Дуулал
Маскил*. Давидын дуу. Тэрбээр агуйд байжээ. Залбирал.
142 Би тусламж гуйн Еховаг дууддаг.
Таалалдаа багтаахыг Еховагаас гуйдаг.
2 Би түүнд сэтгэлээ уудалж
Зовлонгоо ярина.
3 Учир нь би сэтгэлээр унасан юм.
Тэгэхэд та алхам бүрийг минь ажигласан.
Дайснууд намайг барих гэж
Замд минь урхи нуудаг.
4 Намайг хараач, хажууд минь хэн ч алга.
Надад санаа тавих хүн алга.
Надад зугтах газар ч алга.
Намайг гэх хүн ганц ч алга.
5 Ехова минь ээ, би танаас тусламж гуйж байна.
Би: «Та бол миний хоргодох газар.
Энэ амьдралд та л надад байна*» гэж хэлдэг.
6 Тусламж гуйн хашхирахыг минь сонсооч.
Би зовлонд унаад байна.
Хавчигчдаас намайг авраач.
Тэд надаас илүү хүчтэй.
7 Намайг шоронгоос гаргаач.
Тэгвэл би таны нэрийг магтана.
Та надад сайн ханддаг учраас
Зөв хүмүүс намайг тойрон бүчиг.