
Та цорын ганц Хүүгээ
Биднээс харамлаагүй
Хайртай Хүүгээ өгсөнд тань
Талархан үүрд мөнхөд дуулъя
(ТӨГСГӨЛ)
Ехова тандаа бид зүрхний угаас залбиръя
Цорын ганц Хүүгээ өгсөнд тань гүнээ талархъя
(Бас Иох. 3:16; 1 Иох. 4:9-ийг үзнэ үү).