Дуулал
150 Яаг магтагтун*!
Бурхныг ариун газарт нь магтагтун.
Хүч чадлыг нь илтгэгч тэнгэрийн доор түүнийг магтагтун.
2 Хүчит үйлс бүтээсэн түүнийг магт.
Үлэмж агуу байдлынх нь төлөө түүнийг магт.
3 Эвэр бүрээн дуунд түүнийг магт.
Чавхдаст хөгжим, босоо ятгын аяд түүнийг магт.
4 Хэнгэрэг дэлдэн тойрон бүжиж түүнийг магт.
Чавхдаст хөгжим, лимбэ тоглож түүнийг магт.
5 Цан цохин түүнийг магт.
Цан дуугарган түүнийг магт.
6 Амьсгаатай бүхэн Яаг магтаг.
Яаг магтагтун*!