Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 13
  • Хуурамч шашнууд Бурхныг гутаан доромжилдог

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хуурамч шашнууд Бурхныг гутаан доромжилдог
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Шашныг юу хүлээж байна вэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Хуурамч шашнаас хол байгтун!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Хуурамч шашны төгсгөл ойрхон байна!
    Хуурамч шашны төгсгөл ойрхон байна!
  • Хуурамч шашнаас татгалз!
    Та Бурхны анд нөхөр болж болно!
Илүү дэлгэрэнгүй харах
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 13
13-р хичээл. Цогчин дуганд номлол айлдаж буй санваартан.

ХИЧЭЭЛ 13

Хуурамч шашнууд Бурхныг гутаан доромжилдог

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Бурхан бол хайр. Тэгвэл шашнууд Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг гэдэг атлаа яагаад бузар булай юм их хийдэг юм бэ? Товчхон хэлбэл ийм шашнууд хуурамч бөгөөд Бурхныг гутаан доромжилдог. Чухам яаж гутаан доромжилдог вэ? Энэ нь Бурханд ямар санагддаг вэ? Бурхан хуурамч шашнуудыг яах вэ?

1. Хуурамч шашнууд сургаалаараа Бурхныг гутаан доромжилдог

Хуурамч шашнууд Бурхны тухай үнэнийг бус худал хуурмагийг заадаг (Ром 1:25). Жишээлбэл ихэнх шашны удирдагч хүмүүст Бурхны нэрийг заадаггүй. Уг нь Библид Бурхны нэрийг хэлж, дуудах ёстой гэж бичсэн байдаг (Ром 10:13, 14). Зарим шашны удирдагч гай зовлон тохиолдоход Бурхны тааллаар боллоо гэдэг. Гэхдээ энэ нь худал юм. Бурхан хэзээ ч муу юм хийдэггүй (Яаков 1:13-ыг уншина уу). Шашны худал сургаалаас болж хүмүүс Бурхныг хайрлаж хүндэлдэггүй болсон нь даанч тоогүй.

2. Хуурамч шашнууд үйл хэргээрээ Бурхныг гутаан доромжилдог

Шашны удирдагч нар хүмүүст Ехова шиг ханддаггүй. Библид хуурамч шашныг «тэнгэрт тулам их нүгэлтэй» гэсэн байдаг (Илчлэл 18:5). Олон зууны турш шашнууд улс төртэй хутгалдаж, дайныг дэмжсээр ирсэн төдийгүй тоо томшгүй хүний үхлийн буруутан болсон. Зарим шашны удирдагч сүсэгтнүүдээсээ мөнгө хурааж баян тансаг амьдардаг. Энэ мэтийн үйлдлээрээ Бурхныг мэддэггүйгээ баталдаг. Тийм байж тэд хүмүүст яаж Бурхныг таниулах вэ дээ! (1 Ёохан 4:8-ыг уншина уу).

3. Бурханд хуурамч шашнууд ямар санагддаг вэ?

Хуурамч шашнуудын үйл хэрэг таны уур бухимдлыг төрүүлдэг байх. Тэгвэл энэ бүхнийг хараад Еховад ямар санагддаг бол? Ехова хүмүүсийг хайрладаг ч шашны удирдагч нарт уурладаг. Яагаад гэвэл тэд өөрийнх нь тухай буруу ойлголт төрүүлж, сүсэгтнүүдтэйгээ зүй бус харьцдаг. Ийм учраас Ехова хуурамч шашнуудыг устгахаа амласан. Хуурамч шашин «хойшид олдохгүй» (Илчлэл 18:21). Бурхан удахгүй бүгдийг нь устгана (Илчлэл 18:8).

УХАЖ ОЙЛГОЁ

Хуурамч шашнууд Бурханд ямар санагддагийг дэлгэрэнгүй үзээрэй. Бас хуурамч шашнуудын үйл хэргээс болж Еховагийн тухай сурч мэдэхээ яагаад болих учиргүйг мэдэж аваарай.

4. Бурхан бүх шашныг сайшаадаг уу?

Бүх шашин өөр өөрийн замаар явдаг ч эцэстээ нэг л цэгт хүрнэ гэж олон хүн үздэг. Үнэхээр тийм гэж үү? Матай 7:13, 14-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Библид бичсэнээр амь руу хүргэх зам ямар вэ?

ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Бурханд бүх шашин таалагддаг уу?»—Видеоны хэсгээс (3:22)

  • Бурханд бүх шашин таалагддаг гэж Библид бичсэн байдаг уу?

5. Хуурамч шашнууд Бурхны хайрыг илэрхийлдэггүй

Шашнууд Бурхныг элдэв янзаар гутаан доромжилсоор ирсэн. Дайнд оролцдог нь үүний нэг тод жишээ юм. Тухайлбал ямар дайнд оролцсоныг ВИДЕОНООС хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Дэлхийн II дайнд сүмүүдийн үзүүлсэн нөлөө» (2:22)

  • Дэлхийн II дайны үед олон сүм юу хийсэн бэ?

  • Энэ нь танд ямар санагдаж байна вэ?

Ёохан 13:34, 35; 17:16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Шашнуудыг дайнд оролцоход Еховад ямар санагддаг бол?

  • Хуурамч шашнууд өөр олон муу муухай явдалд буруутай. Та ямар буруу үйл хэргийг нь мэдэх вэ? Тэднийг Бурхны хайрыг илэрхийлдэг гэж хэлж болох уу?

Зургууд: Хуурамч шашнууд зуун зууны турш дайн дажныг дэмжиж ирснийг цогчин дуган, сүм хийдийн эргэн тойронд дүрсэлсэн байна. 1. Загалмайтны аян дайн. 2. Дэлхийн I дайн. 3. Үнэн алдартны санваартан цэргүүдийг ерөөж байна. 4. Африк пастор овог аймгуудын хооронд дайн өдөөж байна. 5. Япон цэргүүд эзэн хаанаа шүтэж байна.

Хуурамч шашнууд Бурхны хайрыг илэрхийлдэггүй

6. Бурхан хүмүүсийг хуурамч шашнаас чөлөөлөхийг хүсдэг

Илчлэл 18:4-ийг уншина уу.a Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хуурамч шашинд хууртсан хүмүүсийг Бурхан аврахыг хүсдэг гэхээр танд ямар санагдаж байна вэ?

7. Жинхэнэ Бурхны тухай сурч мэдсээр байгаарай

Хуурамч шашнаас болж Бурхны тухай буруугаар бодож болох уу? Нэг хүү аавынхаа үгэнд орохоо байж гэрээсээ яван буруу замаар оржээ гэж бодъё. Хүүгийнхээ энэ болчимгүй үйлдлийг аав нь огтхон ч сайшаасангүй. Тэгвэл хүүг буруу замаар орсонд нь аавыг нь буруутгах нь шударга уу?

  • Хуурамч шашнуудын буруу үйл хэргээс болж Еховаг буруутгах нь шударга ёсонд нийцэх үү? Үүнээс болж Еховагийн тухай сурч мэдэхээ болих нь зөв үү?

ЗАРИМ ХҮН: «Шашнаас болж өч төчнөөн асуудал үүсдэг учраас би бурхан шүтдэггүй» гэдэг.

  • Та бас ингэж боддог уу?

  • Хуурамч шашнуудын үйл хэргээс болж Еховагийн тухай яагаад буруугаар бодох ёсгүй вэ?

ДҮГНЭЛТ

Хуурамч шашнууд худал сургаал, бузар булай үйл хэргээрээ Бурхныг гутаан доромжилсоор ирсэн. Бурхан хуурамч шашнуудыг устгана.

Давтах асуулт

  • Хуурамч шашнуудын сургаал, үйл хэрэг танд ямар санагддаг вэ?

  • Хуурамч шашнууд Еховад ямар санагддаг вэ?

  • Бурхан хуурамч шашнуудыг яах вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Ихэнх шашин Бурханд яагаад таалагддаггүй вэ? Хоёр шалтгааныг мэдэж аваарай.

«Бүх шашин адилхан уу? Бүгд Бурхантай ойр дотно болгодог уу?» (Веб өгүүлэл)

Ехова биднийг яагаад хүмүүстэй хамт цуглаж өөрийг нь шүтээсэй гэж хүсдэг вэ?

«Хүн заавал ямар нэг шашинд харьяалагдах шаардлагатай юу?» (Веб өгүүлэл)

Нэг санваартан шашнаасаа болж сэтгэл нь шаналдаг байсан ч Бурхны тухай үнэнийг мэдэх хүсэл нь унтраагүй юм.

«Санваартан яагаад сүмээ орхив?» («Сэрцгээ!», 2015 оны 2-р сар)

a «Илчлэл» номд хуурамч шашнуудыг яагаад Агуу Вавилон гэдэг эмэгтэйгээр дүрсэлснийг Тайлбар 1-ээс үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах