Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 4/1 х. 8
  • Хариултыг чухалд үзэхийн учир

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хариултыг чухалд үзэхийн учир
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Христианууд «сүнс ба үнэнээр» шүтдэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2002
  • Удирдах Зөвлөлийн захидал
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Хамгийн агуу бэлэг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • «Үнэний замаар явж байгаарай»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 4/1 х. 8

Хариултыг чухалд үзэхийн учир

«Та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» (ИОХАН 8:32).

БИБЛИЙН үнэн биднийг Есүсийн тухай андуу ташаа, бүр буруу ойлголтоос чөлөөлдөг. Гэхдээ Есүсийн талаар юунд итгэдэг маань үнэхээр чухал уу? Юунд итгэдгийг маань Ехова ч, Есүс ч чухалчлан үздэг. Бид өөрсдөө ч чухал гэж үзэх учиртай.

● Еховад чухал гэж хэлэхийн учир. «Бурхан бол хайр билээ» (1 Иохан 4:8). Ехова хүмүүсийг мөнх, жаргалтай амьдруулахыг хүсдэг. Есүс: «Бурхан ертөнцийг [хүн төрөлхтнийг] үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч ... мөнх амьтай болох юм» гэж хэлсэн (Иохан 3:16). Бурхан биднийг аварч, анхны санаа зорилгынхоо дагуу Диваажин дэлхийд мөнх амьдрах боломж олгохын тулд Хүүгээ илгээсэн (Эхлэл 1:28). Хүүгийнх нь тухай үнэнийг мэдэж, сурч мэдсэнээ ажил хэрэг болгодог хүмүүст Бурхан мөнх амийг бэлэг болгон өгөхийг чин сэтгэлээсээ хүсдэг (Ром 6:23).

● Есүст чухал гэж хэлэхийн учир. Есүс бас хүн төрөлхтнийг хайрладаг. Тэрбээр бидний төлөө өөрийгөө золиослон амиа дуртайяа өгч хайртайгаа баталсан (Иохан 15:13). Гагцхүү золиосных нь ачаар хүн төрөлхтөн аврагдана гэдгийг мэдэж байсан (Иохан 14:6). Тэгэхлээр Есүс аль болох олон хүнийг золиосных нь ач тусыг хүртээсэй гэж хүсдэг нь зүйн хэрэг юм. Тийм ч учраас жинхэнэ дагалдагчдадаа Бурхны хүсэл таалал, санаа зорилгыг дэлхий даяар хүмүүст заахыг тушаасан (Матай 24:14; 28:19, 20).

● Өөрсдөд маань чухал гэж хэлэхийн учир. Та эрүүл мэнд, гэр бүл гэх мэтийн чухалд үздэг зүйлээ бод доо. Та өөрөө эрүүл саруул явж, сайхан амьдрахыг, хайртай хүмүүсээ ч бас тийм байгаасай гэж хүсдэг биз ээ. Тэгвэл Есүсийн золиосонд үндэслэн зовлон зүдүүр, өвчин шаналлаас ангид шинэ ертөнцөд амьдрах боломжийг Ехова танд болон таны дотны хүмүүст олгож байна (Дуулал 37:11, 29; Илчлэлт 21:3, 4). Та тийм ертөнцөд амьдрахыг хүснэ биз дээ? Тэгвэл яах хэрэгтэйг мэдэж авъя.

Та энэ өгүүллийн гарчгийг бас доор нь иш татсан Библийн зүйлийг дахин нэг хар даа. «Та нар үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэсэн байгаа. Есүсийн тухай үнэнийг, Есүс Бурхны хүсэл таалал биелэхэд ямар үүрэг гүйцэтгэхийг мэдвэл бид хамгийн харгис боолчлол буюу нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөгдөнө. Гэхдээ энэ эрх чөлөөг эдлэхийн тулд «үнэнийг ойлгох» хэрэгтэй. Энэ үнэний тухай илүү ихийг мэдэж авахад болохгүй нь юу билээ? Бас үнэн танд болон таны хайртай хүмүүст ямар ач тустайг нягтлан үзэж болно шүү дээ. Еховагийн Гэрчүүд танд туслахад бэлэн байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах