Дуулал
2 Дэлхийн хаад байраа эзэлж,
Ноёд нэг хүн шиг цугларан*
Еховаг болон түүний сонгосон нэгнийг* эсэргүүцэж байна.
3 Тэд: «Бүгдээрээ гинжээ тасалж,
Хүлгээ тайлцгаая!» гэдэг.
4 Тэнгэрт Залрагч инээнэ.
Ехова тэднийг дооглоно.
5 Тэгээд тэдэнд ууртай хэлнэ.
Хилэнгээрээ тэднийг айлгана.
6 Тэрбээр: «Би өөрийн ариун уул Сион дээр
Хааныг өргөмжилсөн» гэж хэлнэ.
7 Еховагийн зарлигийг тунхаглая.
Тэрбээр надад ийн хэлсэн юм. «Чи бол миний хүү.
Өнөөдөр би чиний эцэг болсон.
8 Надаас гуй. Тэгвэл би чамд үндэстнүүдийг өв болгон өгнө.
Дэлхий бүхэлдээ чиний эзэмшил болно.
9 Чи тэднийг төмөр таягаар цохиж,
Шавар сав шиг бутална».
10 Тиймээс хаад аа, хэрсүү бай.
Дэлхийн шүүгчид ээ, засарч өөрчлөгд*.
11 Эмээх сэтгэлээр Еховад үйлчил.
Сүрдэн баясагтун.
Учир нь түүний уур хилэн амархан дүрэлздэг.
Түүнд хоргоддог бүхэн жаргалтай!