Дуулал
148 Яаг магтагтун*!
Еховаг тэнгэрээс магтагтун.
Өндөрт байгсад аа, түүнийг магтагтун.
2 Тэнгэрийн элч нар аа, түүнийг магтагтун.
Тэнгэрийн дайчид аа, түүнийг магтагтун.
3 Нар, сар аа, түүнийг магтагтун.
Гялалзах одод оо, түүнийг магтагтун.
4 Хамгийн өндөр тэнгэр ээ,
Тэнгэрийн дээрх уснууд аа, түүнийг магтагтун.
5 Тэд Еховагийн тушаалаар бүтээгдсэн учир
Түүний нэрийг магтаг.
6 Тэрбээр тэдгээрийг мөнхөд тогтоож,
Хэзээ ч өөрчлөгдөхгүй хууль гаргасан.
7 Еховаг дэлхийгээс магтагтун.
Далайн аварга амьтад аа, гүн уснууд аа,
8 Аянга, мөндөр, цас, өтгөн үүлс ээ,
Үгийг нь биелүүлдэг салхи шуурга аа,
9 Уул нурууд, дов толгод оо,
Жимсний модод, хушнууд аа,
10 Араатан амьтад, мал сүрэг ээ,
Мөлхөгчид, жигүүртэн шувууд аа,
11 Дэлхийн хаад болон үндэстнүүд ээ,
Ноёд болон дэлхийн бүх шүүгчид ээ,
12 Залуус ба бүсгүйчүүд ээ,
Хүүхэд ба өтгөс буурлууд аа,
13 Еховагийн нэрийг магтагтун.
Учир нь ганцхан түүний нэр хүршгүй өндөрт өргөмжлөгдсөн.
Түүний суу алдар тэнгэр газрын дээгүүр байдаг.
14 Тэрбээр ард түмнээ хүчтэй болгоно.
Ингэснээр түүний үнэнч хүмүүс,
Түүнтэй дотно байдаг Израйлын ард түмэн магтаал хүртэх юм.
Яаг магтагтун*!