Дэлгэрүүлэгчийн сургуулийн давтлага
Дараах асуултуудыг 2012 оны 6-р сарын 25-ны долоо хоногийн Дэлгэрүүлэгчийн сургууль дээр авч үзнэ. Долоо хоног бүр Дэлгэрүүлэгчийн сургуульд бэлдэхэд туслах зорилгоор тухайн материалыг хэзээ үзэхийг тэмдэглэв.
1. Иеремиа санхүүгийн хүнд нөхцөлийг амжилттай давсан нь ямар итгэл төрүүлдэг вэ? (Иер. 37:21) [5-р сарын 7, хц08 10/15 х. 11 д/м 17, 18]
2. Ехова Ебед-мелехийг юуны учир, хэрхэн шагнасан бэ? (Иер. 39:16–18) [5-р сарын 14, хц07 2/1 х. 4 д/м 6, 7]
3. Барухт тохиолдсон явдлаас ямар чухал сургамж авч болох вэ? (Иер. 45:2–5) [5-р сарын 21, хц08 4/15 х. 15 д/м 16]
4. Христиан эцэг эхчүүд сахилга батын арга хэмжээ авахдаа яаж дүн нуруутай байх вэ? (Иер. 46:28) [5-р сарын 21, хц05 6/1 х. 14 д/м 19]
5. Биеэ тоох нь аюулд яаж хүргэдэг вэ? (Иер. 50:29, 31, 32) [5-р сарын 28, хц00 8/1 х. 3 д/м 2]
6. Иеремиа 51:37-д бичсэн зөгнөл хэрхэн биелсэн бэ? [6-р сарын 4, бх х. 29 д/м 3, 4]
7. Зөвт байдлын онцлогийг Библид хэрхэн илэрхийлсэн бэ? (Гаш. 1:18, ШЕ) [6-р сарын 11, хц02 6/1 х. 3 д/м 3, 5]
8. Ехова ямар учраас тэвчдэгийг ойлгодог хүн яадаг вэ? (Гаш. 3:26) [6-р сарын 18, хц06 2/1 х. 4 д/м 11]
9. Бурханд ойртохын тулд юуг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ? (Гаш. 3:42, 44) [6-р сарын 18, хц06 9/1 х. 3 д/м 4]
10. Бидний хүргэдэг мэдээг хүмүүс тоохгүй байлаа ч сэтгэлээр унахгүй байхад Езекиелийн жишээ ямар ач холбогдолтой вэ? (Езе. 3:8, 9) [6-р сарын 25, хц08 7/15 х. 8, 9 д/м 6, 7]