Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц12 11/15 х. 20
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
  • Ижил төстэй материал
  • Ганц бие байхын давуу талаа ашиглагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Ганц бие явах, гэрлэх эсэхээ шийдэхэд тустай зөвлөгөө
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
хц12 11/15 х. 20

Уншигчдын асуулт

Матай 19:10–12-т байдаг Есүсийн хэлсэн үгнээс харвал гэрлэхгүй байхаар шийдсэн хүмүүс ер бусын аргаар ганц бие байх чадвартай болдог гэсэн үг үү?

Есүс ямар учраас ганц бие байх талаар ярьсныг бодож үзье. Фарисайчууд Есүсээс «Эхнэрээсээ салах нь хуулийн дагуу мөн үү?» хэмээн асуудаг. Тэгэхэд нь нөхөр эхнэрт Ехова ямар шаардлага тавьдгийг тодорхой хэлж өгчээ. Уг нь Мосегийн хуульд зааснаар, эхнэрт нь «ичгүүрт зүйл» байгааг мэдвэл нөхөр нь салах өргөдөл гаргаж болно гэдэг боловч анхнаасаа ийм байгаагүйг Есүс тайлбарласан (Д.хууль 24:1, 2). Тэгээд «Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно» гэжээ (Мат. 19:3–9).

Үүнийг сонссон шавь нар нь: «Хэрэв нөхөр эхнэрийн харьцаа ийм байвал, гэрлэхгүй байсан нь дээр юм» гэхэд Есүс хариуд нь «Ингэж хэлэхийг бүх хүн хүлээн зөвшөөрч чадахгүй, харин энэ нь өгөгдсөн хүмүүс л чадна. Учир нь эхийнхээ хэвлийгээс төрөхдөө тайган төрсөн хүн байдаг. Хүмүүсийн тайган болгосон тайган хүмүүс ч байдаг. Мөн тэнгэрийн хаанчлалын төлөө өөрсдийгөө тайган болгосон тайган ч байдаг юм. Үүнийг хүлээж авах чадвартай нэг нь хүлээн аваг» хэмээн айлдсан байдаг (Мат. 19:10–12).

Тэр үед төрөлхийн тайган юм уу эсвэл гэмтэж бэртээд тайган болсон хүмүүс байжээ. Харин зарим нь өөрсдийн хүслээр «тайган» болсон байна. Өөрөөр хэлбэл, гэрлэх боломжтой ч гэсэн биеэ захирч, «тэнгэрийн хаанчлалын төлөө» ганц бие байж, Есүсийн адилаар гэрлэхгүй байхаар шийдсэн. Тийм ч учраас, Хаанчлалын үйл хэрэгт бүхнээ зориулдаг байв. Ганц бие байх чадвартай төрөөгүй, бас ер бусын аргаар тийм чадвартай болоогүй тэд зориуд ийм зорилго тавьсан бөгөөд үүнийхээ дагуу амьдарч сурсан хүмүүс юм.

Элч Паул Есүсийн хэлсэн үгэн дээр нэмж хэлэхдээ, ганц бие ч бай, гэрлэсэн ч бай, бүх үйлчлэгч нь Бурхны таалалд нийцдэг хэдий ч «сэтгэл зүрхэндээ бат зогсдог» ганц бие хүмүүсийг «илүү сайн» гэжээ. Ингэж хэлэхийн учир юу вэ? Гэрлэсэн хүн ханийнхаа сэтгэлд нийцэх, ханиа халамжлахын тулд цаг зав, хүч хөдөлмөрөө зориулах хэрэгтэй болдог. Харин ганц бие христианууд ямар ч саадгүйгээр «Эзэний юмсад санаа тавьдаг». Тэд үүнийгээ Бурхны «бэлэг» гэж үздэг (1 Кор. 7:7, 32–38).

Тэгэхлээр Библиэс үзвэл, христиан хүн ганц бие байх чадварыг ер бусын аргаар олж авдаггүй байх нь. Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавьж, юунд ч сатааралгүй Бурхандаа үйлчлэхийн тулд ганц бие байх чадварт суралцдаг. Ийм зорилгоор гэрлэхгүй байхаар шийддэг христиан олон. Тэднийг магтаж урамшуулах хэрэгтэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах