Дуулал
Өгсөж явах үеийн дуу*.
120 Би зовж байхдаа Еховаг дуудахад
Тэрбээр надад хариулсан.
2 Ехова минь ээ, намайг
Худалч, хуурамч хүмүүсээс хамгаалаач.
3 Хууран мэхлэгч ээ,
Чамайг Бурхан яах гэж байгааг, яаж шийтгэх гэж байгааг чи мэдэх үү?
4 Дайчин хүний хурц сумаар,
Тац модны шатаж буй нүүрсээр шийтгэнэ.
5 Би хөөрхийлөлтэй еэ! Яагаад гэвэл би Мешехт цагаачлан амьдарч,
Кедарын майхнуудын дунд оршин сууж байна.
6 Амар тайвныг үзэн яддаг хүмүүстэй
Арай л удаан хамт амьдарч байна.
7 Би амар тайвныг хүсдэг. Гэвч намайг ярихлаар
Тэд дайтахыг хүсдэг.