Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • оха асуулт 5 х. 15-17
  • Сургууль дээр хүүхдүүд намайг дээрэлхээд байвал яах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Сургууль дээр хүүхдүүд намайг дээрэлхээд байвал яах вэ?
  • Охид хөвгүүдийн 10 асуултын хариу
  • Ижил төстэй материал
  • Хүүхэд маань дээрэлхүүлээд байвал яах вэ?
    Гэр бүлд зориулсан зөвлөгөө
  • Дээрэлхүүлсэн бол Еховад найдаарай
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
Охид хөвгүүдийн 10 асуултын хариу
оха асуулт 5 х. 15-17
Ангийнхныхаа өмнө дээрэлхүүлж буй нэгэн хүүхэд

АСУУЛТ 5

Сургууль дээр хүүхдүүд намайг дээрэлхээд байвал яах вэ?

ЯАГААД ҮҮНИЙГ БОДОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Үүнд чи яаж хандахаас их зүйл шалтгаална.

ЧИ ЯАХ ВЭ?

Жишээ: Төгөлдөр хичээлдээ явмааргүй байна. Маргааш, ер нь хэзээ ч явмааргүй санагдана. Гурван сарын өмнө, ангийнх нь хүүхдүүд түүнийг муулж ярьснаас бүх юм эхэлжээ. Дээр нь, түүнийг элдвээр хочилдог болжээ. Нэгэн удаа ангийнх нь хүүхэд хажуугаар нь гарахдаа мөрлөөд номыг нь унагачихав. Санамсаргүй тэгсэн юм шиг царайлна. Бөөнөөрөө зогсож байсан хүүхдүүдийн дэргэдүүр өнгөртөл нэг нь түлхээд авав. Эргээд харахад, хэн нь түлхсэнийг мэдэх аргагүй байв. Өчигдөр бүр ч муу юм болов. Олон нийтийн сүлжээгээр сүрдүүлжээ.

Чи Төгөлдөрийн оронд байсан бол яах вэ?

САЙН БОДООРОЙ!

Яах ч аргагүй гэсэн үг биш ээ! Үнэндээ бол, зодолдохгүйгээр дээрэлхүү хүүхдийн аргыг олж болдог. Яаж?

  • БИТГИЙ ТОО. Библид «Мунхаг хүн уур уцаараа барьж үл чадна. Харин мэргэн хүн уурыг барьдаг» гэж бичсэн (Сургаалт үгс 29:11). Гаднаа аль болох тайван байвал, дээрэлхүү хүүхдүүд чамаар оролдохоо болино.

  • БИТГИЙ ӨШӨӨ АВ. Библид «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул» гэж байдаг (Ром 12:17). Хариугаа авбал бүр л муу юм болно.

  • АЮУЛТАЙ НӨХЦӨЛД ОРОХООС СЭРЭМЖИЛ. Библид «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» гэж байдаг (Сургаалт үгс 22:3). Гай болж мэдэх хүмүүсээс, бас дээрэлхүүлж болзошгүй нөхцөлд орохоос сэрэмжлээрэй.

  • САНААНД ОРОМГҮЙ ХАРИУ ХЭЛЭХИЙГ ХИЧЭЭ. Библид «Эелдэг хариулт уур хилэнг зайлуулна» гэж байдаг (Сургаалт үгс 15:1). Тоглоом наргиа болгож болно. Чамайг бүдүүн гэж хэлбэл, мөрөө хавчаад «жаахан турахаас даа» гэж болно!

  • ОРХИОД ЯВ. 19-тэй Нора: «Үг дуугарахгүй, тэвчээртэй байвал чи төлөвшсөн, бас дээрэлхүү хүүхдээс илүү хүчтэй гэсэн үг. Биеэ барьдаг хүн л ингэж чаддаг. Харин дээрэлхүү хүүхэд биеэ барьж чаддаггүй» гэжээ (2 Тимот 2:24).

  • ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙ. Дээрэлхүү хүүхдүүд ер нь, өөртөө итгэлгүй, сул дорой хүүхдийг мэддэг. Тэгэхлээр дээрэлхүүлэхээргүй хүн гэдгээ ойлгуулбал тэд чамайг яаж ч чадахгүй.

  • ТОМЧУУДАД ХЭЛ. Сургуульд багшилж байсан нэг хүн: «Дээрэлхүүлдэг бол түүнийгээ хэлээрэй гэж би хүүхдүүдэд хэлж захидаг байсан. Энэ их зөв арга. Ингэснээр хүүхдүүд бие биеэ дээрэлхэхгүй» хэмээн хэлжээ.

Дээрэлхүү хүүхэдтэй таарсан ч өөртөө итгэлтэй байгаа нь

Чи өөртөө итгэлтэй байвал дээрэлхүү хүүхдээс илүү хүчтэйгээ харуулна

ЧИ ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Дээрэлхэх гэдгийг бие махбодод халдах төдийхнөөр ойлгож болохгүй.

  • Дээрэлхүү хүүхдийн амнаас гал шиг үг гарч байна

    Үг хэлээр доромжлох. «Тэд надад нэр хоч өгдөг байсныг, юу гэж хэлдэг байсныг би мартаагүй. Тэднээс болоод би өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан гэж боддог байсан. Зодуулсан бол дээр байсан юм»—Селин, 20 настай.

  • Гадуурхагдсанаас болоод ганцаараа сууж буй хүүхэд

    Гадуурхах. «Ангийн хүүхдүүд надаас зай барьдаг болсон. Үдийн хоолны цагаар суух газар ч олддоггүй байлаа. Бүтэн жил би ганцаархнаа суун, уйлаад л хоолоо иддэг байсан»—Хэйли, 18 настай.

  • Нэгэн эмэгтэй цахим заналхийллээс болж компьютертоо ойртож чадахгүй байна

    Цахим дарамт. «Интернэтэд цөөхөн үг бичээд хүний нэр хүндийг, бүр амьдралыг нь баллаж болдог. Хэтрүүлж хэлж байгаа юм шиг санагдах л байх. Гэхдээ ийм юм болохыг үгүйсгэх аргагүй!»—Даниел, 14 настай.

МЭДЛЭГЭЭ ШАЛГАЯ

ҮНЭН ҮҮ? ХУДАЛ УУ?

ХАРИУ

1 Хүмүүс бие биеэ дээрэлхэх явдал түүхийн аль ч үед байсан.

1 Үнэн. Жишээ нь, нефилим гэгддэг бүлэг хүмүүс байсан тухай Библид гардаг. Нефилим гэдэг нь «бусдыг унагаагч» гэсэн утгатай (Эхлэл 6:4).

2 Энэ бол гэм хоргүй тоглоом шоглоом. Тийм ч ноцтой хэрэг биш.

2 Худал. Дээрэлхүүлдгээсээ болоод амиа хорлосон хүүхэд олон байдаг.

3 Дээрэлхүү хүүхдийг хашраах хамгийн сайн арга бол өшөөгөө авах.

3 Худал. Дээрэлхүү хүүхдүүд бусдаасаа илүү хүчтэй байдаг. Өшөө авах гэсний хэрэггүй.

4 Хэн нэгнийг дээрэлхүүлж байгааг харсан бол дуугүй өнгөрөх хэрэгтэй.

4 Худал. Хэн нэгнийг дээрэлхэж байгааг хараад дуугүй өнгөрөх юм бол чи хэрэгт унана. Хэнд ч хэлэхгүй байвал асуудлыг шийдэх биш, харин ч ийм явдлыг өөгшүүлсэн хэрэг болно.

5 Онгирч сагсууран ярьдаг ч дээрэлхүү хүүхдүүд өөртөө итгэлгүй байдаг.

5 Үнэн. Дээрэлхүү хүүхдүүд онгирдог ч өөртөө итгэлгүй байдаг. Мундаг болж харагдах гэж бусдыг доош нь хийдэг.

6 Дээрэлхүү хүүхдүүд өөрчлөгддөг.

6 Үнэн. Дээрэлхүү хүүхдүүд бодол санаа, үйлдлээ засаж өөрчлөгддөг. Тэдэнд туслах хэрэгтэй.

МИНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Хүүхэд намайг дээрэлхвэл би ингэнэ эсвэл ингэж хэлнэ:

МЭДЛЭГЭЭ ТЭЛЭЭРЭЙ!

Хүүхдүүд чамайг дээрэлхдэг бол

www.pr2711.com/mn саит дахь «Хүүхдүүд чамайг дээрэлхдэг бол» гэсэн зурган кино үзээрэй. (БИБЛИЙН СУРГААЛ > ӨСВӨР НАСНЫХАН гэж орно)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • Монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах