Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол дохионы хэл
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • үжи хичээл 4
  • Бурхан гэж хэн бэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхан гэж хэн бэ?
  • Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • УХАЖ ОЙЛГОЁ
  • ДҮГНЭЛТ
  • МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
  • Бурхан бидний төлөө ямар санаа зорилготой вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
үжи хичээл 4
Хичээл 4. Шөнийн тэнгэрт гялалзах од мичдийг телескопоор авсан зураг.

ХИЧЭЭЛ 04

Бурхан гэж хэн бэ?

Хэвлэмэл
Хэвлэмэл
Хэвлэмэл

Хүн төрөлхтөн эрт цагаас олон бурхныг шүтэж ирсэн. Харин Библид «бүх бурхдаас агуу» нэг Бурхны тухай бичсэн байдаг (Шастирын дэд 2:5). Тэр ямар Бурхан бэ? Хүмүүсийн шүтдэг бусад бурхнаас юугаараа агуу вэ? Энэ хичээлээр, Бурхан танд өөрийнхөө талаар юу мэдүүлэхийг хүсдэгийг авч үзье.

1. Бурхны нэрийг хэн гэдэг вэ? Бидэнд нэрээ мэдүүлэхийг хүсдэгийг нь яаж мэдэх вэ?

Бурхан Библид нэрээ бичүүлжээ. Бурхан: «Би бол [Ехова]. Энэ бол Миний нэр» гэсэн байдаг (Исаиа 42:5, 8-ыг уншина уу). «Ехова» гэж хөрвүүлдэг еврей нэр нь «Тэр болгодог» гэсэн утгатай гэж олон судлаач үздэг. Ехова бүх хүнд нэрээ мэдүүлэхийг хүсдэг (Египетээс гарсан нь 3:15). Үүнийг хаанаас мэдэх вэ? Бурхан Библид нэрээ 7 000 гаруй удаа бичүүлсэн байдаг!a Орчлон ертөнц дэх «жинхэнэ Бурхны» нэр бол Ехова юм (Дэд хууль 4:39, ШЕ).

2. Библид Еховагийн тухай юу гэж бичсэн байдаг вэ?

Хүмүүс янз бүрийн бурхан шүтдэг. Тэгвэл Библид яагаад ганцхан Еховаг жинхэнэ Бурхан гэсэн байдаг вэ? Ехова хэмжээгүй эрх мэдэлтэй, «бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн» юм (Дуулал 83:18-ыг уншина уу). Мөн «Төгс хүчит» Бурхан учраас санаж зорьсон бүхнээ хийх чадалтай. Ехова дэлхий дээрх амьтай бүхнийг төдийгүй орчлон ертөнц дэх «бүх юмыг бүтээсэн» (Илчлэл 4:8, 11). Ганцхан Еховад л эхлэл төгсгөл гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийг бүтээхээсээ өмнө үргэлж оршин байсан, цаашид ч мөнхөд оршин байна (Дуулал 90:2).

УХАЖ ОЙЛГОЁ

Бурхны хосгүй нэр нь олон цолоос нь ямар ялгаатай вэ? Бурхан нэрээ яаж мэдүүлдэг вэ? Танд нэрээ мэдүүлэхийг яагаад хүсдэг вэ? Хариуг нь мэдэж аваарай.

Шөнийн тэнгэрийг харж буй эрэгтэй. Тэнгэрийн зурган дээр Еховагийн нэрийг томоор бичсэн байна.

3. Бурхан олон цолтой ч ганцхан нэртэй

Цол болон нэрийн ялгааг харуулсан ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Олон цолтой ч нэг л нэртэй» (0:41)

  • Бурхны нэр болон олон цол нь ямар ялгаатай вэ?

Хүмүүс янз бүрийн бурхан, эзнийг шүтдэг тухай Библид гардаг. Дуулал 136:1–3-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Хэн «Бурхдын Бурхан», «Эздийн ЭЗЭН» бэ?

4. Ехова таныг нэрийг нь мэдэж аваад хэлж, дуудаж байгаасай гэж хүсдэг

Ехова танд нэрээ мэдүүлэхийг хүсдэг нь юунаас харагддаг вэ? ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Бурхан нэртэй юү?»—Видеоны хэсгээс (3:11)

«Бурхан нэртэй юү?» гэсэн видеоны хэсгээс авсан зураг. 1611 оны «Жеймс хааны орчуулга»-аас Дуулал 83:18-д байдаг Еховагийн нэрийг харж буй хүн.
  • Ехова нэрээ мэдүүлэхийг хүсдэг гэдэгтэй та санал нийлж байна уу? Яагаад?

Ехова биднийг нэрийг нь хэлж, дуудаж байгаасай гэж хүсдэг. Ром 10:13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова Бурхны нэрийг хэлж, дуудаж байх нь хэр чухал вэ?

  • Хүмүүс таны нэрийг санаж, нэрээр тань дуудвал танд ямар санагдах вэ?

  • Нэрийг нь хэлэхэд Еховад ямар санагддаг гэж та бодож байна вэ?

5. Ехова таныг анд найзаа болоосой гэж хүсдэг

Сотэн гэдэг камбож эмэгтэй Бурхны нэрийг мэдээд үгээр илэрхийлэхийн аргагүй баяр жаргал эдэлснээ ярьжээ. ВИДЕОГ хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

ВИДЕО: «Жинхэнэ Бурхныг хайсан нь» (8:18)

Зургууд: «Жинхэнэ Бурхныг хайсан нь» гэсэн видеоноос авсан зургууд. 1. Сотэн ой модон дунд суугаад тэнгэр өөд харан жинхэнэ Бурханд залбирч байгаа нь. 2. Хэролд Сотэнд Бурхны нэрийг Ехова гэдгийг хэлж өгч байгаа нь.
  • Сотэн Бурхны нэрийг мэдээд яасан бэ?

Ер нь хүнтэй найз болъё гэвэл эхлээд нэр усаа мэдэлцдэг. Яаков 4:8-ын эхний хоёр өгүүлбэрийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.

  • Ехова танд ямар урилга өгч байна вэ?

  • Нэрийг нь мэддэг, дууддаг бол Ехова таны хувьд илүү дотно санагдах болов уу? Яагаад?

ЗАРИМ ХҮН: «Угаасаа ганцхан Бурхан байдаг юм чинь юу ч гэж дуудсан болно» гэдэг.

  • Бурхны нэрийг Ехова гэдэгтэй та санал нийлж байна уу?

  • Бурхан нэрээрээ дуудуулахыг хүсдэгийг та яаж тайлбарлах вэ?

ДҮГНЭЛТ

Цорын ганц жинхэнэ Бурхны нэр бол Ехова. Тэрбээр биднээс нэрийг нь мэдэж, хэлж байгаасай, өөртэй нь дотно найз болоосой гэж хүсдэг.

Давтах асуулт

  • Хүмүүсийн шүтдэг бурхдаас Ехова юугаараа агуу вэ?

  • Бурхны нэрийг яагаад хэлж байх хэрэгтэй вэ?

  • Ехова таныг анд найзаа болгохыг хүсдэг нь юунаас харагддаг вэ?

Зорилт

МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ

Бурхан байдгийн хөдөлшгүй таван нотолгоог мэдэж аваарай.

«Бурхан байдаг уу?» (Веб өгүүлэл)

a Бурхны нэрийг Библийн зарим орчуулгаас яагаад хассан тухай болон Бурхны нэрийн утгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг «Бурхны Үгийг судлах хөтөч» товхимлын 1-р хэсгээс үзнэ үү.

    Монгол дохионы хэлний хэвлэл (2011-2023)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол дохионы хэл
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах