Дэлгэрүүлэгчийн сургуулийн давтлага
Дараах асуултуудыг 2012 оны 10-р сарын 29-ний долоо хоногийн Дэлгэрүүлэгчийн сургууль дээр авч үзнэ. Долоо хоног бүр Дэлгэрүүлэгчийн сургуульд бэлдэхэд туслах зорилгоор тухайн материалыг хэзээ үзэхийг тэмдэглэв.
1. Езекиелийн үзсэн сүмийн тухай үзэгдэлд гардаг тахилчид хэнийг төлөөлдөг вэ? Тахилч биш израильчууд хэнийг төлөөлдөг вэ? (Езе. 44:23, 24; 45:16, 17) [9-р сарын 10, хц10 3/15 х. 26 д/м 9]
2. «Газрыг» хуваарилах тухай зөгнөл шинэ ертөнцөд яаж биелэх вэ? (Езе. 47:13, 14) [9-р сарын 17, хц00 5/1 х. 18 д/м 18]
3. Даниел гурван найзтайгаа Еховад дуулгавартай байснаараа юу харуулсан бэ? (Дан. 1:9–14) [9-р сарын 24, хц05 7/1 х. 16 д/м 7]
4. Шүтлэгийн үйл хэрэгт тогтмол оролцохын чухлыг Даниел хэрхэн харуулсан бэ? (Дан. 6:4–10, 16) [10-р сарын 1, хц10 2/15 х. 17 д/м 14]
5. Даниел 90 орчим настайдаа юуны ачаар ухаан саруул байсан бэ? Үр дүн нь юу байсан бэ? (Дан. 9:1, 2) [10-р сарын 8, хц07 6/1 х. 4 д/м 8]
6. Даниел 9:24, 25-д байдаг зөгнөл хэрхэн биелсэн бэ? [10-р сарын 8, хц11 8/15 х. 8 д/м 3, 4]
7. Төгсгөлийн цаг үед «гэрэлтэх» сүнслэг хэрсүү ухаантан нь хэн байх вэ? (Дан. 12:3) [10-р сарын 15, хц10 7/15 х. 22 д/м 8–10]
8. Жинхэнэ мэдлэг яаж өсөн нэмэгдсэн бэ? (Дан. 12:4) [10-р сарын 15, хц09 8/15 х. 16 д/м 17]
9. Бурхан өршөөнгүй сэтгэлдээ автан шударга ёсоо зөрчдөг үү? (Хос. 2:19) [10-р сарын 22, хц07 9/1 х. 13 д/м 14]
10. Хосеа 6:6-аас ямар чухал сургамж авч болох вэ? [10-р сарын 22, хц05 11/1 х. 16 д/м 11, 12]