Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн18 №. 2 х. 14-15
  • Таны ирээдүй таны гарт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Таны ирээдүй таны гарт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БУРХНЫГ ХАЙРЛАХ
  • ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ
  • ТҮҮНЭЭС ЗУУРАХ
  • ТАНЫ ИРЭЭДҮЙ ТАНААС Л ШАЛТГААЛНА
  • «Амьдрахын тулд амийг сонгогтун»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Хайрын Бурхан Еховаг хайрлагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Еховатай үргэлж дотно байгаарай
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Бид Эцэг Еховадаа маш их хайртай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2018
хцн18 №. 2 х. 14-15
Салаа зам

Таны ирээдүй таны гарт

ХҮН ИРЭЭДҮЙГЭЭ ҮНЭХЭЭР ӨӨРЧИЛЖ ЧАДАХ УУ? Зарим хүн өөрийнх нь гаргасан шийдвэр биш, хувь заяа амьдралыг нь тодорхойлдог гэж итгэдэг. Санаж зорьсон нь биелэхгүй болоод ирэхлээр «Ийм л тавилантай байж» гэж хэлдэг.

Зарим хүн шударга бус харгис энэ нийгмээс болоод урам хугардаг. Тэд нийгмийг өөрчлөх гэж хичээдэг ч дайн, гэмт хэрэг, байгалийн гамшиг, өвчин тахал гарсаар байна. «Ингэж хичээх хэрэг байна уу?» гэж тэд боддог.

Юм хүссэнээр болдоггүй нь үнэн (Номлогчийн үгс 9:11). Гэхдээ л таны үүрдийн ирээдүй танаас шалтгаална. Энэ талаар Библид юу гэж байдгийг авч үзье.

Эртний Израйл үндэстэн Бурхны Амласан газрын босгон дээр тулж ирээд байв. Тэдний удирдагч Мосе ард түмэндээ «Би ... чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож, ЭЗЭН Бурханаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай» гэж хэлдэг (Дэд хууль 30:15, 19, 20).

«Би ... чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи ... амьдрахын тулд амийг сонго» (Дэд хууль 30:19).

Бурхан израйлчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлж Амласан газарт аз жаргалтай, эрх чөлөөтэй амьдрах боломж олгожээ. Гэхдээ энэ ивээлийг хүртье гэвэл тэд «амийг сонгох» ёстой байв. Яаж тэр вэ? Бурхнаа хайрлан үгийг нь дуулгавартай дагаж, түүнээс зуурах ёстой ажээ.

Танд бас ийм сонголт бий. Ямар сонголт хийхээс таны ирээдүй шалтгаална. «Амийг сонгох» буюу диваажин дэлхийд мөнх амьдрахыг сонгомоор байгаа бол Бурхныг хайрлаж, дуулгавартай дагаж, түүнээс зуурдаг байх ёстой. Эдгээр гурван алхмыг дэлгэрэнгүй авч үзье.

БУРХНЫГ ХАЙРЛАХ

Хайр бол Бурхны гол зан чанар. Элч Ёохан Бурхнаар удирдуулан «Бурхан бол хайр» хэмээн бичжээ (1 Ёохан 4:8). «Ямар тушаал хамгийн агуу нь вэ?» гэж нэг хүн Есүсээс асуухад «Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал, бүхий л оюун ухаанаараа Ехова Бурхнаа хайрла» хэмээн хариулж байжээ (Матай 22:37). Өөрөөс нь айж чичрэх юм уу мухар сохроор захирагдахыг биш, өөрийг нь хайрлахыг Бурхан хүсдэг. Яагаад хайрлах ёстой вэ?

Эцэг эх, хүүхдээ хайрладгийн адил Ехова хүнийг хайрладаг. Хүүхдээ сайн сайхан, аз жаргалтай яваасай гэсэндээ эцэг эх сурган хүмүүжүүлж, урамшуулан зоригжуулж, дэмжиж, бас сахилга баттай болгодог. Үүний хариуд хүүхдээсээ юу хүсдэг вэ? Хайрыг хүсдэг. Мөн өөрсдийнх нь сайн сайхны төлөө хэлж захисныг нь дагаж биелүүлээсэй гэж хүсдэг. Тэнгэрийн эцэг маань ч гэсэн биднээс өөрийг нь хайрлаасай, сайн сайхны маань төлөө хийсэн бүхнийг нь үнэлээсэй гэж хүсдэг.

ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ

Эцэг эхийнхээ үгэнд ордог хүүхэд шиг Бурханд дуулгавартай байя гэвэл яах хэрэгтэй вэ? Бурхны Үг болох Библийг уншиж, биднээс юу хүсдэгийг нь мэдэж аваад амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй (1 Ёохан 5:3).

Бурхны үгийг дуулгавартай дагахын чухлыг Есүс онцлон «Амьд явахын тулд хүн зөвхөн талх идэх бус, Еховагийн хэлсэн үг бүрийг дагах ёстой» гэж хэлсэн (Матай 4:4). Амьд явахын тулд хүнд хоол хүнс чухал байдаг. Бурхны тухай мэдлэг тэрнээс ч илүү чухал. Яагаад ингэж хэлж болох вэ? Мэргэн ухаант Соломон хаан үүний учрыг тайлбарлан «Мөнгө бол хамгаалалт адил, мэргэн ухаан ч хамгаалалт юм. Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг болой» хэмээн хэлжээ (Номлогчийн үгс 7:12). Бурхны өгдөг мэдлэг, мэргэн ухаан өнөө үед биднийг хамгаалдаг. Бас ирээдүйд мөнх аминд хүргэх зөв шийдвэр гаргахад тусалдаг.

ТҮҮНЭЭС ЗУУРАХ

«Амь руу хүргэдэг хаалга нь жижиг, зам нь нарийн бөгөөд цөөхөн хүн үүнийг олдог» гэж Есүсийн хэлснийг санаарай (Матай 7:13, 14). Энэ замаар явахын тулд сайн хөтөчтэй байж, араас нь салахгүй дагах хэрэгтэй. Үүнтэй адилаар мөнх амь руу хөтлөх замаар явахын тулд Бурхнаас салахгүй байж, түүнээс зуурах учиртай (Дуулал 16:8). Тэгвэл Бурхантай хэрхэн ойр дотно байх вэ?

Бидэнд өдөр тутамд хийх хэрэгтэй, хийх хүсэлтэй юм зөндөө байдаг. Бурхны юу хүсэж байгааг бодох цаг зав бараг гардаггүй. Библид «Мунхаг биш, мэргэн байхын тулд өөрсдийгөө үргэлж шалга. Цагаа зөв ашигла. Учир нь бид хэцүү цаг үед амьдарч байна» гэсэн анхааруулга бий (Эфэс 5:15, 16). Бурхантай дотно байхыг юунаас ч илүү эрхэмд үздэг бол түүнээс зуурч байна гэсэн үг (Матай 6:33).

ТАНЫ ИРЭЭДҮЙ ТАНААС Л ШАЛТГААЛНА

Өнгөрснийг өөрчлөх боломжгүй ч та өөрийнхөө болон хайртай дотнынхоо хүмүүсийн төлөө сайхан ирээдүйг сонгох боломжтой. Тэнгэрийн Эцэг Ехова маань биднийг маш их хайрладаг, бас биднээс юу хүсдэгийг Библи илчилдэг. Зөнч Микагийн үгийг анхаарцгаая.

«Хүн ээ, юу нь сайн болохыг Тэр чамд айлдсан. Шударгыг үйлд, энэрлийг хайрла, өөрийн Бурхантай хамт даруухнаар алх гэхээс өөр юуг Тэр чамаас шаарддаг вэ?» (Мика 6:8).

Бурхан танд өөртэй нь хамт алхаж, үүрд ивээл хүртэхийг уриалж байна. Та энэ уриалгыг хүлээж авах уу? Таны ирээдүй танаас л шалтгаална.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах