Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн16 №. 3 х. 14-15
  • Харьцуулж үзээрэй—Ингэх нь танд чухал

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Харьцуулж үзээрэй—Ингэх нь танд чухал
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ БИБЛИЭР ШАЛГАХ НЬ
  • «Бурхны Хаант төр» гэж юу вэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Еховагийн Гэрчүүд юунд итгэдэг вэ?
    Еховагийн Гэрчүүд юунд итгэдэг вэ?
  • Есүс Христ гэж хэн бэ?
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
хцн16 №. 3 х. 14-15

Харьцуулж үзээрэй—Ингэх нь танд чухал

ТА өөрийгөө христиан гэж үздэг үү? Өөрийгөө христиан гэдэг 2 тэрбум гаруй хүн байдаг. Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь өөрийгөө Христийн дагалдагч гэж үздэг гэсэн үг. Өнөөдөр христийнх гэгддэг шашны урсгал хэдэн мянгаараа байна. Тэд өөр өөр сургаал номлол, үзэл баримтлалтай байдаг. Таны итгэл үнэмшил христиан гэгддэг бусад хүнийхээс өөр байж болох юм. Итгэл үнэмшлээ шалгаж үзэх хэрэгтэй гэж үү? Библийн сургаалыг баримталдаг христиан байя гэвэл шалгах хэрэгтэй.

Есүс Христийн эртний дагалдагчдыг «Христийнхэн» гэдэг байжээ (Үйлс 11:26). Христийнх гэдэг ганцхан итгэл үнэмшил байсан учраас энэ л нэрээр олонд танигджээ. Тухайн үеийн христианууд, үндэслэгч нь болох Есүс Христийн сургаал, зааврыг санаа нэгтэй дагаж байсан. Танай сүм яадаг вэ? Үнэхээр Христийн сургаалыг заадаг уу? Христийн эртний дагалдагчдынхтай адил итгэл үнэмшилтэй байдаг уу? Юугаар шалгах вэ? Ганц л арга бий. Библиэр шалгах хэрэгтэй.

Үүнийг бодож үзээрэй: Есүс Судрыг Бурхныг Үг гэж үзэн гүн хүндэтгэдэг байсан. Хүний зохиосон уламжлалыг чухалд үзэн, Бурхны сургаалыг үнэлдэггүй хүмүүсийг тэрбээр сайшаагаагүй (Марк 7:9–13). Есүсийн жинхэнэ дагалдагчдын итгэл үнэмшил Библид үндэслэдэг гэж дүгнэж болно. Христиан хүн бүр өөрөөсөө «Манай сүмийн сургаал Библийн сургаалтай нийцдэг үү?» гэж асуух хэрэгтэй. Энэ асуултад хариулахын тулд сүмийнхээ сургаалыг Библийн сургаалтай харьцуулж үзээрэй.

Есүс үнэнд үндэслэн Бурхныг шүтэх ёстой гэж хэлсэн. Тэр үнэн нь Библид үндэслэх учиртай (Иохан 4:24; 17:17). Бидний аврагдах эсэх «үнэний мэдлэг уруу ирэхээс» шалтгаална гэж элч Паул хэлсэн байдаг (1 Тимот 2:4). Тийм болохоор итгэл үнэмшил маань Библийн үнэн зөв мэдлэгт тулгуурлах учиртай. Яагаад гэвэл, үүнээс л аврагдах эсэх маань шалтгаална!

ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭ БИБЛИЭР ШАЛГАХ НЬ

Дараах зургаан асуултыг уншаад Библиэс хариуг нь аваарай. Иш татсан Библийн зүйл, хариуг эргэцүүлэн бодоорой. «Манай сүмийн заадаг сургаалыг Библийнхтэй харьцуулбал ямар вэ?» гэсэн асуултыг бодож үзээрэй.

Доорх асуултууд харьцуулахад тань тусална. Сүмийнхээ заадаг сургаалыг Библийнхтэй харьцуулж үзмээр байна уу? Библийн үнэнийг шалгаж үзэхэд тань Еховагийн Гэрчүүд тусална. Гэрчүүдтэй Библийн хичээл хийж үзээрэй. Бас та манай jw.org/mn Вэб саитад зочлоорой.

1 АСУУЛТ: Бурхан гэж хэн бэ?

ХАРИУ: Ехова. Есүсийн эцэг. Үүрд мөнхөд оршигч Бурхан, бүхнийг бүтээгч Төгс хүчит Нэгэн.

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг» (Колоссай 1:3).

«Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ» (Илчлэлт 4:11).

Бас Ром 10:13; 1 Тимот 1:17-г үзнэ үү.

2 АСУУЛТ: Есүс Христ гэж хэн бэ?

ХАРИУ: Есүс бол Бурхны ууган хүү. Есүс бүтээгдсэн учраас эхлэлтэй гэсэн үг. Бурханд захирагдаж, хүслийг нь дуулгавартай биелүүлдэг.

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Эцэг Надаас илүү аугаа юм» (Иохан 14:28).

«[Есүс] бол үл үзэгдэгч Бурханы дүр мөн бөгөөд бүх бүтээлийн Ууган нь мөн» (Колоссай 1:15).

Бас Матай 26:39; 1 Коринт 15:28-ыг үзнэ үү.

3 АСУУЛТ: Ариун сүнс гэж юу вэ?

ХАРИУ: Ариун сүнс бол, санаа зорилгоо биелүүлэхдээ Бурхны ашигладаг хүч юм. Бодгаль биш. Хүн ариун сүнсээр дүүрч, ариун сүнсний ачаар хүчийг олдог.

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Елизабет Мариагийн мэндийг сонсмогц хэвлий дэх хүүхэд нь хөдлөв. Елизабет Ариун Сүнсээр дүүрэв» (Лук 1:41).

«Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олно» (Үйлс 1:8).

Бас Эхлэл 1:2; Үйлс 2:1–4; 10:38-ыг үзнэ үү.

4 АСУУЛТ: Бурхны Хаанчлал гэж юу вэ?

ХАРИУ: Бурхны Хаанчлал бол тэнгэрт байдаг засгийн газар. Тэргүүн нь Есүс Христ. Бурхны Хаанчлал удахгүй Бурхны хүслийг дэлхий дээр биелүүлнэ.

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа» (Илчлэлт 11:15).

Бас Даниел 2:44; Матай 6:9, 10-ыг үзнэ үү.

5 АСУУЛТ: Бүх сайн хүмүүс тэнгэрт гарах уу?

ХАРИУ: Үгүй. «Өчүүхэн сүрэг» гэж нэрлэгддэг, Бурхан сонгосон цөөн тооны үнэнч хүн тэнгэрт гарна. Тэд Есүстэй хамт хүн төрөлхтнийг захирна.

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Учир нь Эцэг тань хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм» (Лук 12:32).

«Тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт ... хаанчлах болно» (Илчлэлт 20:6).

Бас Илчлэлт 14:1, 3-ыг үзнэ үү.

6 АСУУЛТ: Бурхан дэлхийн талаар ямар санаа зорилготой вэ?

ХАРИУ: Бурхны Хаанчлалын захиргаан доор дэлхий диваажин болно. Үнэнч хүмүүс цоо эрүүл болж, үүрд мөнхөд амар тайван амьдарна.

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

«Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» (Дуулал 37:10, 11).

«Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» (Илчлэлт 21:3, 4).

Бас Дуулал 37:29; 2 Петр 3:13-ыг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах