Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц22 7 сар х. 14-19
  • Танд хамаатай эртний зөгнөл

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Танд хамаатай эртний зөгнөл
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЗӨГНӨЛД ХЭН ХЭН ГАРДАГ ВЭ?
  • ЗӨГНӨЛӨӨ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЕХОВА ЮУ ХИЙСЭН БЭ?
  • ЗӨГНӨЛ БИЕЛЖ БАЙГАА НЬ БИДЭНД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?
  • Хаанчлал Бурхны санаа зорилгыг биелүүлнэ гэдэгт бат итгэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
хц22 7 сар х. 14-19

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 30

Танд хамаатай эртний зөгнөл

«Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой ... болгох болно» (ЭХ. 3:15).

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

ТОЙМa

1. Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэний дараахан Ехова яасан бэ? (Эхлэл 3:15).

АДАМ Ева хоёрыг нүгэл үйлдсэний дараахан Ехова тэдний үр удамд найдвар бэлэглэхийн тулд маш чухал зөгнөл хэлсэн. Энэ нь Эхлэл 3:15-д бий (уншина).

2. Энэ зөгнөл яагаад тийм чухал вэ?

2 Энэ зөгнөл Библийн эхний номд гардаг. Гэхдээ Библийн бусад ном ч энэ зөгнөлтэй ямар нэг байдлаар холбоотой. Номын нуруу хуудсуудыг нэгтгэн холбодог шиг Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлийн үгс Библийн бүх номын утга санааг холбодог. Ийнхүү Диавол болон хорон муу дагалдагчдыг нь устгахын тулд аврагч ирнэ гэсэн нэгэн сэдэв Библийн эхнээс дуустал хөвөрдөг.b Еховаг хайрладаг бүх хүн ямар сайхан ивээл хүртэх бол оо!

3. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

3 Энэ өгүүллээр Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлтэй холбоотой дараах асуултыг ярилцана. Уг зөгнөлд хэн хэн гардаг вэ? Хэрхэн биелж байгаа вэ? Бидэнд ямар ач тустай вэ?

ЗӨГНӨЛД ХЭН ХЭН ГАРДАГ ВЭ?

Зургууд: «Эхлэл 3:14, 15-д хэн хэн гардаг вэ?» 1. Могой: Үл үзэгдэх биетэй Сатан. 2. Могойн үр хүүхэд: Үл үзэгдэх хорон муу тэнгэрийн элчүүд. 3. Эмэгтэй: Үл үзэгдэх үнэнч тэнгэрийн элчүүд. 4. Эмэгтэйн үр хүүхэд: Алдар суут Есүс болон түүний хамтран захирагчид. Дээрх зургууд 4, 5, 7, 8-р догол мөрд бас байгаа.

4. «Могой» гэж хэн бэ? Үүнийг хэрхэн мэдэх вэ?

4 Эхлэл 3:14, 15-д «могой», могойн «үр хүүхэд», «эмэгтэй», эмэгтэйн «үр хүүхэд» гардаг. Эдгээр нь хэн болохыг таньж мэдэхэд Библи тусалдаг.c Эхлээд, Еден цэцэрлэгт болсон явдлаас «могой» гэдгээр хэнийг хэлснийг мэдэж авцгаая. Жинхэнэ могой Бурхны хэлснийг ойлгож чадахгүй нь мэдээж. Тэгэхээр Ехова оюун ухаантай бүтээлд шийтгэл оноосон байж таарна. Тэгвэл хэнд шийтгэл оноосон бэ? Илчлэл 12:9-д хариу нь тодорхой бий. Тэнд бичсэнээр «эртний могой» бол Сатан Диавол ажээ. Тэгвэл могойн үр хүүхэд гэж хэн бэ?

Үл үзэгдэх биетэй Сатан.

МОГОЙ

Сатан Диавол буюу Илчлэл 12:9-д бичсэн «эртний могой» (4-р догол мөрийг үзээрэй)

5. Могойн үр хүүхдэд хэн хэн багтдаг вэ?

5 Библид заримдаа хэн нэгнийг яг адилхан дуурайсан нэгнийг үр хүүхэд нь гэдэг. Тиймээс могойн үр хүүхэд гэдгээр Сатаныг дуурайж Ехова Бурхан болон ард түмнийг нь эсэргүүцдэг тэнгэрийн элчүүд болон хүмүүсийг хэлдэг. Үүнд Ноагийн үед тэнгэр дэх байр сууриа орхисон тэнгэрийн элчүүд болон эцэг Диавол шигээ авирладаг хорон муу хүмүүс багтдаг (Эх. 6:1, 2; Ёох. 8:44; 1 Ёох. 5:19; Юуд. 6).

Үл үзэгдэх хорон муу тэнгэрийн элчүүд.

МОГОЙН ҮР ХҮҮХЭД

Ехова Бурхан болон ард түмнийг нь эсэргүүцдэг хорон муу тэнгэрийн элчүүд, хүмүүс (5-р догол мөрийг үзээрэй)

6. Зөгнөлд гардаг «эмэгтэй» нь Ева биш гэхийн учир юу вэ?

6 Харин «эмэгтэй» гэдэг нь хэн бэ? Энэ бол Ева биш юм. Яагаад? Нэг л шалтгааныг ярилцъя. Зөгнөлд эмэгтэйн үр хүүхэд могойн толгойг «няцална» гэжээ. Сая бидний ойлгож авснаар могой бол Сатан буюу хорон муу тэнгэрийн элч юм. Харин Евагийн төгс бус хүмүүн үр удмын хэн нь ч түүнийг няцлах буюу устгах чадваргүй. Тэгэхээр Сатаныг устгах чадвартай нэгэн хэрэгтэй байх нь.

7. Илчлэл 12:1, 2, 5, 10-д бичсэнээр Эхлэл 3:15-д гардаг эмэгтэй хэн бэ?

7 Эхлэл 3:15-д гардаг эмэгтэй хэн болохыг Библийн сүүлчийн номд илчилжээ (Илчлэл 12:1, 2, 5, 10-ыг уншина). Энэ бол ердийн нэгэн эмэгтэй бус юм! Түүнийг хөл доороо сар, тэргүүн дээрээ 12 од бүхий титэмтэй гэжээ. Тэгээд ч ер бусын хүүхэд буюу Бурхны Хаант төрийг төрүүлдэг. Хаант төр тэнгэрт байдаг учир тэр эмэгтэй ч тэнгэрт байдаг нь ойлгомжтой. Эмэгтэйгээр үнэнч тэнгэрийн элчүүдээс бүрддэг Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсгийг бэлгэддэг (Гал. 4:26).

Үл үзэгдэх үнэнч тэнгэрийн элчүүд.

ЭМЭГТЭЙ

Үнэнч тэнгэрийн элчүүдээс бүрдсэн Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсэг (7-р догол мөрийг үзээрэй)

8. Эмэгтэйн үр хүүхдийн гол хэсэг хэн бэ? Хэзээ гол хэсэг нь болсон бэ? (Эхлэл 22:15–18).

8 Мөн Бурхны Үгний тусламжтайгаар эмэгтэйн үр хүүхдийн гол хэсэг хэн болохыг тодорхойлох боломжтой. Тэр нь Абрахамын үр удмаас гарах байв (Эхлэл 22:15–18-ыг уншина). Зөгнөл биелж Есүс үнэнч Абрахамын үр удмаас гарсан (Лук 3:23, 34). Гэхдээ энэ үр хүүхэд нь Сатан Диаволыг ул мөргүй устгах учраас жирийн нэгэн хүнээс ялгаатай байх учиртай. Тиймд Есүсийг 30 орчим настай байхад Бурхан агуу хүчээрээ тосолж эмэгтэйн үр хүүхдийн гол хэсэг болгосон (Гал. 3:16). Есүсийг үхээд амилсных нь дараа Бурхан түүнийг «алдар хүндлэлээр шагнаад» зогсохгүй түүнд «тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах», ялангуяа «Диаволын үйлсийг устгах» эрхийг олгосон (Евр. 2:7; Мат. 28:18; 1 Ёох. 3:8).

Алдар суут Есүс болон түүний хамтран захирагчид.

ЭМЭГТЭЙН ҮР ХҮҮХЭД

Есүс Христ болон 144 000 хамтран захирагч (8, 9-р догол мөрийг үзээрэй)

9, 10. а) Эмэгтэйн үр хүүхдийн туслах хэсэг хэнээс бүрддэг вэ? Тэд хэзээ энэ хэсгийн бүрэлдэхүүнд багтдаг вэ? б) Одоо юу үзэх вэ?

9 Гэхдээ үр хүүхдийн туслах хэсэг гэж бий. Элч Паул энэ хэсэг хэнээс бүрдэхийг илчилж Христийн иудей болон харь үндэстний тослогдсон дагалдагчдад «Та нар Христийнх юм бол Абрахамын үр хүүхэд гарцаагүй мөн бөгөөд түүнд амласан өвийг хүлээн авна» гэж хэлсэн (Гал. 3:28, 29). Ехова Христийн дагалдагчийг агуу хүчээрээ тослоход тэрбээр эмэгтэйн үр хүүхдийн туслах хэсгийн бүрэлдэхүүнд багтдаг. Тиймээс эмэгтэйн үр хүүхэд гэдэгт Есүс Христ болон 144 000 хамтран захирагч нь багтдаг (Илч. 14:1). Тэд бүгд Эцэг Ехова Бурхнаа дуурайхыг хичээдэг.

10 Бид Эхлэл 3:15-д хэн хэн гардгийг мэдэж авсан. Харин одоо, энэ зөгнөлөө биелүүлэхийн тулд Ехова юу хийж ирснийг болон зөгнөл биелэх нь бидэнд ямар ач тустайг товчхон үзье.

ЗӨГНӨЛӨӨ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЕХОВА ЮУ ХИЙСЭН БЭ?

11. Эмэгтэйн үр хүүхдийн өсгийг няцалсан гэдгийг юу гэж ойлгох вэ?

11 Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлийн дагуу могой эмэгтэйн үр хүүхдийн «өсгийг» няцлах ажээ. Энэ нь Сатан иудейчүүд болон ромчуудыг хатгаж Бурхны Хүүг алуулахад биелсэн (Лук 23:13, 20–24). Өсгийдөө шархтай хүн хэд хоног доглоод явдаг шиг Есүс гурван өдөр амьгүй байсан учир юу ч хийх чадваргүй байсан (Мат. 16:21).

12. Могойн толгойг хэрхэн, хэзээ няцлах вэ?

12 Эхлэл 3:15-д бичсэн зөгнөл биелнэ гэвэл Есүс булшин дотроо л байгаад байхгүй нь ээ. Яагаад? Зөгнөлд бичсэний дагуу тэрбээр могойн толгойг няцлах учиртай. Тэгэхээр Есүсийн өсгийний шарх эдгэрнэ гэсэн үг. Үнэхээр ч шарх нь эдгэрсэн! Есүсийг үхээд гурав дахь өдөр нь Ехова үхэшгүй мөнхийн амьтай болгож амилуулсан. Бурхны тогтоосон цагт Есүс Сатаныг устгана (Евр. 2:14). Христ хамтран захирагчидтайгаа хамт Бурханд дайсагнадаг дэлхий дээрх бүгдийг буюу могойн үр хүүхдийг бүрмөсөн устгана (Илч. 17:14; 20:4, 10).d

Эхлэл 3:15-д бичсэн зөгнөл биелэхтэй холбоотой зарим гол үйл явдал

«Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлтэй холбоотой зарим гол үйл явдал». А. МЭӨ 1943 он: Абрахам од түгсэн тэнгэрийг харж байна. Б. МЭ 29 он: Ёохан Есүст баптисм хүртээсний дараа Ехова Есүсийг агуу хүчээрээ тосолж байна. В. МЭ 33 оны Дээгүүр өнгөрөх баяр: Есүсийг шонд хаджээ. Г. МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяр: Христийн дагалдагчдын толгой дээр «хэл шиг хэлбэртэй галын дөлнүүд» тогтов. Д. МЭ 1914 оны орчим: Есүс Сатаныг чөтгөрүүдтэй нь хамт тэнгэрээс хаяж байна. Е. Мянган жилийн засаглалын төгсгөл: Сатаныг чөтгөрүүдтэй нь хамт галт нуурт хаяж байна.
  1. А. МЭӨ 1943 ОН

    Үр хүүхдийн гол хэсэг нь Абрахамын үр удмаас гарна гэсэн Бурхны амлалт хүчинтэй болов (Эх. 12:1–3; 22:15–18).

  2. Б. МЭ 29 ОН

    Есүс тослогдож эмэгтэйн үр хүүхдийн гол хэсэг болов (Мат. 3:16; Гал. 3:16).

  3. В. МЭ 33 ОНЫ ДЭЭГҮҮР ӨНГӨРӨХ БАЯР

    Есүсийн өсгийг няцалсан ч гурав хоногийн дараа эдгэрэв (Мат. 16:21; 26:1, 2).

  4. Г. МЭ 33 ОНЫ ТАВЬ ДАХЬ ӨДРИЙН БАЯР

    Эмэгтэйн үр хүүхдийн туслах хэсгийг бүрдүүлэх анхны хүмүүсийг Бурхан агуу хүчээрээ тослов (Үйлс 2:1–4; Гал. 3:29).

  5. Д. МЭ 1914 ОНЫ ОРЧИМ

    Сатан тэнгэрээс хөөгдсөн. Эмэгтэйн үр хүүхдийг улам бүр хавчиж байна (Илч. 12:9, 12, 17).

  6. Е. МЯНГАН ЖИЛИЙН ЗАСАГЛАЛЫН ТӨГСГӨЛ

    Сатаныг бүрмөсөн устгана (Илч. 20:7, 10).

ЗӨГНӨЛ БИЕЛЖ БАЙГАА НЬ БИДЭНД ЯМАР АЧ ТУСТАЙ ВЭ?

13. Зөгнөл биелж байгаа нь бидэнд ямар ач тустай вэ?

13 Зөгнөл биелж байгаа нь Бурханд өөрийгөө зориулсан бүх үйлчлэгчид ач тустай. Дэлхий дээр хүн болж ирсэн Есүс Эцгийгээ төгс дуурайсан (Ёох. 14:9). Тиймээс бид Есүсийг таньж мэдсэнээр Ехова Бурхныг мэдэж аваад хайрладаг болсон. Христийн дагалдагчдын өнөөгийн хурлуудыг Есүс удирддаг. Ийм учраас бид заадаг сургаал, өгдөг удирдлага зааврынх нь ач тусыг хүртдэг. Тэрбээр бас Бурхны сайшаалыг хүртэхийн тулд хэрхэн амьдрах ёстойг маань зааж өгсөн. Есүсийн үхэл, өөрөөр хэлбэл өсгийг нь няцалсан нь бидэнд ямар ач тустай вэ? Есүс амилсныхаа дараа цусныхаа үнийг төгс тахил болгон өргөж «бүх нүглийг маань уучлах» боломжийг бүрдүүлсэн (1 Ёох. 1:7).

14. Еденд болсон явдлын дараахан хэлсэн Еховагийн зөгнөл яагаад тэр даруйдаа биелээгүй вэ? Тайлбарлана уу.

14 Еденд болсон явдлын дараахан хэлсэн Еховагийн үгийг бодож үзвэл энэ зөгнөл бүрэн биелтэл цаг хугацаа хэрэгтэй байх нь. Жишээ нь, эмэгтэйгээс амласан үр хүүхэд гарч, Диавол дагалдагчдаа цуглуулж, бас эмэгтэйн үр хүүхэд болон Сатаны үр хүүхэд хоорондоо дайсагналцдаг болтол үнэхээр цаг хугацаа хэрэгтэй. Мөн зөгнөлд Сатаны удирдлага дор байдаг энэ ертөнцийнхөн Еховагийн үйлчлэгчдийг үзэн ядна гэж сэрэмжлүүлснийг мэдэх нь бидэнд ач тустай. Хожим нь Есүс ч шавь нартаа иймэрхүү сануулга өгсөн (Марк 13:13; Ёох. 17:14). Энэ зөгнөл, ялангуяа сүүлийн 100 жилд, биелж байгааг бид тодорхой харж байна. Чухам яаж?

15. Энэ ертөнцийнхөн яагаад Бурхны ард түмнийг улам их үзэн ядаж байгаа вэ? Гэхдээ Сатанаас айх ямар ч шалтгаан байхгүй гэхийн учир юу вэ?

15 Есүс 1914 онд Хаант төрийн Хаан болоод удаагүй байхдаа Сатаныг тэнгэрээс хөөсөн. Одоо Сатан дэлхий орчимд цөлөгдсөн бөгөөд сүйрлээ хүлээж байгаа (Илч. 12:9, 12). Гэхдээ зүгээр суугаагүй ээ. Юу ч хийхээс буцахгүй болсон тэрбээр хамаг уур хилэнгээ Бурхны ард түмэнд гаргаж байна (Илч. 12:13, 17). Тийм ч учраас Сатаны энэ ертөнцийнхөн биднийг улам бүр үзэн яддаг. Гэхдээ Сатан болон дагалдагчдаас нь айх ямар ч шалтгаан бидэнд байхгүй. Яагаад гэвэл «Бурхан бидний талд юм бол хэн биднийг эсэргүүцэж чадах юм бэ?» гэж хэлсэн элч Паул шиг бид итгэл төгс байдаг (Ром 8:31). Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлийн ихэнх нь биелсэн учраас бид Еховадаа бат итгэдэг.

16–18. Картис Урсула Жессика гурав Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлийг ойлгоод ямар ач тус хүртсэн бэ?

16 Эхлэл 3:15-д бичсэн Еховагийн амлалтыг тунгаан бодохоор тулгарсан ямар ч бэрхшээлийг давах хүчтэй болдог. Гуамд миссионероор үйлчилдэг Картис: «Бэрхшээл учрах эсвэл сэтгэлээр унахад Бурханд үнэнч байх эсэх маань соригддог. Тэр үед Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлийг эргэцүүлэн бодоод тэнгэрийн Эцэгтээ итгэх итгэл маань батажсан» гэж ярьжээ. Бүх бэрхшээл, зовлонд цэг тавих Еховагийн тэр цагийг Картис тэсэн ядан хүлээдэг ажээ.

17 Баварийн Урсула гэдэг Гэрч эмэгтэй Эхлэл 3:15-ыг ойлгосны ачаар Библийг Бурхан бичүүлсэн гэдэгт итгэдэг болжээ. Библийн бусад зөгнөл энэ зөгнөлтэй яаж холбогдож байгаа нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлсэн байна. Тэрбээр: «Ехова бидэнд найдвар өгөхийн тулд нэн даруй арга хэмжээ авсныг мэдээд сэтгэл их хөдөлж билээ» гэж ярьсан.

18 Микронезид амьдардаг Жессика: «Би анх үнэнийг ойлгоод ямар сэтгэгдэл төрснөө одоо болтол санадаг! Эхлэл 3:15-д бичсэн зөгнөл одоо биелж байгаа нь үнэн. Өнөөгийн зовлонт амьдрал маань Еховагийн зорилго биш гэдгийг энэ зөгнөлөөс ойлгосон. Бас Еховад л үйлчилдэг бол өнөөдөр ч, ирээдүйд ч хамгийн сайхан амьдарна гэдэгт итгэх итгэлийг маань бэхжүүлсэн».

19. Зөгнөлийн сүүлийн хэсэг биелнэ гэдэгт бид яагаад итгэдэг вэ?

19 Бид Эхлэл 3:15-д байгаа зөгнөл биелж байгааг ярилцлаа. Эмэгтэйн болон могойн үр хүүхэд тодорхой боллоо. Эмэгтэйн үр хүүхдийн гол хэсэг болох Есүсийн өсгийний шарх эдгэрсэн бөгөөд тэрбээр одоо үхэшгүй мөнхийн амьтай, сүр жавхлант Хаан болсон байгаа. Туслах хэсгийг нь бүрдүүлэх хүмүүсийг сонгох ажил бараг дуусжээ. Зөгнөлийн эхний хэсэг биелсэн учир могойн толгойг няцална гэсэн сүүлийн хэсэг ч биелнэ гэдэгт итгэх баттай үндэс бий. Сатан устгагдах тэр цагт Бурхны үйлчлэгчид аз жаргалаар цалгих нь дамжиггүй! Тэр болтол бүү бууж өгөөрэй. Бурхан маань амлалтаа заавал биелүүлдэг. Тэрбээр эмэгтэйн үр хүүхдээр дамжуулан «газар дэлхийн бүх үндэстэнд» хэмжээлшгүй их ивээлийг хүртээнэ (Эх. 22:18).

ЭХЛЭЛ 3:15-Д БИЧСЭН ЗӨГНӨЛИЙГ ТА ХЭРХЭН ТАЙЛБАРЛАХ ВЭ?

  • «Могой» могойн «үр хүүхэд» «эмэгтэй» эмэгтэйн «үр хүүхэд» гэж хэн бэ?

  • Зөгнөл өнөөг хүртэл хэрхэн биелж ирсэн бэ?

  • Зөгнөл биелж байгаа нь танд ямар ач тустай байсан бэ?

ДУУ 30 Ехова захирч эхэллээ

a Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлийг ойлгохгүй бол Библийг бүхэлд нь ойлгож чадахгүй. Энэ зөгнөлийг судалбал Еховад болон амласан бүхэн нь биелнэ гэдэгт итгэх итгэл маань батажна.

b «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын «Библи юу өгүүлдэг вэ?» гэсэн 5-р хэсгийг үзээрэй.

c «Эхлэл 3:14, 15-д хэн хэн гардаг вэ?» гэсэн хавсралтыг үзээрэй.

d «Эхлэл 3:15-д бичсэн зөгнөлтэй холбоотой зарим гол үйл явдал» гэсэн хавсралтыг үзээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах