Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с21 №. 3 х. 10-13
  • Библи юу өгүүлдэг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библи юу өгүүлдэг вэ?
  • Сэрцгээ!—2021
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаггүй вэ?
  • Амьдрал яаж үүссэн бэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Шинжлэх ухаан Библитэй тохирдог уу?
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Таныг хэн бүтээсэн бэ?
    Дэлхий дээр мөнх амьдран жаргагтун!
Сэрцгээ!—2021
с21 №. 3 х. 10-13

Библи юу өгүүлдэг вэ?

«Тэнгэр газар бүтээгдсэн нь ийн болой» (Эхлэл 2:4). Манай гараг хэрхэн үүссэнийг Библид ийнхүү дүгнэн бичжээ. Энэ нь шинжлэх ухааны баримттай тохирдог уу? Цөөн хэдэн жишээ үзье.

Эхэн: Сансар огторгуй, дэлхий бүтээгдсэн

Орчлон ертөнц эхлэлтэй юү?

Эхлэл 1:1-д «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэж байдаг.

1950-аад он хүртэл нэр хүндтэй олон эрдэмтэн орчлон ертөнцөд эхлэл байхгүй гэж үздэг байв. Гэвч орчлон ертөнц үнэн хэрэгтээ эхлэлтэй гэдгийг сүүлийн үеийн нээлтүүдэд үндэслэн шинжлэх ухааны ихэнх салбар хүлээн зөвшөөрдөг болжээ.

Дэлхий анх ямар харагддаг байсан бэ?

Эхлэл 1:2, 9-д дэлхий анх «ямар ч хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон», усаар бүрхэгдсэн байсан гэж бичсэн байдаг.

Энэ нь өнөөгийн шинжлэх ухааны нээлтүүдтэй тохирдог. Биологич Патрик Шигийн хэлснээр, манай гараг хамгийн анх амьсгалах хүчилтөрөгчгүй, ганц ч мод, ургамалгүй байжээ. Нэгэн сэтгүүлд «Дэлхий анх бүхэлдээ усаар бүрхэгдсэн, огт хуурай газаргүй байсныг сүүлийн үеийн судалгаа харуулдаг» гэж бичсэн байна («Astronomy»).

Агаар мандал цагийн аясаар хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Эхлэл 1:3–5-ыг үзвэл, гэрэл агаар мандлыг нэвтэлж дэлхий дээр тусахад гэрлийн эх үүсвэр болох нар, сар дэлхий дээрээс харагддаггүй байжээ. Бүр сүүлд л тодорхой ялгарч харагддаг болсон юм (Эхлэл 1:14–18).

Дэлхий дээрх амьтай бүхэн 6 өдөр буюу 144-хөн цагийн дотор бүтээгдсэн гэж Библид байдаггүй

Смитсоны хүрээлэн буй орчны судалгааны төвийн мэдээлснээр, гэрэл анх агаар мандлаар нэвтрэхдээ дэлхийн гадаргууд сарнисан байдалтай хүрч байжээ. Мөн «Агаар дахь метаны хий шинэхэн дэлхийг манан адил бүрхэж байсан» бөгөөд, хожим нь «метан манан арилж, тэнгэр цэнхэр өнгөтэй болсон» гэжээ.

Дэлхий дээр амьд биес ямар дарааллаар бий болсон бэ?

1–Эхний өдөр: Сарнисан гэрэл дэлхийн агаар мандлаар нэвтэрсэн бололтой (Эхлэл 1:3–5).

2–Хоёр дахь өдөр: Ус болон өтгөн уур манан дэлхийг бүрхсэн. Энэ хоёр элемент салж, хооронд нь завсар үүссэн (Эхлэл 1:6–8).

3–Гурав дахь өдөр: Гадаргын ус багасаж, хуурай газар ил гарсан (Эхлэл 1:9–13).

4–Дөрөв дэх өдөр: Дэлхий дээрээс нар, сар ялгарч харагддаг болсон (Эхлэл 1:14–19).

5–Тав дахь өдөр: Бурхан усны амьтад болон жигүүртэн шувуудыг төрөл төрлөөрөө үржих чадвартайгаар бүтээсэн (Эхлэл 1:20–23).

6–Зургаа дахь өдөр: Хуурай газрын том, жижиг амьтдыг бүтээсэн. Энэ өдөр анхны хүмүүн хос бүтээгджээ (Эхлэл 1:24–31).

Эхлэл 1:20–27-д загас, шувуу, хуурай газрын амьтад, эцэст нь хүн бүтээгдсэн гэж байдаг. Эхлээд загас, түүнээс нэлээн хожуу анхны хөхтөн амьтад, бүр сүүлд хүн бий болсон гэж эрдэмтэд үздэг.

Амьд биес цаг хугацааны явцад огт өөрчлөгдөхгүй гэж Библид байдаггүй

«Библийн богинохон хэсэг болох Эхлэл 1-р бүлгийн агуулга, бичсэн дараалал нь орчин үеийн шинжлэх ухааны нээлттэй тохирдог нь гайхалтай»—Жералд Л. Шрөдэр, физикч.

Библид юу гэж байдаггүй вэ?

Библид бичсэн зүйл орчин үеийн шинжлэх ухааны нээлтээс хол зөрдөг гэж зарим хүн ярьдаг. Гэвч иймэрхүү яриа нь Библийг буруу ташаа ойлгосонтой холбоотой.

Орчлон ертөнц эсвэл манай дэлхий 6 000-хан жилийн настай гэж Библид байдаггүй. Харин «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» гэж тун энгийн тайлбарладаг (Эхлэл 1:1). «Эхэн» гэдэг нь яг хэзээ гэдгийг Библид тодорхой бичээгүй.

Дэлхий дээрх амьтай бүхэн 6 өдөр буюу 144-хөн цагийн дотор бүтээгдсэн гэж Библид байдаггүй. Харин «өдөр» гэдэг үгээр тодорхой хугацааг илэрхийлсэн. Жишээлбэл, «Еховаa Бурхан тэнгэр, газрыг бүтээсэн өдөр» гэж нэрлэгдсэн цаг хугацаанд манай дэлхий болон түүн дээрх амьтай бүхэн бүтээгджээ (Эхлэл 2:4, ШЕ). «Эхлэл» номын 1 дүгээр бүлэгт гардаг бүтээлийн зургаан «өдөр» ч энэ цаг үед хамаарна. Тэгэхээр, Бурхан дэлхий дээр амьдрах нөхцөлийг бүрдүүлж, дараа нь амьд биесийг бүтээсэн тэрхүү зургаан «өдөр» нь тус бүрдээ асар урт хугацаа юм.

Амьд биес цаг хугацааны явцад огт өөрчлөгдөхгүй гэж Библид байдаггүй. «Эхлэл» номд «амьтдыг төрөл төрлөөр нь» бүтээсэн гэж бичжээ (Эхлэл 1:24, 25). Библид гардаг энэхүү «төрөл» гэдэг үг нь шинжлэх ухаанд хэрэглэдэг нэр томьёоноос илүү өргөн утгатай. Тиймээс «төрөл» гэдэгт олон төрөл, зүйлийн амьтад багтдаг гэж ойлгож болно. Нэг «төрөл»-д багтдаг, нэг газар амьдарч байсан амьтад цагийн уртад тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байж болох юм.

Та юу гэж бодож байна вэ?

Орчлон ертөнц хэрхэн бий болсон, дэлхий анх ямар байсан, амьд биес хэрхэн үүссэн талаар Библид энгийн бөгөөд үнэн зөв бичсэн байдгийг дээр ярьсан. Тэгвэл энэ бүхнийг бүтээсэн Нэгний талаар Библид үнэн зөв бичсэн байдаг болов уу? «Британника нэвтэрхий толь»-д «Ер бусын үйл явдлын үр дүнд амьдрал үүссэн гэдэг ойлголт орчин үеийн шинжлэх ухааны нээлттэй зөрчилддөггүй» гэж бичжээ.b

Бодож үзээрэй:

Эхлэл 1:1—2:4-ийг уншаарай. Энд бичсэн зүйл амьдралын үүслийн тухай эртний домог ярианаас эрс ялгаатай. Жишээлбэл вавилончууд орчлон ертөнц болон хүмүүс эмэгтэй бурхны цогцос болон эрэгтэй бурхны цуснаас бий болсон гэж итгэдэг байжээ. Эртний египетчүүд Ра бурхан хүнийг нулимсаараа бүтээсэн гэж үздэг байхад, Хятадад аварга биетний хүүр газар дэлхий болж хувираад, биен дэх бөөснөөс нь хүн үүссэн гэж боддог хүмүүс ч байжээ. «Эхлэл» номд бичсэн түүх эдгээр домгийн нэг байж таарах уу? Эсвэл шинжлэх ухааны үндэслэлтэй юү?

«Орчлон ертөнц яаж бий болсон бэ?» гэдэг 4 минутын видеог jw.org сайтаас үзээрэй.

a Библийн эх бичигт Бурхны нэрийг Ехова гэсэн байдаг.

b «Британника нэвтэрхий толь» амьд биес бүтээгдсэн гэсэн ойлголтыг дэмждэггүй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах