Дэлгэрүүлэгчийн сургуулийн давтлага
Дараах асуултуудыг 2012 оны 12-р сарын 31-ний долоо хоногийн Дэлгэрүүлэгчийн сургууль дээр авч үзнэ. Долоо хоног бүр Дэлгэрүүлэгчийн сургуульд бэлдэхэд туслах зорилгоор тухайн материалыг хэзээ үзэхийг тэмдэглэв.
1. Хаанчлалыг тунхаглагчдыг голион сүрэгтэй зүйрлэсний учир юу вэ? (Иоел 2:7, 8) [11-р сарын 5, хц09 4/15 х. 18 д/м 15, 16]
2. Еховагийн юу хийх гэж байгааг урьдаас мэдсэн хүн ямар хариуцлага хүлээдэг вэ? (Ам. 3:7, 8) [11-р сарын 12, хц06 6/1 х. 3 д/м 5]
3. Ионагийн залбирсныг бодож үзвэл, тэрбээр юунд санаа зовж байсан бэ? Бидэнд ямар сургамжтай вэ? (Иона 2:9) [11-р сарын 19, хц11 11/15 х. 7 д/м 8, 9]
4. Ехова гэмшсэн ниневечүүдэд хэрхэн хандсан бэ? (Иона 3:8, 10) [11-р сарын 19, хц03 7/1 х. 16 д/м 7]
5. «ЭЗЭНий нэр дотор алхах» гэж яахыг хэлэх вэ? (Мика 4:5) [11-р сарын 26, хц08 10/15 х. 21 д/м 3]
6. Гогийн довтолгооны талаар Хабаккукийн зөгнөлөөс юу мэдэж болох вэ? (Хаб. 3:16, 18, 19) [12-р сарын 3, хц12 4/15 х. 26 д/м 17]
7. Урьдынх шигээ хичээл зүтгэлтэй үйлчлэхээ больсон бол Ехова болон Есүсийн талаар юу санах нь зүйтэй вэ? (Зеф. 3:16, 17) [12-р сарын 10, хц10 4/15 х. 25 д/м 8]
8. Зехариагийн зөгнөлд бичсэний дагуу, итгэмжит, ухаалаг боолд итгэдгээ яаж харуулж болох вэ? (Зех. 8:23) [12-р сарын 17, хц09 2/15 х. 27 д/м 13]
9. Агуу ямар үйл явдлыг Зехариа 4:7-д харуулдаг вэ? [12-р сарын 17, хц06 4/1 х. 15 д/м 6]
10. Малахи 3:18-д бичигдсэн Еховагийн үгийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ? [12-р сарын 31, хц10 1/15 х. 12 д/м 4]