Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с21 №. 3 х. 14-15
  • Хариуг мэдэх нь яагаад чухал вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хариуг мэдэх нь яагаад чухал вэ?
  • Сэрцгээ!—2021
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Амьдрал утга учиртай болно
  • Амьдралд тустай зөвлөгөөг олно
  • Асуултынхаа хариуг олж авна
  • Ирээдүйгээ итгэлтэйгээр харна
  • Бурхны тухай үнэн
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Библи итгэл найдвар бэлэглэдэг
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Библи итгэл найдвар бэлэглэдэг
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн удиртгал хичээл
  • Бурхан гэж хэн бэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2021
с21 №. 3 х. 14-15
Модны мөчир дээр суусан шувуудыг гурван найз бишрэн харж байна.

Хариуг мэдэх нь яагаад чухал вэ?

Бүтээгч байдаг эсэхийг мэдэх нь яагаад чухал вэ? Бүтээгч байдаг гэсэн нотолгоо танд үнэмшилтэй санагдсан бол Библи Бурхны Үг гэдгийг нотлох баримтыг бас шалгаж үзээрэй. Библид бичсэн зүйл үнэн гэдэгт итгэвэл дараах ач тусыг хүртэнэ.

Амьдрал утга учиртай болно

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «[Бурхан] та нарыг сайн сайхан байлгахын төлөө ихийг хийж, ... тэнгэрийн хур бороо, ургац арвин улирлыг хайрлаж, та нарыг хоол ундаар элбэг дэлбэг хангаж, баяр хөөртэй байлгадаг» (Үйлс 14:17).

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Үзэсгэлэнт байгалийн түмэн гайхамшиг бол Бүтээгчийн маань өгсөн бэлэг юм. Бурхан танд ямар их санаа тавьдгийг мэдвэл та бүр ч их талархах биз ээ.

Амьдралд тустай зөвлөгөөг олно

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Зөв болон шударга явдал, цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно» (Сургаалт үгс 2:9).

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Таныг бүтээсэн Бурхан жаргалтай амьдрахад тань юу хэрэгтэйг мэддэг. Та Библи судалбал өдөр тутмын амьдралд тустай олон зүйлийг мэдэж авна.

Асуултынхаа хариуг олж авна

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Бурханы мэдлэгийг олж авна» (Сургаалт үгс 2:5).

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Бүтээгч байдгийг мэдсэнээр «Амьдралын утга учир юу вэ? Яагаад өчнөөн их зовлон байна вэ? Хүн үхээд яадаг вэ?» гэх мэт чухал асуултуудын хариуг олно.

Ирээдүйгээ итгэлтэйгээр харна

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «“Та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна» (Иеремиа 29:11).

«Библид итгэж болохын учир юу вэ?», «Библийг хэн зохиосон бэ?» видеонуудыг jw.org сайтаас үзээрэй. «Библид итгэх», «Библийн зохиогч» гэж бичээд хайвал гарч ирнэ.

ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Бурхан ирээдүйд муу муухай явдал, зовлон зүдгүүр, бүр үхлийг хүртэл устгахаа амласан. Энэ амлалтад итгэвэл амьдралд тань юу ч тохиолдсон зоригтойгоор даван туулна.

Бүтээгчид итгэх нь ямар ач тустай вэ?

Синди.

«Амьдралдаа юуг эн тэргүүнд тавих, маргаанаа хэрхэн шийдэх, хэрхэн Бурхны анд нөхөр болох зэрэг амьдралын бүхий л хүрээнд Бурхан бидэнд тусалдгийг хараад би үргэлж гайхан биширдэг»—Синди, АНУ.

Элиз.

«Бүтээгчид итгэдэг болсноор амьдрал минь утга учиртай, аз жаргалтай болсон. Бурхны тухай, бүтээлийнх нь тухай, Үгийнх нь тухай сурч мэдэх зүйл хязгааргүй учраас би ерөөсөө уйддаггүй»—Элиз, Франц.

Петр.

«Би Библи судлаад илүү жаргалтай хүн болсон. Сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлээд сэтгэл хангалуун болж, хүн шүүмжлэхийн оронд харин ч санаа тавьдаг болсон. Бас сайн аав болсон»—Петр, Нидерланд.

Лиз.

«Би Библи судлахаасаа өмнө идэх, унтах, ажлаасаа хоцрохгүй байх гэсэн эргүүлэгт орчихсон байлаа. Ёстой л “амьд арзайж мэнд мэлтийх” гэдэг шиг амьдарч байлаа шүү дээ! Харин Библи судалснаасаа хойш амьдралыг баяр баяслаар дүүрэн гайхалтай бэлэг гэж боддог болсон»—Лиз, Эстон.

Адриан.

«Би их санаа зовомтгой хүн. Харин шударга бус, хорон муу бүхэн, зовлон зүдгүүр дуусгавар болно гэдгийг мэдэж аваад харьцангуй амар тайван болсон»—Адриан, Франц.

Амьдралын чухал асуултуудад Библи хэрхэн хариулдаг вэ? «Библийг яагаад судлах хэрэгтэй вэ?» видеог үзээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах