Дуулал
Удирдаачид зориулав. Давидын дуу.
14 Мунхаг хүн дотроо
«Ехова байхгүй» гэж боддог.
Тийм хүний үйлс завхран гажуудсан бөгөөд жигшүүртэй.
Сайныг үйлддэг хүн нэг ч алга.
2 Харин Ехова тэнгэрээс хүмүүсийг харж
Хэрсүү хүн байгаа эсэхийг, Еховагийн удирдлага зааврыг хайдаг хүн байгаа эсэхийг мэдэхийг хүсдэг.
3 Тэд бүгдээрээ замаасаа гарсан.
Бүгд завхран гажуудсан.
Сайныг үйлддэг хүн алга.
Бүр ганц ч алга.
4 Мууг үйлдэгчдийн нэг нь ч ойлгодоггүй гэж үү?
Тэд миний ард түмнийг талх шиг ховдоглон иддэг.
Тэд Еховаг дууддаггүй.
5 Гэвч тэд айдаст автана.
Учир нь Ехова зөв хүмүүсийн талд байдаг.
6 Нүгэлтнүүд та нар дорд нэгний төлөвлөгөөг нураах гэж оролддог.
Гэвч Ехова бол түүний хоргодох газар юм.
7 Израйлын аврагч Сионоос ирэх болтугай!
Ехова олзлогдсон ард түмнээ эргүүлж авчрахад
Иаков баярлаж, Израйл баясах болтугай!