Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц17 4 сар х. 9-13
  • Бурхны Хаанчлал ирэхэд юу байхгүй болох вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Хаанчлал ирэхэд юу байхгүй болох вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • МУУ ХҮМҮҮС
  • ЗАВХРАЛД АВТСАН БАЙГУУЛЛАГУУД
  • БУСАРМАГ ЯВДАЛ
  • ДЭЛХИЙН ЭМГЭНЭЛ
  • Бурхны Хаанчлалын аврах цаг ойрхон байна!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Дэлхий ертөнц сүйрэх үү?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2021
  • Зовлон удахгүй дуусна!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
хц17 4 сар х. 9-13
Есүс цагаан морь унаж, тэнгэрийн дайчид араас нь дагажээ

Бурхны Хаанчлал ирэхэд юу байхгүй болох вэ?

«Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» (1 ИОХ. 2:17).

ДУУ: 55, 24

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Ехова бузар муу хүмүүс болон завхран гажуудсан байгууллагуудыг яах вэ?

  • Ехова бусармаг явдал, эмгэнэлт байдлыг хэрхэн арилгах вэ?

  • Ехова өнөөгийн бузар муу ертөнцийг устгах үед та эсэн мэнд үлдэнэ гэдэгтээ яагаад итгэлтэй байдаг вэ?

1, 2. а) Өнөөгийн тогтолцоо цаазын ял авсан гэмт хэрэгтэнтэй юугаараа адилхан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Өнөөгийн бузар муу ертөнцийг устгасны дараа оюун ухаант бүх бүтээл юуг хүлээн зөвшөөрөх вэ?

«ҮХДЭЛ ЯВЖ БАЙНА!». Хуягууд ингэж хашхираад аюултай гэмт хэрэгтнийг шоронгийн хонгилоор авч явлаа. Тэр ялтан амьд сэрүүн, эрүүл саруул атал хуягууд түүнийг яагаад үхдэл гэсэн бэ? Цаазын тавцан руу авч яваа учраас тэр ажээ. Энэ хэрэгтэнд цаазаар авах ял оноосон болохоор аль хэдийн үхдэл болсноос өөрцгүй болжээ.a

2 Өнөөгийн тогтолцоо үхлээ хүлээж буй тэр хүнтэй адилхан. Ехова энэ ертөнцийг устгахаар төлөвлөснөөс хойш нэлээд хугацаа өнгөрчээ. Одоо тэр цаг тун дөхсөн байна. «Ертөнц ... өнгөрнө» гэж Библид байдаг (1 Иох. 2:17). Энэ бол гарцаагүй биелэх үг. Дээрх жишээн дээр гардаг ялтны үхэл, энэ ертөнцийн төгсгөл хоёрын хооронд нэг том ялгаа бий. Цаазын ялыг шударга бус гэж эсэргүүцэн, гэмт хэрэгтнийг битгий цаазлаасай гэж хүсдэг хүмүүс ч бий. Харин энэ тогтолцоог орчлонт ертөнцийн хамгийн шударга Шүүгч Ехова устгахаар шийдсэн (Д.хууль 32:4). Тиймд цаазын ялыг шударга бус гэж үзэх, хойшлуулах ямар ч шалтгаан байхгүй. Энэ нь үнэхээр шударга байсныг ял гүйцэтгэсний дараа оюун ухаант бүх бүтээл чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрнө. Хэчнээн амгалан тайван болох бол оо!

3. Бурхны Хаанчлал дэлхийг захирч эхлэхэд ямар дөрвөн зүйл үгүй болох вэ?

3 «Ертөнц ... өнгөрнө» гэдэг нь ямар утгатай вэ? Амьдралын салшгүй хэсэг гэж үздэг юмсын ихэнх нь үгүй болно. Энэ мэдээ бол Хаанчлалын тухай сайн мэдээний нэг чухал хэсэг юм (Мат. 24:14). Тэгвэл Бурхны Хаанчлал дэлхийг захирч эхлэх үед чухам юу байхгүй болохыг бодоцгооё. Муу хүмүүс, завхралд автсан байгууллагууд, бусармаг явдал, эмгэнэлт байдал гэсэн дөрвөн зүйлийг энэ өгүүллээр авч үзье. Ингэхдээ дараах асуултуудын хариуг мэдэж авцгаая. 1) Энэ бүхэн бидэнд ямар уршиг тарьдаг вэ? 2) Ехова ямар арга хэмжээ авах вэ? 3) Дараа нь амьдрал ямар болох вэ?

МУУ ХҮМҮҮС

4. Муу хүмүүс ямар хор уршиг тарьдаг вэ?

4 Муу хүмүүс ямар уршиг тарьдаг вэ? Элч Паул өнөө үеийн талаар зөгнөхдөө «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ» гээд «Муу хүмүүс, мэхлэгч нар хуурч, хуурагдан улам бүр бузар муу болно» гэжээ (2 Тим. 3:1–5, 13). Энэ зөгнөл биелж байна уу? Танхай балмад этгээдүүд, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид, гэмт хэрэгтнүүдээс болж хохирсон хүн бидний дунд олон бий. Зарим хүн улаан цайм олны нүдэн дээр муу юм хийж байхад, зарим нь сайн хүний дүр эсгэн далдуур муу санаа өвөрлөж явдаг. Биднийг шууд хохироогоогүй байж болох ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэдний талаар сэтгэл сэрд хийлгэм мэдээ сонсохлоор зүрх шимширдэг шүү дээ. Хүүхэд, хөгшид гээд өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүст хэрцгий авирласныг нь сонсохлоор жигшил зэвүүцэл төрдөг. Хүний ёсноос гадуур хийсэн үйлдлээс нь зэрлэг араатны эсвэл бүр чөтгөрийн авир харагддаг (Иак. 3:15). Аз болоход, Еховагийн Үгэнд сайхан мэдээ бий.

5. а) Муу хүмүүст Ехова ямар боломж олгож байна вэ? б) Бузар муу явдлаа засах хүсэлгүй хүмүүст юу тохиолдох вэ?

5 Ехова ямар арга хэмжээ авах вэ? Бузар муу явдлаа засах боломжийг тэрээр яг одоо хүмүүст олгож байна (Ис. 55:7). Энэ тогтолцоог тун удахгүй устгах гэж байгаа ч тэднийг хараахан яллаагүй байна. Тэгвэл өөрчлөгдөх хүсэлгүй, агуу их гай гамшиг болтол энэ ертөнцийг дэмжсээр байх хүмүүсийг яах вэ? Ехова муу хүмүүсийг бүрмөсөн арчин зайлуулахаа амласан (Дуулал 37:10-ыг уншина). Өнөөдөр олон хүн бузар муу үйл хэргээ нуун далдалж чаддаг. Тийм болохоор Еховагийн шийтгэлээс ч бас бултаж чадна гэж бодож болох юм (Иов 21:7, 9). Гэвч Библид «Түүний мэлмий хүний замуудыг ажиж, Тэрээр түүний бүх алхмыг хардаг. Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ» гэж бий (Иов 34:21, 22). Ехова Бурхнаас нуугдах аргагүй. Хэчнээн зальтай хүн ч Еховаг хуурч чадахгүй. Ямар ч түнэр «харанхуй, эсвэл гүн сүүдэр» байлаа гээд Бурхан аливаа бузар муу үйлдлийг нэвт харж чадна. Хармагедоны дараа бид бузар муу хүнийг хайгаад ч олохгүй. Тэд үүрд үгүй болно! (Дуу. 37:12–15).

6. Ямар хүн амьд үлдэх вэ? Үүнийг яагаад сайн мэдээ гэж хэлж болох вэ?

6 Ямар хүн амьд үлдэх вэ? «Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» гэж Еховагийн зөгнөснийг уншихлаар хэчнээн сайхан бэ! Мөн цааш нь «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэжээ (Дуу. 37:11, 29). «Даруу хүн» гэж ямар хүнийг хэлэх вэ? Еховагаар дуртайяа заалгаж, удирдамж зааврыг нь дуулгавартай дагадаг хүнийг хэлдэг. Тэгвэл «зөв шударга хүн» гэж хэн бэ? Ехова Бурхны зөв гэж үздэг зүйлийг хийх дуртай хүн юм. Өнөөгийн нийгэмд бузар муу хүмүүс зөв шударга хүмүүсээс хавьгүй олон байна. Харин шинэ ертөнцөд даруу, зөв шударга хүмүүс олонх ч, цөөнх ч болохгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн тийм л хүмүүс дэлхий дээр амьдарна. Тэд л дэлхийг диваажин болгоно!

ЗАВХРАЛД АВТСАН БАЙГУУЛЛАГУУД

7. Завхралд автсан байгууллагууд юу хийдэг вэ?

7 Завхралд автсан байгууллагууд ямар уршиг тарьдаг вэ? Өнөөдөр хувь хүмүүс төдийгүй байгууллагууд муу муухай юм их хийж байна. Шашныхан Бурхны тухай худал ярьж, Библид итгэх хэрэггүй гэж сургадаг. Дэлхий ба хүн төрөлхтний ирээдүйн талаар гажууд сургаал заан сая сая хүнийг мэхэлдэг. Засгийн газрууд дайныг өдөөн, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхаж хүч хэрэглэдэг. Ядуу зүдүү, өөрийгөө хамгаалах чадваргүй хүмүүсийг дарладаг. Хээл хахууль авч, нүүр тал харан хөрөнгө хүчээ зузаатгадаг. Сувдаг шунахай пүүс компаниуд орчныг бохирдуулж, байгалийн баялгийг цөлмөж, хэрэглэгчдийн гэнэн цайлган сэтгэлийг ашиглан хөрөнгөждөг. Гэтэл олон сая хүн өлөн зэлмүүн амьдарч байна. Өнөөгийн ертөнц ийм эмгэнэлт байдалд орсны хариуцлагыг завхран гажуудсан байгууллагууд хүлээх нь тодорхой.

8. Ганхашгүй мэт харагддаг байгууллагуудад юу тохиолдох вэ?

8 Ехова ямар арга хэмжээ авах вэ? Улс төрийн хүчнүүд Агуу Вавилон гэгддэг янхан эм буюу бүх хуурамч шашны байгууллагын эсрэг босох үед агуу их гай гамшиг эхэлнэ (Илч. 17:1, 2, 16; 18:1–4). Хуурамч шашнууд газрын хөрснөөс бүрмөсөн арчигдана. Тэгвэл завхран гажуудсан бусад байгууллага яах бол? Библид тэдгээр байгууллагыг ганхашгүй уулс, хөдөлшгүй арлуудтай зүйрлэсэн байдаг (Илчлэлт 6:14-ийг уншина). Гэлээ ч засгийн газрууд болон тэднээс хамааралтай байгууллагууд сууриасаа ганхана гэж Бурхны Үгэнд зөгнөжээ. Агуу их гай гамшгийн оргил үе эхлэхэд Бурхны Хаанчлалыг эсэргүүцдэг бүх байгууллага, засгийн газрууд устгагдана (Иер. 25:31–33). Завхран гажуудсан нэг ч байгууллага байхгүй болно!

9. Шинэ ертөнцөд бүх юм зохион байгуулалт сайтай байна гэдэгт яагаад итгэж болох вэ?

9 Дараа нь юу болох вэ? Хармагедоны дараа дэлхий дээр ямар нэгэн байгууллага үлдсэн байх болов уу? «Түүний амлалтын дагуу бид зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газрыг хүлээн байна» гэж Библид бичжээ (2 Петр 3:13). Хуучин тэнгэр буюу завхралд автсан засгийн газрууд, хуучин газар буюу тэдэнд захирагддаг хүний нийгэм үгүй болно. Тэгээд яах вэ? «Шинэ тэнгэр, шинэ газар» бий болно. Шинэ тэнгэр нь шинэ засгийн газар буюу Хаанчлал юм. Энэ Хаанчлалын харьяат албатуудыг шинэ газар гэдэг. Есүс Христ тэргүүтэй, 144 000 захирагчтай Хаанчлал нь эмх журмын Бурхан Еховаг төгс дуурайна (1 Кор. 14:33). Тэгэхлээр «шинэ газар» зохион байгуулалт сайтай байна гэсэн үг. Тэр үед зөв шударга эрчүүд аливаа хэрэг явдлыг удирдана (Дуу. 45:16). Тэд Хаанчлалын удирдамж зааврыг дагана. Завхран гажуудсан бүх байгууллагын халааг цорын ганц, эв нэгдэлтэй, цэвэр ариун байгууллага авна гээд бод доо!

БУСАРМАГ ЯВДАЛ

10. Танай нутагт ямар бусармаг явдал газар авсан бэ? Энэ нь танд болон гэрийнхэнд тань хэрхэн нөлөөлдөг вэ?

10 Бусармаг явдал бидэнд ямар уршиг тарьдаг вэ? Өнөөгийн ертөнц садар самуун, үнэнч бус, зэрлэг балмад явдлаар дүүрчээ. Эцэг эхчүүд муу нөлөөнөөс үр хүүхдээ хамгаалахын төлөө тэмцэх ёстой. Шоу бизнесийнхэн бусармаг явдлыг гоёж чимэн сэтгэл татам болгож харагдуулдаг. Ийнхүү Еховагийн тогтоосон зөв буруугийн хэм хэмжээг гутаан доромжилж байна (Ис. 5:20). Христийн жинхэнэ дагалдагчид үүнээс болж Бурхны тогтоосон хэм хэмжээг дээдлэхээ аажмаар болих аюултай. Тийм учраас Бурхандаа үнэнч байхын тулд ийм чиг хандлагад автахаас болгоомжлох хэрэгтэй.

11. Ехова эртний Содом, Гоморра хотыг устгасан нь ямар учиртай вэ?

11 Ехова ямар арга хэмжээ авах вэ? Содом, Гоморра хотод газар авсан бузар булай явдлыг хэрхэн арилгасныг бодож үзье (2 Петр 2:6–8-ыг уншина). Лот зөв шударга хүн байсан бөгөөд тэднийхэн эргэн тойрныхоо муу хүмүүсээс болж сэтгэл нь өвдөн, зовж шаналдаг байжээ. Ехова тэрхүү хоёр хотыг устгасан нь зүгээр л муу муухай явдлыг таслан зогсоосон хэрэг биш, харин «хожмын бурханлаг бус хүмүүст жишээ болгохын тулд» байлаа. Ехова Бурхан өнөөгийн ертөнцийг ч бас шүүн шийтгэхдээ садар самуун, бузар булай явдалд цэг тавина.

12. Та шинэ ертөнцөд юу хийхийг хүсэж байна вэ?

12 Бусармаг явдлыг арилгасны дараа амьдрал ямар болох вэ? Диваажин дэлхийд их бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Та дэлхийгээ диваажин болгох сэтгэл хөдөлгөм ажилд оролцож, өөртөө болон хайртай хүмүүстээ байшин барьж байна гээд төсөөл дөө. Нас барсан олон сая хүнийг амилахад нь угтан авч Еховагийн өгдөг боловсролыг эзэмшүүлж, хүн төрөлхтөнтэй хэрхэн харьцаж ирсэн түүхийг зааж өгнө гээд бодоорой (Ис. 65:21; Үйлс 24:15). Бүх хүн зөв үйлс хийж байгаадаа баярлан баясаж, Ехова Бурхнаа магтан алдаршуулна!

ДЭЛХИЙН ЭМГЭНЭЛ

13. Сатан Адам Ева гурав Еховагийн эсрэг тэрслэн боссоноор дэлхийн нөхцөл байдал ямар болсон бэ?

13 Өнөөгийн эмгэнэлт байдал бидэнд ямар уршиг тарьдаг вэ? Завхран гажуудсан байгууллага, хүмүүс, бусармаг явдал дэлхийн нөхцөл байдлыг улам дордуулж байна. Дайн дажин, ядуурал, өвчин эмгэг, ялгаварлан гадуурхах үзэл, үхэл хагацлаас болж бид бүгдээрээ ямар нэгэн байдлаар зовдог. Эдгээрийг тойрч гараагүй хүн нэг ч үгүй. Энэ бүхэн бол хорон муу этгээдүүд болох Сатан Адам Ева гурвын тэрс явдлын үр дагавар юм. Өнөөдөр хэн ч үүнээс зугтаж чаддаггүй.

14. Ехова ямар арга хэмжээ авах вэ? Жишээ хэлнэ үү.

14 Ехова ямар арга хэмжээ авах вэ? Хэдэн жишээ татъя. Тэрээр дайныг бүрмөсөн зогсоохоо амласан (Дуулал 46:8, 9-ийг уншина). Тэгвэл өвчнийг яах вэ? Өвчин эмгэгийг байхгүй болгоно (Ис. 33:24). Үхлийг мөнхөд залгина! (Ис. 25:8). Ядуурлыг арилгана (Дуу. 72:12–16). Өнөөдөр бидний амьдралыг эмгэнэлтэй болгож буй бусад бүх зүйлийг Ехова үндсээр нь устгана. Тэр ч байтугай, Сатан болон чөтгөрүүдийн муу нөлөөг үгүй хийнэ (Еф. 2:2).

Дайн дажин, өвчин зовлон, үхэл хагацлаас ангид нийгэмд томчууд, хүүхдүүд жаргалтай амьдарч байна

Дайн дажин, өвчин эмгэг, үхэл хагацал байхгүй ертөнцийг төсөөл дөө! (15-р догол мөрийг үзээрэй)

15. Хармагедоны дараа юу үгүй болох вэ?

15 Дайн дажин, өвчин эмгэг, үхэл хагацалгүй тийм сайхан ертөнцийг та төсөөл дөө. Зэр зэвсэг, байлдааны онгоц хэрэггүй, цэрэг арми, хөшөө дурсгал байхгүй тэр цаг ямар байх бол оо! Эмнэлэг, эмч, сувилагч, эрүүл мэндийн даатгал, шарил хадгалах газар, оршуулгын газрын бараа сураг ч байхгүй. Гэмт хэрэг, харуул хамгаалалт, дохиолол, цагдаагийн байгууллага, түлхүүр цоож бүгд хэрэггүй. Сэтгэлийн дарамт түгшүүр болдог энэ бүх гай түйтгэр үүрд үгүй болно.

16, 17. а) Хүмүүс Хармагедоныг эсэн мэнд даваад яагаад тайвшрах вэ? Жишээ хэлнэ үү. б) Өнөөгийн ертөнц устгагдах үед амьд үлдэнэ гэдэгтээ итгэлтэй байхын тулд яах хэрэгтэй вэ?

16 Сэтгэл шаналгасан асуудал байхгүй болоход амьдрал ямар болох вэ? Үүнийг төсөөлөхөд тийм ч амархан биш. Бид өчнөөн их зовлон бэрхшээлийн дунд амьдардаг болохоор зовлонгоо байх ёстой зүйл гэж үздэг. Жишээгээр бодвол галт тэрэгний буудлын ойр хавьд амьдардаг айлууд их дуу чимээг үл анзаардагтай адил юм. Эсвэл хогийн цэгийн дэргэд амьдардаг айлууд муухай үнэрт дасахтай агаар нэг. Гэхдээ тэр их дуу чимээ, үнэр танарыг арилгачихвал ямар их амарч тайвшрах бол оо!

17 Одоогийн зовлон дуусахад хүмүүс яах вэ? «Элбэг амар амгалангаар баярлана» гэж Дуулал 37:11-д бий. Ехова биднийг ингэж амьдраасай гэж хүсдэгийг бодохлоор сэтгэл хөдөлдөг. Бид одоо хэцүү цагт амьдарч байгаа учраас Ехова Бурхантайгаа улам дотносож, байгууллагатай нь нягт хамтран ажиллахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Сайхан ирээдүйнхээ тухай үргэлж бодон, сэтгэл зүрх, оюун бодолдоо амилуулж явъя. Энэ найдварынхаа талаар бусдад мэдүүлье! (1 Тим. 4:15, 16; 1 Петр 3:15). Ингэдэг бол өнөөгийн тогтолцоо устгагдах үед та эсэн мэнд үлдэж, үүрд жаргалтай амьдарна!

a Дээр үед АНУ-ын зарим мужийн шоронгуудад ийм заншилтай байсныг дүрсэллээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах