Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • см хичээл 7 асуу. 1-5
  • Бурхны Хаанчлал гэж юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Хаанчлал гэж юу вэ?
  • Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Ижил төстэй материал
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Бурхны Хаант төр удахгүй юу хийх вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Бурхнаас ирсэн сайн мэдээ
см хичээл 7 асуу. 1-5

ХИЧЭЭЛ 7

Бурхны Хаанчлал гэж юу вэ?

1. Бурхны Хаанчлал гэж юу вэ?

1. Тэнгэр дэх Бурхны Хаанчлал; 2. Есүс уяман өвчтэй хүнийг эдгээж байгаа нь

Есүс ямар учраас Хаан байхад хамгийн их тохирдог вэ? (МАРК 1:40–42).

Бурхны Хаанчлал бол тэнгэрийн засгийн газар юм. Энэ засгийн газар бусад бүх засгийн газрыг халж, Бурхны хүсэл тааллыг тэнгэрт ч, дэлхий дээр ч биелүүлнэ. Бурхны Хаанчлалын тухай мэдээ бол сайн мэдээ юм. Удахгүй хүмүүс Бурхны Хаанчлал гэдэг сайн засгийн газрын удирдлага дор дэлхий даяар эв нэгдэлтэй амьдарна. Даниел 2:44; Матай 6:9, 10; 24:14-ийг уншина уу.

Ехова энэ Хаанчлалын Хаанаар өөрийн Хүү Есүс Христийг томилсон. Илчлэлт 11:15-ыг уншина уу.

2. Есүсийг хамгийн сайн Хаан гэхийн учир юу вэ?

Бурхны Хүү сайхан сэтгэлтэй, шударга ёсны төлөө бат зогсдог учир Хаан байхад хамгийн их тохирдог (Иохан 1:14). Бас дэлхийг тэнгэрээс захирах учир хэнд ч тусалж чадна. Есүс амилсныхаа дараа тэнгэрт гарч, Еховагийн баруун гар талд суун Хаан болохоо хүлээсэн (Еврей 10:12, 13). Хожим нь Бурхан түүнд эрх мэдэл өгсөн. Даниел 7:13, 14-ийг уншина уу.

3. Есүс ганцаараа захирах уу?

«Ариун хүмүүс» гэгдэх бүлэг хүн Есүстэй хамт захирна (Даниел 7:27). «Ариун хүмүүсээр» сонгогдсон анхны хүмүүс нь Есүсийн үнэнч элч нар байсан. Ехова энэ бүлэгт багтах үнэнч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг одоо ч сонгож байна. Тэд Есүсийн нэгэн адил сүнсэн биетэй болж тэнгэрт амилдаг. Иохан 14:1–3; 1 Коринт 15:42–44-ийг уншина уу.

Хэдэн хүн тэнгэрт гарах вэ? Есүс тэднийг «өчүүхэн сүрэг» гэжээ (Лук 12:32). Тэдний тоо 144 000 бөгөөд Есүстэй хамт дэлхийг захирна. Илчлэлт 14:1-ийг уншина уу.

4. Есүс захирч эхлээд юу хийсэн бэ?

Библийн хичээл

Бурхны Хаанчлал 1914 онд байгуулагдсан.a Есүс Хаан болсон даруйдаа Сатан болон чөтгөрүүдийг дэлхий рүү хаясанд Сатан уурлан хилэгнэж, хүмүүст гай зовлон учруулах болжээ (Илчлэлт 12:7–10, 12). Түүнээс хойш хүн төрөлхтний зовлон бэрхшээл улам ихэссэн. Дайн, өлсгөлөн, тахал, газар хөдлөлт гэх зэрэг нь Хаанчлал тун удахгүй дэлхийг бүхэлд нь захирахыг харуулдаг «шинж тэмдгийн» хэсэг юм. Лук 21:7, 10, 11, 31-ийг уншина уу.

5. Бурхны Хаанчлал одоо юу хийж байна вэ? Ирээдүйд юу хийх вэ?

Бурхны Хаанчлалын удирдлага дор дэлхий даяар явагдаж буй дэлгэрүүлэх ажлын ачаар бүх үндэстний үй олон хүн сайн мэдээг хүлээн авч, эв нэгдэлтэй амьдарч байна. Олон сая даруу хүн Есүс тэргүүтэй Бурхны Хаанчлалын харьяат болж байна. Бурхны Хаанчлалын Хаан Есүс өнөөгийн ёс бус тогтолцоог устгахдаа тэднийг хамгаална. Тиймээс Бурхны Хаанчлалын ивээл хишгийг хүртэхийг хүсэж байгаа хэн боловч Есүст дуулгавартай байж сурах нь зүйтэй. Илчлэлт 7:9, 14, 16, 17-г уншина уу.

Бурхны Хаанчлалын харьяат албатууд Диваажин дэлхийд

Хаанчлал 1 000 жилийн хугацаанд хүн төрөлхтний талаарх Бурхны анхны санаа зорилгыг биелүүлнэ. Дэлхий бүхэлдээ диваажин болно. Тэгээд Есүс Хаанчлалыг Эцэгтээ буцаан өгнө (1 Коринт 15:24–26). Та Бурхны Хаанчлалын талаар хэнд яримаар байна вэ? Дуулал 37:10, 11, 29-ийг уншина уу.

«Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 8, 9-р бүлгээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.

a 1914 он Библид зөгнөсөн он болохыг «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 215–218-р хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү.

    Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол дохионы хэл
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах