Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн16 №. 4 х. 4-5
  • Бурхан биднийг тайвшруулдаг

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхан биднийг тайвшруулдаг
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ГАШУУДАГСДЫГ ТАЙВШРУУЛАХАД ЕСҮС ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ВЭ?
  • «Бүх гашуудагсдыг тайвшруул»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
  • Зовж буй хүмүүсийг тайвшруулагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
  • Хэн жинхэнээр тайвшруулдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
  • «Бүх тайвшралын Бурхан» Еховад найдагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2011
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
хцн16 №. 4 х. 4-5
Есүс уяман өвчтэй хүнд хүрч эдгээж байна

ОНЦЛОХ СЭДЭВ | ТАЙВШРАЛЫГ ХААНААС ОЛОХ ВЭ?

Бурхан биднийг тайвшруулдаг

Элч Паул Еховагa «бүх тайвшралын Бурхан ... Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг» гэжээ (2 Коринт 1:3, 4). Тэнгэрийн Эцэг маань бүх хүнийг, ямар ч хэцүү үед нь тайвшруулдгийн баталгаа Библид байдаг.

Тайвшрахыг хүсэж байгаа бол бид өөрсдөө хүчин чармайлт гаргах учиртай. Та эмчид үзүүлэхээр тохироогүй бол тусламж авч чадах уу? Зөнч Амос: «Хоёр хүн тохиролцоогүй байж хамт алхах уу?» хэмээн асуусан (Амос 3:3). Библид «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэсэн байдаг (Иаков 4:8).

Бурхан биднийг үнэхээр тайвшруулдаг уу? Тийм ээ. Нэгдүгээрт, Бурхан биднийг тайвшруулах хүсэлтэйгээ олон удаа мэдэгдсэн (Хавсралтыг үзнэ үү). Хоёрдугаарт, Бурхан хүмүүсийг тайвшруулдгийн баталгаа бий. Тэрбээр эрт үед хүмүүсийг тайвшруулж байсан шигээ одоо ч тайвшруулдаг.

Өнөө үеийн олон хүний адилаар, их зовлон үзсэн Давид хаан Еховагаас тусламж гуйдаг байсан. Тэрбээр: «Би Тан уруу тусламж гуйн хашхирахад, ... Миний гуйлтын дууг сонсооч» гэж Еховагаас гуйж байжээ. Бурхан залбиралд нь хариулсан болов уу? Тийм ээ. Давид цааш нь «Би тусыг нь хүртсэн. Тиймээс зүрх сэтгэл минь баярладаг» гэж бичжээ (Дуулал 28:2, 7).

ГАШУУДАГСДЫГ ТАЙВШРУУЛАХАД ЕСҮС ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН ВЭ?

Хүмүүсийг тайвшруулахад Есүс чухал үүрэг гүйцэтгэх учиртай байв. «Шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, бүх гашуудагчийг тайвшруулахыг» Бурхан түүнд даалгасан (Исаиа 61:1, 2). Зөгнөл ёсоор, Есүс «эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүсийг» онцгой анхаарч байсан (Матай 11:28–30).

Есүс хүмүүст мэргэн зөвлөгөө өгч, тэдэнтэй эелдэг зөөлөн харьцаж тайвшруулдаг байжээ. Тэр бүү хэл, хэд хэдэн удаа өвчтэй хүнийг эдгээсэн. Нэгэн удаа уяман өвчтэй хүн Есүст «Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ» гэж хэлдэг. Тэгэхэд нь Есүс түүнийг өрөвдөн «Би хүсэж байна. Цэвэрш» гэжээ (Марк 1:40, 41). Ийнхүү тэр хүн эдгэрчээ.

Бурхны Хүү өнөөдөр биднийг биечлэн тайвшруулдаггүй. Гэлээ ч түүний Эцэг «бүх тайвшралын Бурхан» Ехова гачигдаж зовж байгаа хүмүүст тусалдаг (2 Коринт 1:3). Бурхан хүмүүсийг дараах дөрвөн аргаар тайвшруулдаг.

  • Библи. «Учир нь эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» (Ром 15:4).

  • Ариун сүнс. Есүсийг нас бараад удаагүй байхад христиан хуралд амар тайван ноёлж байв. Яагаад? Учир нь хурал «Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгааж байв» (Үйлс 9:31). Бурхан асар их хүчтэй ариун сүнсээрээ ямар ч хүнийг, ямар ч хэцүү үед нь тайвшруулдаг.

  • Залбирал. «Юунд ч бүү санаа зов» гэж Библи зөвлөдөг. Бас «хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» гэж хэлдэг (Филиппой 4:6, 7).

  • Итгэл нэгтнүүд. Үнэнч найз нөхөд биднийг тайвшруулдаг. Элч Паулыг зовж байхад нь найз нөхөд нь «тайтгаруулж» байжээ (Колоссай 4:11; 1 Тесалоник 3:7).

Итгэл нэгтнээ тайвшруулж буй хоёр Гэрч

Энэ дөрвөн арга үнэхээр үр дүнтэй юү? Өмнөх өгүүлэлд дурдсан хүмүүс хэрхэн тайвширсан бол? «Эх нь хүүгээ тайвшруулдаг шиг Би та нарыг тайвшруулна» гэж Бурхан амладаг. Энэ амлалтаа хэрхэн биелүүлдгийг дараагийн өгүүллээс уншаарай (Исаиа 66:13).

a Библийн эх бичигт Бурхны оноосон нэрийг Ехова гэсэн байдаг.

Бурхан биднийг тайвшруулахыг хүсдэг

  • «ЭЗЭН Та надад туслан, намайг тайвшруулсан» (Дуулал 86:17).

  • «“Миний ард түмэн тайвшрагтун, тайвшрагтун” хэмээн та нарын Бурхан айлдаж байна» (Исаиа 40:1).

  • «ЭЗЭН үүнийг айлдаж байна. ... Эх нь хүүгээ тайвшруулдаг шиг Би та нарыг тайвшруулна» (Исаиа 66:12, 13).

  • «Гашуудаж буй хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд тайвшрал авах болно» (Матай 5:4).

  • «Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» (1 Петр 5:7).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах