Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц22 12 сар х. 15
  • Санаж байна уу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Санаж байна уу?
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Ижил төстэй материал
  • «Энэ ажлыг зөнд нь орхи»
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Еховагийн төлөө юу ч хийхэд бэлэн байгаарай
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Итгэл нэгтнээ хэзээ ч бүү орхиорой
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Та үйлчлэлийн шинэ жилд ямар зорилго тавьж байна вэ?
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
хц22 12 сар х. 15

Санаж байна уу?

Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.

Еховатай ярьж, түүнийг сонсож, түүний тухай эргэцүүлэн бодохын тулд цаг гаргавал ямар ач тустай вэ?

Зөв шийдвэр гаргаж, илүү сайн багш болж, итгэл батжиж, Еховаг гэсэн хайр маань улам лавширна.—хц22.01, х. 30, 31.

Ехова болон томилсон хүмүүст нь бат итгэхэд юу тус болох вэ?

Одоо бол ахлагчдын өгсөн заавар юм уу гаргасан шийдвэрт эргэлзэлгүй, Ехова үргэлж зөв юм хийдэгт итгэх итгэлээ батжуулах цаг юм. Ингэвэл агуу их гамшгийн үед хачин жигтэй, ойлгомжгүй удирдлага заавар авсан ч дуулгавартай байна.—хц22.02, х. 4–6.

Тэнгэрийн элч «[удирдагч] Заруббабелын гар дахь тэгшлүүрийн» тухай ярихдаа юуг онцлох гэсэн юм бол? (Зех. 4:8–10).

Тэнгэрийн элч шинэ сүмийг Ехова бүрэн бүтэн гэж үзэхийг, санаанд нь яг таг нийцэхийг Бурхны ард түмэнд ойлгуулсан.—хц22.03, х. 16, 17.

«Үг яриа[гаараа] ... үлгэр дуурайл» болохын тулд яах вэ? (1 Тим. 4:12).

Дэлгэрүүлж явахдаа тааралдсан хүнээ хүндэлж, эвтэйхэн ярина. Цуглааны үеэр чин сэтгэлээсээ дуулж, тогтмол хариулна. Үнэнийг болон дэм болох юмыг ярин, бусдыг доромжлон гутаахаас зайлсхийнэ.—хц22.04, х. 6–9.

«Даниел» номын 7-р бүлэгт гардаг дөрвөн араатны (засгийн газрын) бүх шинж тэмдэг Илчлэл 13:1, 2-т гардаг араатанд байдгийн учир юу вэ?

«Илчлэл» номын 13-р бүлэгт гардаг араатнаар ганцаараа захирч байсан Ром шиг нэг засгийн газрыг бус хүн төрөлхтнийг захирч ирсэн бүх засгийн газрыг бэлгэддэг.—хц22.05, х. 9.

Ехова төгс шударга гэдэгт итгэдгээ батлах гол арга нь юу вэ?

Хэн нэгэн биднийг харааж зүхэх, гомдоох юм уу эсвэл бидний эсрэг нүгэл үйлдвэл уурлаж хорсохын оронд Еховад даатгана. Ехова ирээдүйд нүглийн хор уршгийг бүгдийг нь арилгана.—хц22.06, х. 10, 11.

Гэрч эрэгтэй цуглаан дээр залбирахдаа юуг санах хэрэгтэй вэ?

Залбирахдаа зөвлөгөө өгөх юм уу зарлал хэлэх ёсгүй. Ялангуяа цуглааны эхэнд залбирахдаа «олон үг» хэлэх шаардлагагүй (Мат. 6:7).—хц22.07, х. 24, 25.

«Хорон мууг үйлддэг нь яллагдана» гэснийг юу гэж ойлгох вэ? (Ёох. 5:29).

Тэднийг нас барахаасаа өмнө хийсэн муу үйлийг үндэс болгон шүүхгүй. Харин амилсныхаа дараа ямар хандлагатай болж, биеэ хэрхэн авч явж байгааг үндэс болгон «яллах» буюу шүүнэ.—хц22.09, х. 18.

Ж. Ф. Рүтэрфорд 1922 оны чуулганаар сэтгэл хөдөлгөм ямар үг хэлсэн бэ?

АНУ-ын Охайо Мужийн Сидар Пойнтод болсон чуулган дээр тэрбээр: «Хаан захирч байна! Та нар Хааны төлөөлөгчид мөн. Тиймээс Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун!» гэж хэлсэн—хц22.10, х. 3–5.

Ехова ямар гурван аргаар сорилтыг тэвчихэд тусалдаг гэж «Исаиа» номын 30-р бүлэгт байдаг вэ?

Ехова 1) бидний залбирлыг анхааралтай сонсож хариулдаг, 2) удирддаг, 3) өнөөдөр ивээдэг, хойшид ч ивээнэ гэдгийг энэ бүлэгт онцолжээ.—хц22.11, х. 9.

Дуулал 37:10, 11, 29-д бичсэн зөгнөл эрт үед биелсэн, ирээдүйд ч биелнэ гэхийн учир юу вэ?

Ехова израйлчуудыг, тухайлбал Соломон хааны үед хэрхэн ивээж, хэчнээн сайхан амьдруулж байсныг Давид хаан тун оновчтой дүрсэлсэн байдаг. Есүс ирээдүйн диваажингийн тухай хэлэхдээ 11-р зүйлийг эш татсан байв (Мат. 5:5; Лук 23:43).—хц22.12, х. 8–10, 14.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах