Дэлгэрүүлэгчийн сургуулийн давтлага
Дараах асуултуудыг 2013 оны 8-р сарын 26-ны долоо хоногийн Дэлгэрүүлэгчийн сургууль дээр авч үзнэ. Долоо хоног бүр Дэлгэрүүлэгчийн сургуульд бэлдэхэд туслах зорилгоор тухайн материалыг хэзээ үзэхийг тэмдэглэв.
1. Марк гэгддэг Иохан ямар учраас сүнслэг зүйлийг зорилгоо болгож чадсан бэ? (Үйлс 13:5) [7-р сарын 1, хц11 01/15 х. 19 д/м 8, 9]
2. Библийн зүйлийг зөв тайлбарлахын тулд яах хэрэгтэй вэ? (Үйлс 17:3) [7-р сарын 8, хц10 02/15 х. 13 д/м 16]
3. Аполыг Ефесийн синагогт «гал цогтой» ярьж байгааг Акул Прискила хоёр сонсоод хайрандаа хөтлөгдөн хэрхэн тусалсан бэ? (Үйлс 18:24–26) [7-р сарын 15, хц10 06/15 х. 11 д/м 4]
4. Итгэл үнэмшлээ хамгаалахын тулд заримдаа яах шаардлага гардаг вэ? (Үйлс 22:3) [7-р сарын 22, хц07 12/01 х. 20 д/м 8]
5. Сонсогчоо итгүүлэх гэж яахыг хэлдэг вэ? (Үйлс 28:23) [7-р сарын 29, хц10 02/15 х. 13 д/м 14]
6. Паул Бурханд үйлчлэхдээ ямар хоёр зүйлийг анхаардаг байсан бэ? (Ром 1:11, 12) [8-р сарын 5, хц09 01/15 х. 14 д/м 10, 11]
7. Абрахам юунд итгэж байсан болохоор нь Бурхан түүнийг зөвт гэж үзсэн бэ? (Ром 3:24, 25) [8-р сарын 5, хц11 06/15 х. 14 д/м 18]
8. Муу юм бодохгүй байхад юу тус болох вэ? (Ром 8:5) [8-р сарын 12, хц11 03/15 х. 13 д/м 6]
9. «Зочломтгой бай» гэж уриалсны цаад санаа нь юу вэ? (Ром 12:13) [8-р сарын 19, хц09 10/15 х. 5, 6 д/м 12, 13]
10. Бид «Эзэн Есүс Христийг өмсдөг» гэж юу гэсэн үг вэ? (Ром 13:14) [8-р сарын 26, хц05 01/01 х. 6 д/м 20–22]