Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ху хичээл 14 х. 30-31
  • Дэлхийг бүхэлд нь захирах Хаанчлал

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Дэлхийг бүхэлд нь захирах Хаанчлал
  • Хүүхэдтэйгээ хамт уншаарай
  • Ижил төстэй материал
  • Бурхны анд нөхөд Диваажинд амьдрах болно
    Та Бурхны анд нөхөр болж болно!
  • Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?
    Бурхан биднээс юу шаарддаг вэ?
  • «Диваажинд уулзъя!»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • «Чи надтай хамт Диваажинд байх болно»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Хүүхэдтэйгээ хамт уншаарай
ху хичээл 14 х. 30-31
Хаан Есүс Христ Диваажин дэлхийг захирч байгаа нь

ХИЧЭЭЛ 14

Дэлхийг бүхэлд нь захирах Хаанчлал

Энэ нь ямар Хаанчлал юм бол?​— Бурхны Хаанчлал буюу Бурхны засгийн газар юм. Хаанчлал дэлхийг диваажин болгоно. Чи энэ Хаанчлалын талаар илүү ихийг мэдмээр байна уу?​—

Хаанчлалыг хаан удирдаж, хү⁠мүүсийг захирдаг. Бурхны Хаанчлалын Хааныг хэн гэдэг билээ?​— Есүс Христ гэдэг. Есүс тэнгэрт бай⁠даг. Удахгүй дэлхийн бүх хүнийг захирна! Есүс дэлхийг бүхэлд нь захирах цагт бид жаргалтай амьдрах болов уу?​—

Чи Диваажинд юу хиймээр байна вэ?

Тийм ээ, бид сайхан амьдарна! Диваажинд хүмүүс бие биетэйгээ маргахгүй, дайтахгүй. Бүх хүн бие биеэ хайрлана. Хэн ч өвдөхгүй, үхэхгүй. Хараагүй хүн хардаг, сонсголгүй хүн сонсдог, явж чаддаггүй хүн гүйж харайдаг болно. Бүх хүн элбэг дэлбэг хоол хүнстэй болно. Амьтад бие биетэйгээ, мөн хүмүүстэй тоглож наадна. Нас барсан хү⁠мүүс амилна. Чи энэ товхимлоос Ребека Ра⁠хаб Давид Елиа нарыг мэддэг болсон шүү дээ. Тэд ч амилна. Чи тэдэнтэй уулзмаар байна уу?​—

Ехова чамд хайртай учраас чамайг жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Чи Еховагийн тухай илүү ихийг мэдэж, дуулгавартай байвал диваажинд мөнх амьдарна! Чи Диваажинд мөнх амьдармаар байна уу?​—

БИБЛИЭСЭЭ УНШААРАЙ

  • Исаиа 2:4; 11:6–9; 25:8; 33:24; 35:5, 6

  • Иохан 5:28, 29; 17:3

АСУУЛТ:

  • Бурхны Хаачлалын Хааныг хэн гэдэг вэ?

  • Есүс хэнийг захирах вэ?

  • Есүс дэлхийг захирах үед амьдрал ямар байх вэ?

  • Диваажинд мөнх амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах