Эхлэл
36 Энэ бол Есав буюу Едомын түүх юм.
2 Есавын гэрлэсэн канаан эмэгтэйчүүд нь хит хүн Елоны охин Ада, хиви хүн Зибеоны ач охин, Анагийн охин Охолибама юм. 3 Мөн тэрбээр Ишмаелын охин, Небаиотын дүү Басематыг эхнэрээ болгов.
4 Ада Есавт Елифазыг төрүүлж өгсөн ба Басемат Реуелийг төрүүлж өгчээ.
5 Охолибама нь Иеуш, Иалам, Кораг төрүүлжээ.
Эд бол Канааны нутагт төрсөн, Есавын хөвгүүд юм. 6 Есав эхнэр хүүхэд, хамт байсан бүх хүн, бүх мал сүрэг, Канаанд хурааж хуримтлуулсан бүх эд хөрөнгөө аваад дүү Иаковынхаасаа холдож нүүжээ. 7 Яагаад гэвэл Есав Иаков хоёрын өмч хөрөнгө асар их арвижсаны улмаас тэд нэг дор амьдрах аргагүй болсон юм. Мал сүрэг нь олширсон тул бэлчээр нутаг нь хүрэлцэхгүй байв. 8 Иймд Есав Сеирийн уулархаг нутагт суурьшжээ. Есавыг бас Едом гэдэг.
9 Энэ бол Сеирийн уулархаг нутагт суудаг едомчуудын өвөг Есавын түүх юм.
10 Есавын хөвгүүд нь эхнэр Адагийнх нь төрүүлсэн Елифаз, эхнэр Басематынх нь төрүүлсэн Реуел ажээ.
11 Елифазын хөвгүүд нь Теман, Омар, Зефо, Гатам, Кеназ нар юм. 12 Тимна Есавын хүү Елифазын татвар эм болсон бөгөөд Елифазад Амалекийг төрүүлж өгөв. Эд бол Адагийн ач нар билээ.
13 Реуелийн хөвгүүд нь Нахат, Зера, Шамма, Мизза нар юм. Эд бол Есавын эхнэр Басематын ач нар ажээ.
14 Зибеоны ач охин, Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагийн Есавт төрүүлж өгсөн хөвгүүд нь Иеуш, Иалам, Кора юм.
15 Есаваас гарсан овгийн ахлагчид нь Есавын ууган хүү Елифазын хөвгүүд болох Теман, Омар, Зефо, Кеназ, 16 Кора, Гатам, Амалек нар юм. Эд бол Елифазаас гарсан, Едом нутгийн ахлагчид бөгөөд Адагийн ач нар билээ.
17 Есавын хүү Реуелийн хөвгүүд нь ахлагч Нахат, ахлагч Зера, ахлагч Шамма, ахлагч Мизза ажээ. Эд бол Реуелээс гарсан, Едом нутгийн ахлагчид бөгөөд Есавын эхнэр Басематын ач нар юм.
18 Есавын эхнэр Охолибамагийн төрүүлсэн хөвгүүд нь ахлагч Иеуш, ахлагч Иалам, ахлагч Кора билээ. Эд бол Анагийн охин, Есавын эхнэр Охолибамагаас гарсан ахлагчид ажээ.
19 Эд бол Есав буюу Едомын үр удам бөгөөд едомчуудын ахлагчид юм.
20 Хори хүн болох Сеирээс гарсан, тэр нутгийн оршин суугчид нь Лотан, Шобал, Зибеон, Ана, 21 Дишон, Езер, Дишан нар юм. Эд бол Сеирээс гарсан, Едом нутгийн хоричуудын ахлагчид билээ.
22 Лотаны хөвгүүд нь Хори, Хемам бөгөөд Лотаны эмэгтэй дүүг* Тимна гэдэг.
23 Шобалын хөвгүүд нь Алван, Манахат, Ебал, Шефо, Онам нар юм.
24 Зибеоны хөвгүүд нь Аиа, Ана юм. Ана бол эцэг Зибеоныхоо илжгийг хариулж яваад хээрээс халуун рашаан олсон хүн билээ.
25 Анагийн хүүхдүүд нь Дишон, Охолибама юм. Охолибама бол охин нь билээ.
26 Дишоны хөвгүүд нь Хемдан, Ешбан, Итран, Херан нар юм.
27 Езерийн хөвгүүд нь Билхан, Зааван, Акан ажээ.
28 Дишаны хөвгүүд нь Уз, Аран юм.
29 Хоричуудын овгийн ахлагчид нь Лотан, Шобал, Зибеон, Ана, 30 Дишон, Езер, Дишан нар юм. Эд бол Сеир нутгийн хоричуудын ахлагчид юм.
31 Израйлчуудыг хаан захирдаг болохоос өмнө Едомд дараах хаад захирч байжээ. 32 Едомыг Беорын хүү Бела захирсан бөгөөд түүний хотыг Динхаба гэдэг. 33 Белаг үхэхэд Бозрагийн уугуул Зерагийн хүү Иобаб оронд нь захирчээ. 34 Иобабыг үхэхэд теманчуудын нутгийн Хушам оронд нь захирав. 35 Хушамыг үхэхэд Бедадын хүү Хадад оронд нь захирсан бөгөөд түүний хотыг Авит гэдэг. Хадад Моабын нутагт мидианчуудыг бут цохисон юм. 36 Хададыг үхэхэд Масрекагийн уугуул Самла оронд нь захирав. 37 Самлаг үхэхэд мөрний дэргэдэх Рехоботын уугуул Шаул оронд нь захирсан юм. 38 Шаулыг үхэхэд Ахборын хүү Баал-ханан оронд нь захирчээ. 39 Ахборын хүү Баал-хананыг үхэхэд оронд нь Хадар захирсан юм. Түүний хотыг Пау, эхнэрийг нь Мехетабел гэдэг. Мехетабел нь Матредийн охин, Матред нь Мезахабын охин юм.
40 Есаваас гарсан ахлагчид нь (тэдний нэрээр овог, газар нутаг тус бүрийг нь нэрлэжээ) Тимна, Алва, Иетет, 41 Охолибама, Ела, Пинон, 42 Кеназ, Теман, Мибзар, 43 Магдиел, Ирам нар юм. Эд бол Едомоос гарсан ахлагчид бөгөөд эзэмшлийнх нь нутаг дахь тосгодыг тэдний нэрээр нэрлэсэн билээ. Едомчуудын өвөг Есавын үр удам ийм болой.