Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц19 2 сар х. 31
  • Таны мэдлэгт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Таны мэдлэгт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
хц19 2 сар х. 31

Таны мэдлэгт

Гамлагаас олдсон I зууны синагог

Нэгдүгээр зууны синагог: Галил нуураас зүүн хойшоо 10 километрт байдаг Гамла гэдэг газраас олдсон І зууны синагогийн зарим онцлогийг энэхүү зурагт тусгав. Эртний синагог иймэрхүү харагддаг байсныг дүрсэлжээ

Синагог хэрхэн бий болсон бэ?

«СИНАГОГ» гэдэг грек үг нь «хурал цуглаан» эсвэл «хамт цуглах» гэсэн утгатай. Иудейчүүд сурч боловсрох, мөргөл үйлдэх зорилгоор синагогуудад очдог байв. Тийм учраас синагог гэж нэрлэсэн нь тохирчээ. Еврей Сударт энэ үг гардаггүй ч МЭ I зууны үед синагог олон байсныг Грек Судраас мэдэж болно.

Еврейчүүдийг Вавилонд олзлогдсон үеэс синагогууд бий болсон гэж ихэнх эрдэмтэн үздэг. Нэгэн нэвтэрхий тольд «Хүний нутагт байсан олзныхон өөрийн гэсэн сүмгүй учир сэтгэлээ тайвшруулахын тулд Амралтын өдөр ч юм уу, үе үе цуглаж, Судраас уншдаг байжээ» хэмээн бичжээ («Encyclopaedia Judaica»). Иудейчүүд чөлөөлөгдсөнийхөө дараа ч залбирах, Судраас унших гэж цугладаг байсан бөгөөд суурьшсан газартаа синагог барьдаг байсан бололтой.

Израйлд амьдардаг болон Газрын дундад тэнгис хавийн нутаг, Ойрх Дорнодод тархан суурьшсан иудейчүүд МЭ I зуун гэхэд шашны болон нийгмийн ажлыг синагогуудад хийгээд заншсан байжээ. «[Синагог] нь судлах, ариун зоог барих, шүүх ажиллагаа явуулах, нийтийн хөрөнгийг захиран зарцуулах, улс төрийн болон олон нийтийн уулзалт зохиох газар болж байжээ» гэж профессор Ли Лэвин хэлсэн юм. Тэрээр цааш нь «Гол нь шашны үйл ажиллагаа явуулдаг байв» гэжээ. Тэгэхээр Есүс синагогуудад байнга очдог байсан нь ойлгомжтой (Марк 1:21; 6:2; Лук 4:16). Тэрээр тэнд цугласан хүмүүст сургаал айлдаж, заавар зөвлөгөө өгч, урам зориг хайрладаг байжээ. Христийн дагалдагчдын хурал бий болсны дараа элч Паул бас синагогуудад очиж дэлгэрүүлдэг байв. Бурхантай дотно байхыг хүсдэг хүмүүс синагогт очдог байсан учраас Паул аль нэг хотод очихоороо юуны түрүүнд синагогт нь очиж дэлгэрүүлдэг байжээ (Үйлс 17:1, 2; 18:4).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах