Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • см хичээл 10 асуу. 1-4
  • Ямар шашныг жинхэнэ шашин гэж үзэх вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ямар шашныг жинхэнэ шашин гэж үзэх вэ?
  • Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Ижил төстэй материал
  • Бурхныг зөв шүтэх нь
    Библиэс юу мэдэж авах вэ?
  • Шашныг юу хүлээж байна вэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
  • Хуурамч шашнууд Бурхныг гутаан доромжилдог
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Бурхнаас ирсэн сайн мэдээ
см хичээл 10 асуу. 1-4

ХИЧЭЭЛ 10

Ямар шашныг жинхэнэ шашин гэж үзэх вэ?

1. Жинхэнэ шашин ганц л байдаг уу?

Есүс сургаал зааж байгаа нь

«Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжлогтун» (МАТАЙ 7:15).

Есүс цорын ганц жинхэнэ шашныг дагалдагчдадаа заасан. Жинхэнэ шашныг амь руу хөтөлдөг замтай зүйрлэж болно. Есүс энэ замын талаар «Цөөхөн хүн түүнийг олдог» гэж хэлсэн (Матай 7:14). Бурхны тааллыг олъё гэвэл Үг нь болох Библийн үнэний дагуу шүтэх ёстой. Жинхэнэ шашныг шүтдэг хүмүүс итгэл үнэмшлээрээ нэгдмэл байдаг. Иохан 4:23, 24; 14:6; Ефес 4:4, 5-ыг уншина уу.

2. Есүс хуурамч христиануудын талаар юу хэлсэн бэ?

Шашны удирдагч сүмд сургаал зааж байгаа ч дайнд явах цэргүүдийг адислаж байна

«Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа ... үйлсээрээ үгүйсгэдэг» (ТИТ 1:16).

Хуурамч зөнчид Христийн шашныг завхруулна гэж Есүс сэрэмжлүүлсэн. Тэд гаднаа жинхэнэ христианууд шиг байдаг. Христ шашны урсгалынхан өөрсдийгөө Христийн жинхэнэ дагалдагч гэдэг ч чухам хэн болохыг нь үйл хэргээр нь таньж болно. Учир нь жинхэнэ христианууд зан чанар, үйл хэргээрээ танигдах учиртай. Матай 7:13–23-ыг уншина уу.

3. Жинхэнэ шашин шүтдэг хүмүүсийг юугаар нь таних вэ?

Дараах таван онцлог шинжийг авч үзье.

  • Жинхэнэ шашин шүтдэг хүмүүс Библийг Бурхны Үг гэж хүндэтгэдэг. Тэд Библийн зарчмын дагуу амьдрахыг хичээдэг. Үүгээрээ жинхэнэ шашин хүний үзэл бодолд тулгуурладаг шашнаас ялгардаг (Матай 15:7–9). Жинхэнэ шашин шүтдэг хүмүүсийн ам ажил хоёр зөрдөггүй. Иохан 17:17; 2 Тимот 3:16, 17-г уншина уу.

  • Нэг христиан Библид үндэслэсэн хэлэлцүүлэг явуулж байгаа ч Бурхны Хаанчлалын тухай тунхаглаж, байгалийн гамшигт нэрвэгсдэд болон өндөр настанд тусалж байна

    Есүсийн жинхэнэ дагалдагчид Бурхны Ехова гэдэг нэрийг алдаршуулдаг. Есүс Бурхны нэрийг тунхаглаж, алдаршуулдаг байсан. Бас Бурхны тухай мэдэхэд нь хүмүүст тусалж, Бурхны нэрийг ариусаасай гэж залбирч байхыг заасан (Матай 6:9). Танай нутагт ямар шашин Бурхны нэрийг тунхагладаг вэ? Иохан 17:26; Ром 10:13, 14-ийг уншина уу.

  • Жинхэнэ христианууд Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлдэг. Бурхан Есүсийг Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглуулах зорилгоор дэлхий рүү илгээжээ. Гагцхүү Бурхны Хаанчлал хүн төрөлхтнийг одоогийн бүх зовлон бэрхшээлээс ангижруулна. Есүс амьдралынхаа сүүлийн мөчид ч Хаанчлалын тухай ярьж байсан (Лук 4:43; 8:1; 23:42, 43). Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлэхийг дагалдагчдадаа даалгасан. Хэн нэгэн хүн тантай Бурхны Хаанчлалын тухай яривал ямар шашин шүтдэг хүн байх бол? Матай 24:14-ийг уншина уу.

  • Есүсийн дагалдагчид ёс бус ертөнцийн үйл хэрэгт оролцдоггүй. Тэдний нэг онцлог нь улс төрийн үйл хэрэг, нийгмийн зөрчил мөргөлдөөнд оролцдоггүй (Иохан 17:16; 18:36). Бас нийгэмд давамгайлдаг муу зуршил, хандлагад автдаггүй. Иаков 4:4-ийг уншина уу.

  • Жинхэнэ христианууд бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг. Тэд Бурхны Үгийг судлаад бүх үндэстний хүнийг хүндэтгэж сурдаг. Хуурамч шашин дайныг идэвхтэй дэмжиж ирсэн. Харин жинхэнэ шашин ийм юм хийдэггүй (Мика 4:1–3). Жинхэнэ христианууд хүмүүст туслахын тулд боломжоо бүрэн дайчилж, цаг заваа харамгүй зориулдаг. Иохан 13:34, 35; 1 Иохан 4:20-ийг уншина уу.

4. Та жинхэнэ шашныг ялгаж чадах уу?

Ямар шашин бүх сургаалаа Бурхны Үгэнд үндэслэн зааж, Бурхны нэрийг алдаршуулж, хүн төрөлхтний цорын ганц найдвар болох Бурхны Хаанчлалыг тунхагладаг вэ? Ямар шашин шүтдэг хүмүүс бие биеэ хайрладаг вэ? Дайн дажныг дэмждэггүй вэ? Та юу гэж хариулах вэ? 1 Иохан 3:10–12-ыг уншина уу.

«Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 15-р бүлгээс дэлгэрэнгүй мэдээлэл үзнэ үү.

    Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол дохионы хэл
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах