Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 4/1 х. 3
  • Хариу олох нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хариу олох нь
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Есүс Христ асуултын маань хариу
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Есүс Христ гэж хэн бэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Есүс Христ гэж хэн бэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • «Христийг» дагахын учир
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 4/1 х. 3

Хариу олох нь

«[Есүс] гэж хэн бэ гэвэл бараг хүн бүр өөрийн гэсэн тодорхойлолт хэлнэ. „Есүс гэж чухам хэн бэ?“ гэдэг асуулт чин сүсэгтэй ч бай, огт итгэдэггүй ч бай, бүх хүний сонирхлыг татсаар байдаг»—ЗОХИОЛЧ СТАН ГҮДРИЙ

ЕСҮСИЙН тухай ном хамгийн их борлож, Есүсийн тухай кино олны сонирхлыг татсан бүтээлийн тоонд ордог. Гэсэн ч Есүс гэж хэн бэ гэдэг асуулт гарсаар байдаг.

Хэдэн жилийн өмнө хоёр сэтгүүлч «Есүс гэж ямар хүн байсан бэ?» гэсэн санал асуулга Интернетээр явуулжээ. Хүмүүс олон янзаар хариулсны заримыг сонирхуулъя.

● «Энэрэнгүйн үйлсэд амьдралаа зориулсан рабби (шашны багш) юм болов уу».

● «Эгэлгүй амьдарсан эгэл хүн байсан».

● «Есүс гэж хүн үнэхээр байсан гэх баримт байхгүй».

● «Есүс бол Бурхны Хүү. Тэрбээр хүн болон төрж, биднийг нүглээс аврахын тулд үхээд амилсан.Тэрбээр одоо ч амьд бөгөөд дэлхий дээр дахин ирнэ».

● «Би Есүс Христийг Бурхны цорын ганц хүү гэж итгэдэг. Хүн, бурхан хоёр нэгэн зэрэг хувилсан бодгаль юм».

● «Есүс бол томчуудад зориулсан үлгэрийн баатар».

Эдгээр хариуг бүгдийг нь зөв гэх аргагүй нь ойлгомжтой. Есүсийн талаарх олон асуултад үнэн магадтай хариу өгч чадах найдвартай эх сурвалж байдаг болов уу? Библи бол Бурхны Үг бөгөөд Есүсийн талаар жинхэнэ үнэнийг бичсэн цорын ганц ном гэдэгт энэ сэтгүүлийг эрхлэн гаргагчид итгэдэгa (2 Тимот 3:16).

Дараагийн өгүүллээр Есүсийн талаар олон хүний асуудаг зарим асуултын хариуг Библиэс авч үзье. Өөрт нь «итгэгч хэний» ч өмнө авралд хүрэх зам нээлттэй гэж Есүс нэгэнтээ хэлсэн (Иохан 3:16). Бид таныг Библи ямар хариу өгдгийг нягталж үзээд, үүнийхээ үндсэн дээр Есүсийн талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй эсэх, Есүст итгэдгээ хэрхэн харуулахаа өөрөө шийдээсэй гэж хүсэж байна.

[Зүүлт]

a Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын «Библи бол Бурхны бичүүлсэн ном» гэсэн 2–р бүлгээс үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах