Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с19 №. 1 х. 8-9
  • Рикардо Андрес хоёрын түүх

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Рикардо Андрес хоёрын түүх
  • Сэрцгээ!—2019
  • Ижил төстэй материал
  • «Би өөрийнхөө булшийг өөрөө ухаж байв»
    Библи хүнийг өөрчилдөг
  • «Би их түргэн ууртай байсан»
    Библи хүнийг өөрчилдөг
  • Библи хүнийг өөрчилдөг
    Харуулын цамхаг: Би хаа ч явсан буутай явдаг байсан
  • Гарчиг
    Сэрцгээ!—2019
Сэрцгээ!—2019
с19 №. 1 х. 8-9

ТЭД ЯАЖ ШИЙДСЭН БЭ?

Рикардо Андрес хоёрын түүх

Библийн боловсролын ачаар хүмүүс амьдралаа өөрчилдгийг Рикардо Андрес хоёрын жишээ харуулдаг.

РИКАРДО: Би 15-хан насандаа дээрэмчдийн бүлэгт орсон юм. Найзууд маань надад их нөлөөлсөн. Би 10 жил шоронд суухыг хүртэл хүсдэг байлаа. Хэн ингэхийг хүсэх вэ дээ! Гэхдээ манай нутгийнхан шоронд олон жил суусан хүнийг хүндэлж, биширдэг байсан юм. Би бас тэдэн шиг байхыг хүсдэг байлаа.

Өмнөх Рикардо буу барьчихсан байна. Бас тамхи татаж байна. Еховагийн Гэрч болсон одоогийн Рикардо

Би хар тамхи, садар самуун, хүчирхийлэл гээд дээрэмчдийн бүлгийнхний хийдэг бүхнийг хийж үзсэн. Нэг орой би буудалцаанд оролцсон юм. Ингээд үхдэг юм байжээ гэж бодсон ч шархдалгүй зугтаж амжив. Тэр явдлаас хойш би амьдралаа нухацтай бодох боллоо. Тэгээд амьдралаа өөрчлөхөөр шийдсэн юм. Яаж өөрчилсөн гээч?

Ах дүү нарын маань ихэнх нь бөөн асуудалтай, аз жаргалгүй хүмүүс байлаа. Гэхдээ нагац ахынх маань шал өөр. Би ер нь тэднийг сайн хүмүүс, Библийн зарчмыг баримталж амьдардгийг нь мэднэ л дээ. Тэд Бурхны нэрийг Ехова гэж хэлж байсан юм. Тэр буудалцааны дараа би Ехова гэж нэрийг нь хэлж байгаад тусламж гуйж залбирлаа. Тэгсэн чинь яг маргааш нь нэг Гэрч манайд ирдэг юм! Тэр хүн надад Библи заасан.

Тэгж байтал нэг том сорилт тулгарав. Хуучин найзууд маань байнга залгаж, уулзъя гэдэг байлаа. Хэцүү байсан ч үгүй гэж хэлсэн. Библийн хичээлээ болихгүй гэж сэтгэл шулуудсан юм. Шийдэмгий байсандаа би баярладаг. Амьдрал маань эрс өөрчлөгдөж би үнэхээр аз жаргалтай болсон.

Нэг удаа би ингэж залбирсан юм. «Бүлгийнхнийхээ хүндэтгэлийг хүлээхийн тулд би шоронд 10 жил суухаас ч буцахгүй байсан. Одоо ядаж 10 жил танд бүрэн цагаар үйлчлэхийг зөвшөөрөөч! Би танаар туслуулж байсан шигээ бусдад тусалмаар байна» гэлээ. Бурхан залбиралд минь хариулж, би 17 жил бүрэн цагаар үйлчилсэн. Ташрамд хэлэхэд, би ерөөсөө шоронд ороогүй.

Олон найз маань шоронд их удаан суусан. Зарим нь бүр нас барсан. Өнгөрсөн амьдралаа бодохлоор би Гэрч хамаатнууддаа их талархдаг. Тэд маань Библийн зарчмыг баримтлахын тулд бусдаас ялгарахаас ичээгүй юм. Амьдралын хамгийн зөв замыг зааж өгсөн Бурхандаа л би талархдаг.

АНДРЕС: Миний төрж өссөн хотод хар тамхи, дээрэм, хүн амины хэрэг, биеэ үнэлэх явдал жирийн л хэрэг байлаа. Аав маань архи их уудаг, хар тамхинд донтсон хүн байсан юм. Ээж аав хоёр дандаа хэрэлдэж зодолдоно.

Өмнөх Андрес юм хулгайлж, архи ихээр ууж байна. Еховагийн Гэрч болсон одоогийн Андрес

Би их багаасаа архи ууж, хар тамхи хэрэглэдэг болсон. Хулгай хийгээд л хулгайлсан юмаа зараад л гудамжинд их өнждөг байлаа. Намайг том болоход аав хар тамхи гэх мэт хориотой барааг яаж хилээр оруулж, яаж зарахыг зааж өгсөн юм. Хоромхон хугацаанд их мөнгө олов. Нэг өдөр манайд цагдаа ирээд намайг баривчилсан. Би хүн алахыг завдсан хэргээр таван жилийн ял авав.

Нэг өглөө шоронгийн цагаан хоолойгоор «Еховагийн Гэрчүүд Библи заана» гэж зарлалаа. Би ч яваад очив. Орой руу ортол хэлж тайлбарласан болохоор Библийн хичээл хийж эхлэв. Еховагийн Гэрчүүд Библид байдаг ёс суртахууны өндөр хэм хэмжээг тодорхой зааж өгсөн дөө.

Ганцаараа яаж ч хичээсэн, өөрийгөө өөрчилж чадахгүй юм байна гэдгийг ойлгов. Зарим хоригдол намайг Библийн хичээл хийхэд эсэргүүцэж, айлган сүрдүүлж байсан юм. Тэгэхээр нь Еховагаас хүч, мэргэн ухаан гуйж залбираад л байв. Ехова ч тусалсан. Би бүр хоригдлуудад Библийн тухай ярьж өгдөг болсон.

Шоронгоос суллагдах болов. Үнэнийг хэлэхэд, би тэндээс гармааргүй байлаа. Гараад яаж амьдарна даа гэж санаа зовж байсан болохоор тэр. Олон хоригдол намайг гаргаж өгсөн. Зарим нь бүр «Баяртай номлогч минь, сайн сайхныг хүсье!» гэж хэлэн үдэж өгсөн.

Хэрэв Бурхнаар заалгаагүй байсан бол би өдийд яаж яваа бол? Бодохоос ч аймаар! Намайг хайрлаж, өөрчлөгдөхөөсөө өнгөрсөн хүн гэж үзээгүй Бурхандаа би талархаад баршгүй!a

a Библи хүний амьдралыг өөрчлөх хүчтэйг харуулсан бусад жишээг jw.org-оос уншаарай. НОМЫН САН цэс рүү орж «Библи хүнийг өөрчилдөг» гэсэн цуврал өгүүллийг үзээрэй.

ГОЛ САНАА

ХЭРЭВ ХҮН ДАРУУХАН, ШУДАРГА БАЙГААД АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА ӨӨРЧЛӨХ ЧИН ХҮСЭЛТЭЙ БОЛ БИБЛИ УНШИЖ СУДЛАХАД БУРУУДАХГҮЙ. МАШ ОЛОН ХҮН БИБЛИЭС АЧ ТУС ХҮРТСЭН

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах